Loading...
Жирэмсэн эмэгтэйчүүдийн умай доторх халдварыг “TRIPLE I” шалгуураар илрүүлсэн нь
Зохиогч
Он
2026 оны гуравдугаар сарын 30
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
2
Start Page
49
End Page
53
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Хориоамнионит нь жирэмсэн эмэгтэйд хорион болон амнион бүрхүүлийг хамарсан халдварыг хэлэх ба эх, нярайн өвчлөл, эндэгдлийн чухал шалтгаануудын нэг юм. Учир нь хориоамнионитын үед эх болон ургийн хооронд үрэвслийн эсрэг дархлааны хариу урвал идэвхжиж, дутуу төрөлт болон нярайн халдварын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хориоамнионит нь дэлхий дахинд жирэмсний хугацаа гүйцсэн төрсөн тохиолдлуудын 2–4%, дутуу төрөлтийн 40–70%-ийг эзэлдэг ба хориоамнионитын тохиолдол дутуу төрсөн жирэмсэний тээлтийн хугацаатай урвуу хамааралтай байдаг. АНУ-ын Хүүхдийн Эрүүл Мэндийн Хөгжлийн Үндэсний Хүрээлэнгээс 2015 онд “Хориоамнионит” нэр томъёог “Умайн доторх халдвар” гэх ерөнхий ойлголтоор сольж, товчоор “Triple I” гэж нэрлэхийг санал болгож, эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг харгалзан 6 үзүүлэлт 3 бүлэг бүхий шалгуур боловсруулсан. Зорилго: Жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах “Хориоамнионит” умай доторх халдварын тохиолдолыг “Triple I” шалгуураар илрүүлэх. Арга, аргачлал: Ретроспектив (эргэмж) судалгааны загвараар анкетын аргаар Нийслэлийн Өргөө Амаржих газарт 2024 онд төрсөн эхчүүдийн түүхийг архивын бүртгэлээс авч, эмнэлзүйн шинж тэмдэг, бодит үзлэгийн өөрчлөлт, лаборатори болон эдийн шинжилгээний мэдээллийг АНУын Хүүхдийн Эрүүл Мэндийн Хөгжлийн Үндэсний Хүрээлэнгийн боловсруулсан “Triple I” шалгуурын дагуу мэдээлэл цуглуулсан. 2024 оны нийт 5838 төрсөн эхчүүдээс 326 жирэмсэн эмэгтэйчүүдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийн дундаж нас 31.5±6.4, хамгийн бага 15, хамгийн их 44 настай байв. Жирэмсний тээлтийн хугацаа 91.1% нь дутуу төрсөн, 8.9% нь гүйцэд төрсөн байлаа. Жирэмсний тээлтийн хугацаа 28 долоо хоногоос 44 долоо хоног, дундаж 35.1±1.7 долоо хоног, 2.5±2.1 өдөр байв. Гүйцэд төрсөн хориоамнионит оноштой нийт 29 төрсөн эхчүүдийн 38% нь төрөх үед болон төрсний дараа халууралт илэрсэн бол 62% нь халууралтын түүх байхгүй байжээ. Судалгаанд хамрагдсан төрсөн эхчүүдийн хориоамнионит (умай доторх халдвар)-ыг “Triple I” шалгуураар илрүүлэхэд 17 буюу 5.2%-д халууралт илэрсэн ба 6 буюу 35.3%-д сэжигтэй шинж байв. Сэжигтэй шинж бүхий тохиолдолын 1 буюу 5.8%-д ихсийн эдийн шинжилгээгээр үрэвсэл, халдвар илэрч хориоамнионит (Умай доторх халдвар) онош батлагдсан байна. “Triple I” шалгуурын үзүүлэлтүүдээр жирэмсний тээлтийн хугацаа дутуу төрсөн болон гүйцэд төрсөн эхчүүдийг харьцуулахад дутуу төрсөн эхчүүдэд эмнэл зүйн шинж тэмдэг бүдэг илэрдэг хэдий ч халдварын явц буюу онош баталгаажилт гүйцэд төрсөн эхчүүдээс илүүтэй байна. Дүгнэлт: 1. Нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 5.2%-д хориоамнионит сэжиглэгдсэн бөгөөд төрсөн эхчүүдийн 7 тутмын 1-д ихсийн эдийн шинжилгээгээр онош батлагдсан байна. 2. “Triple I” шалгуураар жирэмсний хугацаагаар харьцуулахад гүйцэд төрсөн эхчүүдэд эмнэл зүйн шинж тэмдэг илүүтэй ажиглагдсан бол дутуу төрсөн эхчүүдийн дийлэнхэд ихсийн эдийн шинжилгээгээр хориоамнионит батлагдсан байна.
Background: Chorioamnionitis, defined as an infection of the chorionic and amniotic membranes, is a significant contributor to maternal and neonatal morbidity and mortality. The condition triggers an inflammatory immune response between the mother and fetus, thereby increasing the risk of preterm delivery and neonatal infection. Globally, chorioamnionitis occurs in approximately 2–4% of term deliveries and 40–70% of preterm births, with an inverse relationship to gestational age. In 2015, an expert panel led by the U.S. National Institute of Child Health and Human Development recommended replacing the term “chorioamnionitis” with the broader concept of intrauterine infection or inflammation, abbreviated as “Triple I,” and proposed diagnostic criteria based on six clinical indicators. Aim: To identify intrauterine infection (chorioamnionitis) among pregnant women using the “Triple I” diagnostic criteria. Materials and Methods: A retrospective study was conducted using medical records from women who delivered at Urguu Maternity Hospital in 2024. Data were collected from archival records, including clinical signs, physical examination findings, laboratory results, and histopathological analyses, in accordance with the “Triple I” criteria established by the U.S. National Institute of Child Health and Human Development. Of the total 5,838 deliveries recorded in 2024, 326 cases were selected and analyzed. Results: The mean age of the pregnant women included in the study was 31.5±6.4 years (range: 15–44 years). Of all births, 91.1% were preterm and 8.9% were term. Gestational age ranged from 28 to 44 weeks, with a mean of 35.1±1.7 weeks and an additional 2.5±2.1 days. Among the 29 term mothers diagnosed with chorioamnionitis, 38% developed fever during labor or in the postpartum period, whereas 62% had no history of fever. According to the “Triple I” criteria for intrauterine infection, fever was observed in 17 cases (5.2%), while 6 cases (35.3%) were classified as suspected. Among the suspected cases, placental histopathological examination confirmed inflammation and infection in 1 case (5.8%), thereby establishing the diagnosis of chorioamnionitis. Comparison of preterm and term mothers based on the “Triple I” criteria showed that clinical signs were less pronounced in preterm births; however, infection progression and diagnostic confirmation were more frequent compared with term births. Conclusions: 1. Chorioamnionitis was suspected in 5.2% of pregnant women, with histopathological confirmation in approximately one in seven cases. 2. Based on the “Triple I” criteria, clinical manifestations were more frequently observed in term mothers, whereas chorioamnionitis was more commonly confirmed by placental histopathology in preterm mothers.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1620
Эшлэл
Д.Сэлэнгэ, Э.Лхагва-Очир, Б.Болорчимэг. Жирэмсэн эмэгтэйчүүдийн умай доторх халдварыг “TRIPLE I” шалгуураар илрүүлсэн нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(2):49-53.
