Loading...
Натри хөөгч пептидийн сорилыг зүрхний архаг дутагдлыг эрт илрүүлэхэд хэрэглэсэн нь
Зохиогч
Он
2022 оны арван хоёрдугаар сарын 26
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
18
Issue
7
Start Page
31
End Page
34
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Зүрхний архаг дутагдал (ЗАД) нь зонхилон тохиолдох эмгэгийн халдварт бус архаг өвчин бөгөөд нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг юм. Манай орны насанд хүрсэн хүн амын 4.9% нь зүрхний архаг дутагдалтай байсан бөгөөд энэхүү эмгэгийн тархалт нь нас ахих тутам ихсэж, 60-аас дээш насны хүн амын 14%-ийг эзэлж байв.1 Зорилго: Зүрх судасны эрсдэлт хүчин зүйлтэй хүмүүст шинж тэмдэггүй зүрхний архаг дутагдлыг натри хөөгч пептидийн сорилын тусламжтай эрт илрүүлж, натри хөөгч пептидийн хэмжээ ихсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү агшингийн судалгаанд 35-64 насны, зүрхний дутагдлын эмнэлзүйн шинж тэмдэггүй, зүрх судасны эрсдэлт хүчин зүйлтэй хүмүүс хамрагдсан. Зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийг эмнэлзүйн аргаар илрүүлсэн. Натри хөөгч пептидийн хэмжээг БНХАУ-ын FIA1100 маркийн иммуны анилизаторыг ашиглаж тодорхойлсон. Натри хөөгч пептидийн хэмжээ ≥125 пг/мл байвал хэвийн түвшнээс их буюу сорилыг эерэг гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд зүрх судасны эрсдэлт хүчин зүйл бүхий нийт 768 хүн хамрагдсанаас 336 (42.5%) нь эрэгтэй, 432 (57.5%) нь эмэгтэй байсан бөгөөд тэдгээрийн дундаж нас 51.2±8.4 жил байв. Судалгаанд оролцогчдын 12.9%-д натри хөөгч пептидийн сорил эерэг гарсан. Эерэг сорилтой хүмүүсийн натри хөөгч пептидийн дундаж түвшин 299.6±19.4 пг /мл байсан. Натри хөөгч пептидийн эерэг сорилтой эрэгтэйчүүдийн эзлэх хувь эмэгтэйчүүдийнхээс арай бага байсан боловч статистикийн ач холбогдол ялгаа илрээгүй (11.9% vs 13.7%, p>0.05). Артерийн гипертензитэй хүмүүсийг хэвийн артерийн даралттай хүмүүстэй харьцуулж, логистик регрессийн шинжилгээгээр үнэлэхэд зүрхний архаг дутагдал үүсэх эрсдэл 3.5 дахин их байсан. Дүгнэлт: Бид зүрх судасны эрсдэлтэй 35-64 насны хүмүүсийн 12.9%-д нь зүрхний архаг дутагдлыг эрт үе шатанд илрүүлсэн. Зүрхний архаг дутагдлын эрт илрүүлгийн үндсэн арга болох натри хөөгч пептидийн сорилын үр дүн эерэг гарахад ахимаг нас ба артерийн гипертензи статистикийн үнэн магадлалтай нөлөөлж (p<0.05) байв.
Aim: The goasl of the present study were to screen an asymptomatic heart failure by using NT-proBNP testing in subjects with a cardiovascular risk factors and to define the factors associated with elevated NT-proBNP. Materials and Methods: This cross-sectional study was included subjects aged from 35to 64 years, with high risk for heart failure, who had no clinical symptoms of heart failure. Cardiovascular risk factors were detected by clinical examinations. NT-pro BNP determination was performed on an immunoassay analyzer (FIA1100, Getein Bio Medical Inc, China), which uses reagent strip to obtain quantitative NT-pro BNP results in plasma. The cut-off point for NT-pro BNP was 125 pg/ml. Results: A total of 768 subjects with cardiovascular risk factors were included in the study of which, 336(42.5%) were males and 432 (57.5%) were females. The mean age was 51.2±8.4. Ninety-nine subjects (12.9 %) showed elevated NTpro BNP levels of ≥125 pg/ml. The mean NT-proBNP level among the 99 subjects with positive test was 299.6±119.4 pg /ml. The percentage of subjects with NT-proBNP levels of ≥125 pg / ml was nonsignificantly lower in males than in females (11.9% vs 13.7%, p>0.05). The OR (95% CI) was 3.49 (1.85–6.22) for persons with BP of ≥130/80 mmHg as compared with those with BP of <130/80 mmHg. Conclusion: We identified an asymptomatic heart failure in 12.9% of persons with cardiovascular risk factors. The likelihood of positive NT-pro BNP test was independently (p<0.05) associated with advanced age and hypertension.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/755
Эшлэл
Ө.Цолмон, Х.Чингэрэл, Б.Бурмаа, Ц.Сумъяа, Н.Бат-Эрдэнэ, Б.Болортуул нар. Натри хөөгч пептидийн сорилыг зүрхний архаг дутагдлыг эрт илрүүлэхэд хэрэглэсэн нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2022;18(7):31-34.
