Loading...
Колсаурин сироп эмийн цочмог бронхит оноштой үйлчлүүлэгчдийн амьдралын чанарт үзүүлсэн нөлөө
Зохиогч
А.Ану
Ч.Чимэдрагчаа
Г.Цэвэлмаа
Ц.Олонбаяр
А.Алтантунгалаг
Б.Лхамсүрэн
Б.Отгонсувд
С.Батдэлгэр
Ө.Тэгшжаргал
Б.Дэжидмаа
У.Мядагбадам
Ц.Нямдэмбэрэл
Он
2026 оны дөрөвдүгээр сарын 16
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
3
Start Page
171
End Page
177
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Амьсгалын тогтолцооны өвчин хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны эхний байранд орсоор байгаа бөгөөд 2021 оны байдлаар 10 000 хүн ам тутамд 788.4 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс цочмог бронхит 9.3 хувийг эзэлж байна. Олон улсад мөрдөж буй “Насанд хүрэгчдийн цочмог бронхит” өвчний оношилгоо эмчилгээний удирдамжид шинж тэмдэг 1-3 долоо хоногийн дараа аяндаа арилдаг ч амьдралын чанарыг бууруулдаг байна. Иймд Колсаурин сироп байгалийн гаралтай үр дүн сайтай, хор, гаж нөлөө багатай өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй энэхүү шинэ эмийн эмнэлзүйн судалгааг хийж, эмнэлгийн практикт нэвтрүүлснээр эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэн нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой юм. Зорилго: Насанд хүрэгчдийн цочмог бронхит оношлогдсон хүмүүст Колсаурин сироп эмийг хэрэглэн амьдралын чанарт үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Бид эмнэлзүйн II шатны судалгаа хий ёс зүйн зөвшөөрлийг ЭМЯ-ны Анагаах Ухааны Ёс зүйн Хяналтын Хорооны 2024 оны 05 сарын 27-ны өдрийн хурлаар (№24/049) хэлэлцэн судалгаа эхлүүлэх зөвшөөрөл авсан. СХНЭ-т хэвтэн эмчлүүлж буй цочмог бронхитоор өвчилсөн насанд хүрэгчид (n=97) хамрагдан таниулсан зөвшөөрлийн хуудсыг танилцуулан өөрийн сайн дурын зөвшөөрлийн дагуу судалгаанд оролцуулсан. Судалгааг санамсаргүй хяналтат эмнэлзүй (Randomized Clinical Trials)-н судалгааны харьцуулах хяналттай аргыг ашиглан давхар нууцлалтайгаар явуулсан. Амьдралын чанарыг үнэлэхдээ лейстерийн ханиалгыг үнэлэх асуумж (ханиалгатай холбоотой амьдралын чанарыг үнэлдэг 19 асуулт)-ыг аван үр дүнг тооцсон. Үр дүн: Лейстерийн ханиалгыг үнэлэх асуумжийн нийт оноонд стандарт эмчилгээтэй колсаурин сиропын бүлгийг эмчилгээний дараахыг өмнөхтэй харьцуулахад 49.0%-иар нэмэгдсэн (p<0.001). Үүнээс харахад стандарт эмчилгээтэй колсаурин сиропын бүлэг амьдралын чанар мэдэгдэхүйц сайжирсан байна. Энэхүү асуумж нь ханиалгатай холбоотой амьдралын чанарыг 3 чиглэлд (биеийн, сэтгэл зүйн, нийгмийн) үнэлдэг бөгөөд эмчилгээний өмнөх дундаж оноо нь бүх чиглэлд харьцангуй бага байсан нь оролцогчдын амьдралын чанар буурсан байсан. Харин биеийн чиглэлд колсаурин бүлэгт 57.0%-иар, сэтгэл зүйн чиглэлд 57.1%-иар, нийгмийн чиглэлд 38.2%-иар тус тус статистик ач холбогдолтой нэмэгдсэн (p<0.001). Энэ нь ханиалгын давтамж, хүндрэлийг бууруулах, зовуурь багассанаар өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн болох, стресс, ядаргаа, сэтгэл санааны сөрөг нөлөөг бууруулах, нийгмийн идэвх зэрэг амьдралын чанарыг сайжруулж байна. Дүгнэлт: Колсаурин сироп эмийн бүлэгт эмчилгээний өмнө ханиалгаснаар ажиллах чадвар хязгаарлагдаж, шөнө сэрдэг байсан бол, эмчилгээний дараа нь зовуурь эрс багасаж амьдралын чанар сайжирсан нь тогтоогдлоо.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1670
Эшлэл
А.Ану, Ч.Чимэдрагчаа, Г.Цэвэлмаа, Ц.Олонбаяр, А.Алтантунгалаг, Б.Лхамсүрэн нар. Колсаурин сироп эмийн цочмог бронхит оноштой үйлчлүүлэгчдийн амьдралын чанарт үзүүлсэн нөлөө. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(3):171-177.
