Loading...
Ковид-19-ийн нэн хүнд хэлбэрийн халдвартай, Чихрийн шижин хэв шинж-2 хавсарсан тохиолдлын эмнэлзүй, нөлөөлөх хүчин зүйл, хүндрэлийг судалсан дүн
Зохиогч
Он
2023 оны тавдугаар сарын 22
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
19
Issue
4
Start Page
56
End Page
61
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Ковид-19-ийн халдвар авах эрсдэл болон нас баралт, цаашдын тавиланд хавсарсан эмгэгтэй байх нь сөргөөр нөлөөлж байгаа ба тэр дундаа чихрийн шижин хэв шинж 2 (ЧШХШ2)-той эмчлүүлэгсдэд илүүтэй байсан. Ковид-19 тархсан томоохон улс орнуудад хийгдсэн олон судалгааг харж болох ч Монгол Улсад Ковид19-ийн халдвараар өвдсөн хүнд болон нэн хүнд эрчимт эмчилгээний тасаг (ЭЭТ)-т хэвтэн эмчлүүлсэн эмчлүүлэгсдэд эрсдэл болоод тавилан, нас баралтын тархалтыг ЧШ-тэй холбон хийгдсэн судалгаа ховор байна. Зорилго: ЧШ хавсарсан Ковид-19-ийн эмнэлзүйн онцлог, хүндрэл, тавиланг судлах. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан эргэмж, баримтын судалгааны аргаар хийнэ. Судалгааны хугацаанд ковид-19 халдвар батлагдаж АШУҮИС-н Монгол-Японы Эмнэлгийн (МЯЭ)-ийн эрчимт эмчилгээний тасаг (ЭЭТ)-т 2021 оны 04 дүгээр сарын 18-аас 12 дугаар сарын 01 хүртэл эмчлэгдсэн нийт 202 тохиолдлыг зорилтот түүвэрлэлтийн аргаар түүж хамруулав. Үр дүн: Нийт эмчлүүлэгсдийг чихрийн шижинтэй болон чихрийн шижингүй 2 бүлэгт хуваан ЧШ-тэй бүлэгт олон буюу 3-5 хавсарсан эмгэг (p<0.0001) илүүтэй тохиолдож байв. Хавсарсан эмгэгүүдийн дундаас артерийн даралт ихсэх өвчин (p=0.002) 71.1%-ийг эзэлж байна. Мөн ЧШ-тэй эмчлүүлэгсдийн ЭЭТ-т ирэх үеийн биеийн байдал хүнд, нэн хүнд (p=0.032) байснаас гадна хүчилтөрөгчийн хэрэгцээ (p=0.023) илүү их шаардлагатай байсан. Эдгээр эмчлүүлэгсдийн ЭЭТ-т ирэх үеийн дүрс оношилгооны шинжилгээг харьцуулан үзэхэд ЧШ-тэй бүлгийн 66.6%д уушгины хатгаа 2 талыг хамарсан (p=0.002) өөрчлөлттэй байсан. Түүнчлэн ЧШ-тэй эмчлүүлэгсдийн 73.3% (p=0.032) АЦДХШ, 23.3% (p<0.0001) нь үжлээр хүндэрч цус эргэлтийн дэмжлэг шаардлагатай буюу вазопрессор эмчилгээ хийлгэсэн байна. Эмнэлгийн нийт ор хоног болон ЭЭТ-ийн ор хоног (p=0.016, p=0.046) ЧШ-тэй бүлэгт ач холбогдол бүхий ялгаатай байлаа. 30, 90 хоногийн нас баралтанд ач холбогдол бүхий ялгаа тодорхойлогдсонгүй. Дүгнэлт: Судалгаанд нийт хамрагдсан эмчлүүлэгсдийн 44.5% нь ЧШ-тэй байсан. ЧШ-тэй эмчлүүлэгсдэд хавсарсан эмгэг илүү олон байсан ба артерийн даралт ихсэх өвчин, зүрх судасны эмгэг, бөөрний эмгэг дийлэнх хувийг эзэлж байлаа. Эдгээр эмчлүүлэгсэд Ковид-19 халдвараар нэн хүнд өвдөж, амьсгалын дутагдал, уушгины хатгаа, АЦДХШ, үжлээр илүү хүндэрч эмнэлгийн ор хоног болон ЭЭТ-ийн ор хоног ихэсч байлаа.
Background: The risk of COVID-19 infection, mortality and prognosis are negatively affected by the presence of comorbidities, especially in patients with type 2 diabetes mellitus (T2DM). In many countries with the spread of COVID-19, we can see many studies conducted among the population but in Mongolia, there is no research about the risk prognosis and mortality of patient hospitalized in the Intensive Care Unit (ICU) with COVID-19 infection have been related to the risk and mortality. Aim: To study the clinical features, complications and prognosis of patients with severe COVID-19 infection and diabetes. Materials and Methods: In the study, a total of 202 cases with confirmed COVID-19 infection and treated in the ICU of the Mongolian-Japanese Hospital (MJH) from April 18 to December 1, 2021 were selected and included using a targeted sampling method. Results: All patient were classified into 2 groups: diabetic and non-diabetic, the group with diabetes had 3-5 comorbidities (p<0.0001). Among the comorbidities, hypertension accounted for 71.1% (p=0.002). Patient with diabetes were severe, critical illness (p=0.032) and required more oxygen (p=0.023) when they arrived at the intensive care unit. When comparing the imaging tests of these patients at the time of arrival to the ICU, 66.6% of the group with DM had bilateral pneumonia (p=0.002). In addition, 73.3% (p=0.032) of the patient with diabetes had ARDS and 23.3% (p<0.0001) of sepsis, them required vasopressor treatment due to complications. Total hospital bed days and ICU bed days (p=0.016, p=0.046) were significantly different in the group with DM. There was no significant difference in 30and 90-day mortality. Conclusions: 1. 44.5% of all the treated patients had DM. There were more comorbidities in patients treated with DM, and hypertension, cardiovascular disease, kidney disease accounted for the majority. 2. These patients were seriously ill with Covid-19 and more complication by respiratory failure, pneumonia, ARDS and sepsis. And hospital and ICU days were long. 3. 16.8% of critical ill patients infected with Covid-19 were died. No significant 30 and 90day mortality was identified for these patients.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/886
Эшлэл
Б.Уянга, М.Наранпүрэв, С.Сайнбилэг. Ковид-19-ийн нэн хүнд хэлбэрийн халдвартай, Чихрийн шижин хэв шинж-2 хавсарсан тохиолдлын эмнэлзүй, нөлөөлөх хүчин зүйл, хүндрэлийг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2023;19(4):56-61.
