Loading...
Өвдөлтийн талаарх мэдлэг хандлагын үнэлгээний асуумжийн Монгол хувилбарын хүчин төгөлдөр болон найдвартай байдлыг тодорхойлсон дүн
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
1
Start Page
102
End Page
105
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд сувилагч нар эмчлүүлэгчтэй хамгийн их цагийг зарцуулдаг тул оновчтой зөв эмчилгээ хийхэд гол тулгуур нь болдог гэж судлаачид үздэг байна. Сувилагчийн үнэлгээний ур чадвар нь өвдөлт намдаахад чухал үүрэг гүйцэтгэдэг ба эмнэлэгт хэвтэх үеийн өвдөлтийг тодорхойлдог. Өвдөлтийн талаарх сувилагч нарын мэдлэг, хандлага нь дадлага туршлагыг нэмэгдүүлэх гол түлхүүр болж, өвдөлтийг аль болох үр дүнтэй зохицуулах, физиологийн сэтгэл зүйн хямралаас урьдчилан сэргийлэх боломжийг олгодог гэж судлаачид дурдсан байна. Сувилагч нарын өвдөлтийн талаарх мэдлэг хандлагыг үнэлэх асуумжын монгол хувилбарын хүчин төгөлдөр болон найдвартай байдлыг тодорхойлсон судалгааны ажил харьцангуй цөөн байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Өвдөлтийн талаарх мэдлэг хандлагийн үнэлгээний асуумжын монгол хувилбарын хүчин төгөлдөр болон найдвартай байдлыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг агшингийн загвараар, тоон судалгааны аргаар Өвдөлтийн талаарх мэдлэг, хандлагыг үнэлэх асуумжын хуудсыг ашиглан хийв. Судалгаанд УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн мэс засал, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн 145 сувилагчийг хамруулав. Статистик боловсруулалтыг 8Р88-25.0 программ ашиглан хийсэн. Үр дүн: Бидний судалгаанд 115 эмэгтэй, 30 эрэгтэй сувилагч хамрагдсан ба дундаж нас нь 37.21±7.50 жил ажилласан хугацаа нь дунджаар 13.43±7.57 жил байв. Харагдах байдлын индекс асуумж тус бүрээр РУ1 0.81-1.00 байсан. Агуулгын хүчин төгөлдөр байдлын индекс асуулт тус бүрээр авч үзвэл СУГ 0.66-1.00 хооронд байсан. Асуумжын дотоод найдвартай байдал Кронбах альфа 0.88 байв. Дүгнэлт: Өвдөлтийн талаарх мэдлэг хандлагийн үнэлгээний асуумжын монгол хувилбар нь асуумжийн харагдах байдал, агуулга болон найдвартай байдал зэрэг нь хангалттай тодорхойлогдсон тул цаашид практикт ашиглах боломжтой гэж үзэж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/59
Эшлэл
Т.Батцэцэг, Д.Нямаа, Ч.Энхтуул, Х.Баяржаргал, С.Энхтүвшин, Р.Оргилмаа. Өвдөлтийн талаарх мэдлэг хандлагын үнэлгээний асуумжийн Монгол хувилбарын хүчин төгөлдөр болон найдвартай байдлыг тодорхойлсон дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(1):102-105.
