Loading...
Азооспермийн үед төмсөгний сперматогенезыг үнэлж, эр бэлгийн эс авах мэс ажилбарын үр дүнтэй харьцуулан судалсан дүн
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
3
Start Page
136
End Page
140
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Азоосперми нь хамгийн хүнд хэлбэрийн эрэгтэй шалтгаант үргүйдэл бөгөөд нийт эрэгтэйчүүдийн 1 %, үргүйдэлтэй эрчүүдийн 10 15%-г эзэлж байна. Азооспермийн үед төмсөг болон түүний дайвраас мэс заслын аргаар эр бэлгийн эс авч үр шилжүүлэн суулгах эмчилгээнд ашигладаг. Мэс заслаар бэлгийн эс гарахгүй тохиолдолд төмсөгний эдэд иммуногистохимийн арга ашиглан сперматогенезыг үнэлэж цаашдын эмчилгээний төлөвлөгөөг боловсруулах шинэ чиг хандлага анагаахын салбарт нэвтэрч байна. Зорилго: Азооспермийн үеийн төмсөгний сперматогенезыг иммуногистохимийн арга ашиглан үнэлж, эр бэлгийн эс авах ажилбарын эмнэлзүйн үр дүнтэй харьцуулан судлах Арга, аргачлал: 2019-2023 оны хооронд РМС үр шилжүүлэн суулгах үндэсний төвд азоосперми оношоор төмсөгнөөс эр бэлгийн эс гарган авах мэс ажилбарт орсон 71 эрэгтэйчүүдийг судалгаанд хамрууллаа. Төмсөгнөөс авагдсан эдийг бэхжүүлэн эд судлалын лабораторид дамжуулан Жонсоны оноогоор дүгнэж, төмсөгний сувганцар дахь эр бэлгийн эсийг иммуногистохимийн болон иммунофлуоресценцийн аргаар тодорхойлж сперматогенезыг үнэлэв. Үр дүн: Жонсоны шалгуурыг муу, дунд болон сайн хэмээн 3 бүлэгт хувааж үнэлэн мэс ажилбарын эмнэлзүйн үр дүнг харьцуулан судллаа. Сперматогенез сайн, дунд болон муу бүлгүүдэд Жонсоны оноо, ийлдэс дэх өнчин тархины даавруудын дундаж статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (р<.005). Жонсоны үнэлгээ сайн бүлэгт ТЕХ101 болон ^^Н С уургууд тод илрэлтэй, дунд бүлэгт сул илрэлтэй байв. Жонсоны үнэлгээ муу бүлэгт ТЕХ101 болон ^^Н С уургууд илэрсэнгүй. Эр бэлгийн эс авах мэс ажилбарын үр дүнг бүлгүүдэд тооцоход сайн бүлэгт (п=17/17) 100%, дунд бүлэгт (п=26/27) 96.29%, муу бүлэгт (п=8/27) 29.62% байлаа. Дүгнэлт: Азооспермитэй өвчтөнүүдийн төмсөг дэх сперматогенезыг эд судлалын аргаар үнэлэх нь мэс заслын эмчилгээний үр дүнг урьдчилан тооцоолох боломжтой байгаа нь нотлогдлоо.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/148
Эшлэл
П.Мягмарсүрэн, Ч.Наранцог, Л.Саямаа, Д.Жавхлантөгс, Э.Баярмаа, Д.Баян-Өндөр нар. Азооспермийн үед төмсөгний сперматогенезыг үнэлж, эр бэлгийн эс авах мэс ажилбарын үр дүнтэй харьцуулан судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(3):136-140.
Түлхүүр үг
