Loading...
Цөсний хүүдийг дурангийн аргаар авах үед холангиографын ашиглан цөсний ерөнхий сувгийг шалгах эмнэлзүйн тохиолдол
Зохиогч
Он
2021 оны дөрөвдүгээр сарын 6
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
1
Start Page
153
End Page
154
ISSN
2959-6947
Хураангуй
Цөсний хүүдийд болон цөс дамжуулах замд чулуу үүсэхийг цөс чулуужих өвчин гэдэг. Нойр булчирхайн цочмог үрэвсэл гэдэг нь богино хугацаанд нойр булчирхай үрэвсэхийг хэлэх бөгөөд 100000 хүн амд 40 орчим тохиолдож байгаагийн дийлэнхи шалтгаандцөс чулуужих өвчин болон, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх орж байгаа бөгөөд бусад шалтгаанд халдвар, эмийн бодис, гэмтэл, бодисын солилцооны өвчин, мэс заслын дараах болон 30 орчим хувь нь шалтгаан тодорхойгүй байна1. Цочмог нойр булчирхайн үрэвсэл нь цөс чулуужих өвчний шалтгаантай үүссэн тохиолдолд эмийн эмчилгээнээс гадна мэс заслын эмчилгээ буюу цөсний хүүдийг авах мэс заслыг хийх нь цөсний ерөнхий сувагт дахин чулуу орохоос сэргийлэх бөгөөд бусад хүндрэлээс сэргийлж байна2. Цөс чулуужих өвчний шалтгаантай үүссэн нойр булчирхайн цочмог үрэвсэлийн дараах дурангийн аргаар цөсний хүүдийг авах мэс заслыг нэг долоо хоногийн дотор хийх нь стандарт эмчилгээ болж байна3. Цөсний хүүдийг дурангийн аргаар авах мэс заслын үед цөсний ерөнхий цоргыг шалгаж ямарваа нэгэн чулууг илрүүлэхэд ихэвчлэн хагалгааны үеийн холангиограммыг ашиглахыг зөвлөж байна4. Тохиодол: 29 настай эмэгтэй хэвлийн баруун дээд хэсгээр өвдөнө, баруун дал мөр лүү өвдөнө гэсэн зовиуртай МЯСЭ-т 2020 оны 11 сарын 30-ны өдөр ЯТТ-т анх хандсан. “Жирэмсний 7-н сартайд буюу 2020 оны 8 сард хэт авиан шинжилгээгээр цөсний хүүдийн чулуу оношлогдсон, 2020 оны 11 сарын 28ны өдөр өөх тостой хоол идсэнээс хойш зовиурласан гэрээр Диклоденк, Ношпа уун өвчин түр намдсан”. Бодит үзлэг:Биеийн ерөнхий байдал дунд, ухаан саруул, орчиндоо харьцаатай, байрлал идэвхитэй. Зүрхний авиа тод, хэм жигд АД 130/80, Ps-77, SpO296% to-36.9oC. Хэвлийн өнгөц тэмтрэлтээр баруун хавирганы нуман дор эмзэглэлтэй симптом ортнер (+). Биохимийн шинжилгээнд:ALP-LJ 160.41 U/L, ALT 270.3 U/L, AST 165.13 U/L, T-BIL 35.6 µmol/L, D-BIL 21.79 µmol/L, хэт авиа: Цөсний хүүдий чинэрсэн хана 3.5мм. Цөсний хүүдийд 0.9см хүртэл хэмжээтэй хэд хэдэн тооны акустик сүүдэр бүхий чулуутай, хүзүү
The gallstone is a stone formed with in the gallbladder out of precipitated bile components. Acute pancreatitis is in a acute inflammatory process of the pancreas, the incidence of acute pancreatitis range is 40 cases per 100000 population. The most common causes of acute pancreatitis are a gallstones and heavy alcohol use. Other causes include infections, medications, trauma, metabolic disorders and 30 percentage causes is unkhown. Mild acute pancreatitis treatment drugs to be useful and cholecystectomy can prevent recurrent attack of acute pancreatitis. Early cholecystectomy, especially laparoscopic, timing of surgical treatment recommended done in the first two weeks. Initial recommendations included routine IOC safer and avoiding any other complications.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/224
Эшлэл
Б.Нарандэлгэр, Н.Ержан, Б.Батсайхан, Ү.Санчин. Цөсний хүүдийг дурангийн аргаар авах үед холангиографын ашиглан цөсний ерөнхий сувгийг шалгах эмнэлзүйн тохиолдол. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(1):153-154.
Түлхүүр үг
