Loading...
Карбамазепинээр өдөөгдсөн арьсны эмгэгт HLA-B*1502аллель хамаарах нь
Зохиогч
Он
2020 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
1
Start Page
41
End Page
43
ISSN
2959-6947
Хураангуй
Эмийн гаж нөлөөний олон хэлбэр дундаас ноцтой хүндрэл өгч, зовиур шаналгаа үүсгэн урт хугацааны эмчилгээ шаарддагддаг нэг хэлбэр нь Стивен-Жонсоны хам шинж (SJS), эпидермийн хорт үхжил (TEN) юм. Эмийн хэрэглээнээс үүдэн гарах арьсны хэлбэрийн гаж нөлөө үүсч буйг аллельтай холбон судалсан судалгаа манай улсад хийгдэж байгаагүй нь уг судалгааг хийх үндэслэл болсон. Арьсны хүнд хэлбэрийн гаж нөлөө үүсгэдэг эмийн хэрэглээ болон HLA-В*1502 аллелийг холбон судлах зорилготой. Ретроспектив агшингийн судалгааны загвараар уналт таталтын эсрэг эмийн шалтгаант арьсны эмгэг (ЭШАЭ) үүссэн (n=4), мөн одоо ууж байгаа хэдий ч гаж нөлөө илрээгүй (n=7), эрүүл (n=3) оролцогчдыг гурван бүлэгт хуваан хамруулсан. HLA-B*1502 аллелийг өвөрмөц кит ашиглан тодорхойлсон. Судалгаанд (n=14, эр 5, эм 9), дундаж наслалт 42.25±13.67 бүхий эмчлүүлэгчдийг хамруулж цусны дээжнээс геномын ДНХ ялгаад HLA-B*1502 илрүүлэх 4 хос праймер болон эерэг контролын 2 хос праймертайгаар мултиплекс ПГУ явуулав. Судлагаанд оролцогчдын цусны дээжнээс ДНХ ялганHLA-B*1502 илрүүлэх 4 хос праймер болон эерэг контролын 2 хос праймертайгаар мултиплекс ПГУ явуулав. ПГУ-ын бүтээгдэхүүнийг 1.5% агароз гельд гүйлгэж шалгахад гурван бүлгийн бүх дээжид 2 эерэг контрол ба 1500 bp орчимд өвөрмөц бус бүтээгдэхүүн үүссэн. Эмийн шалтгаант арьсны хүнд хэлбэрийн эмгэг үүсэлтэнд гол нөлөөлөх хүчин зүйлийн нэг болох HLA-B*1502 аллель тодорхойлогдоогүй. байна. Монгол улсын хэмжээнд хэрэглэх “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт”-нд карбамазепин багтсан байдаг нь энэхүү эмийг хэрэглэхэд үүсэх эмийн гаж нөлөөний асуудлыг судлах үндэслэл болж байна. Зорилго: Арьсны хүнд хэлбэрийн гаж нөлөө үүсгэдэг эмийн хэрэглээ болон HLA-В*1502 аллелийг холбон судлах зорилготой. Судалгааны арга аргачлал: Судалгааны ажлыг ретроспектив агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. I. бүлэг: Карбамазепин хэрэглээд арьсны урвал илэрсэн (n=4) II. бүлэг: Карбамазепин хэрэглэж байгаа (n=7) III. бүлэг: Эрүүл (n=3) Хяналтын бүлэгт карбамазепин эм хэрэглэсэн бөгөөд арьсны эмгэг илрээгүй болон карбамазепин эм хэрэглээгүй эрүүл хүмүүсийг сайн дурын үндсэн дээр хамруулав. Халдвар хамгааллын дүрмийг баримтлан судалгаанд оролцогчдоос 3-4 мл цус хуруу шилэнд
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1456
Эшлэл
С.Сарнай, Я.Энхтөр, Ж.Сарантуяа, Д.Нарантунгалаг. Карбамазепинээр өдөөгдсөн арьсны эмгэгт HLA-B*1502аллель хамаарах нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;17(1):41-43.
