Loading...
Тархины менингиом хавдрын зэргэлдээх тархины эдийн хаванг соронзон резонанст томографийн дүрслэлийн шинжүүд, хистологитой харьцуулан судалсан нь
Зохиогч
Он
2021 оны дөрөвдүгээр сарын 6
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
1
Start Page
79
End Page
81
ISSN
2959-6947
Хураангуй
Менингиом нь төв мэдрэлийн тогтолцооны тархины менингиотель эсээс үүсдэг глийн бус эсийн гаралтай, голлон тохиолддог анхдагч хоргүй хавдар юм. Менингиом нь бусад тархины анхагдагч хавдрууд, үсэрхийлсэн хавдруудын нэгэн адил хаван үүсгэдэг. Хавдрын зэргэлдээх тархины эдийн хаван бол нэмэлт эмнэлзүйн шинж өгөх, тархины дотоод даралтыг ихэсгэх, мэс засал хийлгэхэд хүндрэл үүсгэж, өвчтөний тавиланд муугаар нөлөөлдөг. 2017-2020 оны хооронд Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт тархины мэс засалд орж, Эмгэг Судлалын Үндэсний Төвд хистологийн шинжилгээгээр тархины менингиом оношилогдсон 42 тохиолдол дээр ретроспектив судалгааг хийсэн. Дүрслэлийн шинжүүд болох паренхимийн шахагдалт (p<0.0001, ХИДУ p=0.01), зах ирмэгийн байдал (p<0.0001, ХИДУ p=0.004), аалзавч давхрага арилах/ тархин дахь нэвчилт (p=0.02, ХИДУ p=0.02), тодосгогч бодисны дараах тодролын байдал (p=0.09, ХИДУ p=0.034) болон хистологи (p=0.008, ХИДУ p=0.26)-ыг хавантай харьцуулан судлахад статистик ач холбогдол бүхий ялгаа хамааралтай байсан.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/205
Эшлэл
Г.Эрдэнэбал, Д.Түвшинжаргал, Х.Дэлгэрдалай, Э.Мандуул, О.Энхээ, О.Билгүүн нар. Тархины менингиом хавдрын зэргэлдээх тархины эдийн хаванг соронзон резонанст томографийн дүрслэлийн шинжүүд, хистологитой харьцуулан судалсан нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(1):79-81.
