Loading...
Гемодиализийн эмчлүүлэгчдэд цус багадалтын үзүүлэлтийг судалсан нь
Зохиогч
Б.Сувд
Э.Байгалмаа
Т.Балжинням
Т.Ариунаа
Он
2021 оны есдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
6
Start Page
27
End Page
29
ISSN
2959-6947
Хураангуй
Гемодиализ эмчилгээний хамрагдалт өндөр хувьтай байдаг ч бөөрний архаг өвчинтэй (БАӨ) холбоотой нас баралт манай улсын хувьд тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа1 нь эмчилгээтэй холбоотой эмнэлзүйн асуудал байгааг харуулж байна. Гемодиализийн үеийн хүндрэлийг илрүүлэх, өвчний тавиланг таамаглах, нас баралтын эрсэдлийг бууруулах зэрэгт цус багадалтыг хянах нь өндөр ач холбогдолтой байна.2 Уг судалгаанд гемодиализийн 84 эмчлүүлэгч авч аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэсэн. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, сийвэнгийн төмрийн хэмжээ, фериттин болон эритропоетиний долоо хоногийн тун, төмрийн бэлдмэлийн хэрэглээг тодорхойлсон. Cтатистик анализыг, STATA14 программ ашиглан хийж гүйцэтгэсэн p<0.05 тохиолдолд статистик ач холбогдолтой гэж үзсэн. Гемодиализийн эмчлүүлэгчдийн Hgb 10.34±1.27 гр/л, RBC 3.59±0.58х1012/л, HCT 31.36±4.87% тодорхойлогдов. Судалгаанд оролцогчдын 92.8% цус багадалттай, 36.9% төмөр дутагдалтай байв. Эритропоэтин долоо хоногийн хэрэглэх тунгийн дундаж хэмжээ нь 8975.6±2918.5 нэгж буюу кг/жинээр тооцоолоход 136.8±54.2 нэгж байна, 11.9% ферритиний түвшин KDOQI удирдамжын дагуу хангалттай хэмжээнд байв. Гемодиализийн эмчлүүлэгчдэд цус багадалтын эмчилгээнд зөвхөн эритропоетин хэрэглэх хангалтгүй байна, эмчлүүлэгчдэд ферритин, трансферриний ханалтыг үнэлэх нь удирдамжийн дагуу төмөр нөхөх, эритропоетин эмчилгээний хамт хэрэглэх нь ач холбогдолтой байна.
Background: There are factors related to the mortality of hemodialysis patients, including the anemia, predict all-cause mortality in this population. Aim: The purpose of our study was to determine this blood cell abnormalities among hemodialysis patient in hemodialysis centers. Method: We performed descriptive study of 84 patients undergoing hemodialysis from 4 centers in Ulaanbaatar. Data on CBC, serum iron, ferritin, ESA dosing and iron supplementation in addition to demographic data were collected. We then evaluated the levels of hemoglobin (Hb), hematocrit (HCT), MCV, MCH in the complete blood count. Statistical significance was determined at a p value lower than 0.05. All statistical analysis was performed using STATA (version 14). Result: Mean hemoglobin concentration was 10.34±1.27 g/dl, RBC 3.59±0.58 x1012/l, HCT 31.36±4.87% Seventy-eight patients (92.8%) had anemia, thirty-one patients (36.9%) had iron deficiency. In all of 84 hemodialysis patients have constantly prescribed ESA, mean weekly prescribed dose of ESA was 8975.6±2918.5 IU. Information on ferritin concentration was available for thirty-nine patients (46.42%). Ten patients (11.9%) were assessed as having adequate iron store by KDOQI. None of 84 patients had transferrin saturation values recorded. Conclusion: In conclusion ESA therapy is not enough for IDA among hemodialysis patient. There is opportunity to improve anemia management by iron supplementation therapy in hemodialysis patients.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/371
Эшлэл
Б.Сувд, Э.Байгалмаа, Т.Балжинням, Т.Ариунаа. Гемодиализийн эмчлүүлэгчдэд цус багадалтын үзүүлэлтийг судалсан нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(6):27-29.
