Loading...
Зүрхний цочмог шигдээс бүхий өвчтөнүүдэд олон судасны эмгэгийн үед дан шигдээс хамааралт судсанд эсвэл олон судсанд титэм судсан дотуурх эмчилгээ хийсэн үр дүн
Зохиогч
Г.Мижидсүрэн
О.Бадамсүрэн
Л.Бямбацогт
Г.Мөнхтулга
Е.Досжан
Д.Батнаран
Ч.Гэрэлтуяа
Ц.Батзаяа
Д.Нарантуяа
Он
2021 оны зургаадугаар сарын 10
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
5
Start Page
30
End Page
33
ISSN
2959-6947
Хураангуй
Зүрхний шигдээс бүхий өвчтөнүүдэд олон судасны эмгэгийн үед дан шигдээс хамааралт судас эсвэл олон судсанд хийсэн титэм судсан дотуурх эмчилгээний үр дүнг судлахыг зорилоо. Бид уг судалгааг ретроспектив когорт судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. ШУГТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасгаар 2019 онд үйлчлүүлсэн зүрхний цочмог шигдээс оноштой, олон судасны эмгэг оношлогдсон 255 өвчтөнийг дан шигдээс хамааралт судас эсвэл олон судсанд титэм судсан дотуурх эмчилгээ хийсэн гэсэн 2 бүлэгт хуваан 15 сарын хугацаанд дагаж судалсан. Судалгааны статистик боловсруулалтыг STATA 12 ашиглан хийж гүйцэтгэсэн ба p<0.05 байгаа тохиолдолд статистик үнэн магадлалтай гэж тооцсон. Судалгаанд оролцогчдийн 79.6% (n=203) нь эрэгтэй, 20.4% (n=52) нь эмэгтэй, дундаж нас 63.4±11.0 байлаа. Олон судсанд ТСДЭ хийсэн өвчтөнүүдтэй харьцуулахад дан шигдээс хамааралт судсанд ТСДЭ хийсэн өвчтөнүүдэд 30 хоногийн доторх (2.13% vs 10.5%, p=0.01) болон нийт даган хянах хугацаанд гарсан нас баралт (6.38% vs 21.1%, p=0.002) тус тус өндөр байлаа. Зүрхний цочмог шигдээстэй, олон судасны эмгэг бүхий хүмүүст эмнэлэгт хэвтэж буй хугацаанд нь шигдээс хамааралт судас болон бусад судсанд ТСДЭ хийх нь нас баралтыг бууруулах хүчин зүйл (HR=0.28, 95% CI 0.11 – 0.67, p=0.004) болж байв. Зүрхний цочмог шигдээстэй, олон судасны эмгэг бүхий хүмүүст эмнэлэгт хэвтэж буй хугацаанд нь шигдээс хамааралт судас болон бусад судсанд ТСДЭ хийсэн тохиолдолд амьдрах чадвар өндөр, нас баралт бага байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/346
Эшлэл
Г.Мижидсүрэн, О.Бадамсүрэн, Л.Бямбацогт, Г.Мөнхтулга, Е.Досжан, Д.Батнаран нар. Зүрхний цочмог шигдээс бүхий өвчтөнүүдэд олон судасны эмгэгийн үед дан шигдээс хамааралт судсанд эсвэл олон судсанд титэм судсан дотуурх эмчилгээ хийсэн үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(5):30-33.
