Loading...
КОВИД-19 өвчний нэн хүнд үе шатанд ECMO эмчилгээ хийсэн зарим дүн
Зохиогч
Он
2024 оны нэгдүгээр сарын 21
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
1
Start Page
50
End Page
55
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Манай улсад Шинэ Коронавирусийн халдварт өвчний үед бэлэн байдлыг хангах зорилгоор анх 2020 оны 8 дугаар сард уушги, зүрх орлуулагч ECMO аппаратыг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт ашиглахад бэлэн болгож байсан бол одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 4 аппарат ажиллаж байна. Манай оронд дээрх эмчилгээ уг цар тахлын үед анх удаа ХӨСҮТ-д 2021 оны 02 сард УНТЭ-ийн ECMO эмчилгээний баг хамтран амжилттай хийсэн. Манай орны эмнэлгийн тусламж үйлчилгээнд КОВИД-19 өвчний нэн хүнд үед ECMO эмчилгээг нэвтрүүлсэн ч, түүний хүндрэл, нас баралтыг судалсан дорвитой ажил хийгдээгүй байгаа нь бидний судалгааны үндэслэл болсон юм. Зорилго: Ковид-19 өвчний нэн хүнд үе шатанд ECMO эмчилгээний үр дүнг судлах, нас баралтанд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгааг нэг агшингийн загвараар, 2021 оны 02 сараас 2023 оны 10 сарын хооронд Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), Цэргийн төв эмнэлэг (ЦТЭ), Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт КОВИД-19-ийн нэн хүнд үе шат гэж оношлогдсон ECMO эмчилгээ хийгдсэн 25, ECMO эмчилгээ хийгдээгүй 61 тохиолдлын цахим өвчний түүх, эмнэлзүй лабораторийн шинжилгээ, оношилгооны мэдээллүүдийг хамруулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 57±11.9 жил байсан бөгөөд (23-84), хүйсийн хувьд авч үзвэл 55.8% (48) нь эрэгтэй, 44.2% (38) нь эмэгтэй байв. Судалгаанд нийт хамрагдагсдын 11.2% (1) нь вакцины эхний тунд, 58.1% (50) нь бүрэн тунд, 7.0% (6) нь нэмэлт тунд, 3.5% (3) нь 4 дэх тунд хамрагдсан бол 30.2% (26) нь вакцинд хамрагдаагүй байв. Нийт тохиолдлын 12.8% (11) нь эмчлэгдсэн бол 87.2% (75) нь нас барсан байна. ECMO эмчилгээ хийгдээгүй тохиолдлын 4.9% (3) нь эмчлэгдсэн бол 95.1% (58) нь нас барсан байна. Харин ECMO эмчилгээ хийгдсэн тохиолдлын 32.0% (8) нь эмчлэгдэж, 68.0% (17) нь нас барсан байна. Харин олон хүчин зүйлийн шинжилгээнд ECMO эмчилгээ хийх нь (OR 0.296, 95% CI 0.156-0.558, p<0.001) нь нас барах эрсдлийн бууруулж байв. Дүгнэлт: Ковид-19 өвчний нэн хүнд үе шатанд ECMO эмчилгээ хийх нь нас баралтыг 29%-иар бууруулж байна. БЖИ өндөр, чихрийн шижинтэй, qSOFA оноо өндөр байх нь нас барах эрсдлийг нэмэгдүүлж байгаа нь тодорхойлогдож байна.
Background: In August 2020, the Mongolian government initiated preparations for addressing the new COVID-19 pandemic by acquiring the first ECMO machine for the First Central Hospital of Mongolia (FCHM). Since then, the number has grown to four machines. During the pandemic, the first successful treatment commenced in February 2021 at the National Center for Communicable Disease (NCCD), in collaboration with the ECMO team at FCHM. Despite the initiation of ECMO treatment during the COVID-19 pandemic, there is still a lack of studies on mortality rates and complications, prompting our investigation. Aim: The objective of this study is to assess the outcomes of ECMO treatment in severe cases of COVID-19 and to identify external factors influencing the mortality rate. Materials and Methods: The study included 25 severe COVID-19 cases treated with ECMO and 61 non-ECMO patients at the First Central Hospital of Mongolia (FCHM), National Center for Communicable Disease (NCCD), and Central Military Hospital (CMH) from February 2021 to October 2023. Patient laboratory results, diagnostic procedures, and medical notes were analyzed in a retrospective cross-sectional study. Results: The average age of the patients was 57±11.9 (23-84), with a gender ratio of 55.8% male (48) and 44.2% female (38). Vaccination status revealed 11.2% (10) with the first dose, 58.1% (50) fully vaccinated, 7.0% with an additional dose, 3.5% (3) with a fourth dose, and 30.2% (26) unvaccinated. The overall survival rate was 12.8% (11), while the mortality rate was 81.2% (75). Non-ECMO-treated patients had a survival rate of 4.9% (3) and a mortality rate of 95.1% (58). Among those who received ECMO treatment, the survival rate was 32.0% (8), and the mortality rate was 68.0% (18). In the multivariable study (OR 0.296, 95% CI 0.156-0.558, P < 0.001), ECMO treatment was found to significantly reduce the mortality rate of the patients. Conclusion: In severe cases of COVID-19, ECMO treatment demonstrated a reduction in patient mortality. Factors such as high BMI, diabetes, and a high qSOFA score were associated with increased mortality rates.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/965
Эшлэл
Н.Одонтуяа, Э.Баярмаа, П.Ганцэнгэл, Г.Тулга, Ж.Цэнгэлмаа. КОВИД-19 өвчний нэн хүнд үе шатанд ECMO эмчилгээ хийсэн зарим дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(1):50-55.
