Loading...
Жирэмсний эхний гурван сард Дауны хамшинжийг илрүүлэхэд ургийн шилэн хүзүүний арын зайн шингэний хэмжилтийг ашиглах нь
Зохиогч
Б.Базарсүрэн
Л.Номин-Эрдэнэ
Б.Золзаяа
Э.Насантогтох
Ж.Энхцэцэг
Ш.Алтантуяа
Он
2021 оны зургаадугаар сарын 10
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
5
Start Page
25
End Page
29
ISSN
2959-6947
Хураангуй
Дауны хамшинж нь нийтлэг тохиолдох хромосомын эмгэг бөгөөд 1000 амьд төрөлтөд 1 тохиолдож байна. Их Британид Николайдес нарын судалгаагаар 21 дүгээр хромосомын гурвалыг сийвэнгийн биомаркер ба ургийн шилэн хүзүүний арын зайн шингэний хэмжээний тусламжтайгаар 90% таамаглах боломжтой болохыг судалжээ. Жирэмсний эхний гурван сард Дауны хамшинжийн эрсдэл ба ургийн шилэн хүзүүний арын зайн шингэний хэмжээ хоорондын хамаарлыг тодорхойлох зорилгыг дэвшүүлэв. Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар “Мон-Адонис” эхо оношилгооны эмнэлгийг түшиглэн хийж гүйцэтгэв. Судалгааны мэдээ материалыг жирэмсний эрт илрүүлгийн хэт авиан оношилгоо, лаборатори шинжилгээ ба тусгай программаар бодолт хийж эрсдэлийг үнэлэн мэдээллийг цуглуулсан. Нийт оролцогчдийн 23.2 хувьд хавсарсан илрүүлгээр Дауны хамшинжийн эрсдэл өндөр тодорхойлогдсон. Ургийн хамрын яс эрсдэл өндөр бүлгийн 1.86%-д, эрсдэл бага бүлгийн 0.36%-д хэвийн бус тодорхойлогдсон. Ургийн хамрын яс хэвийн бус байх нь Дауны хамшинж үүсэх эрсдэл өндөр байх магадлалыг 21.5 дахин нэмэгдүүлдэг байна. Эмгэгийг илрүүлэх маркеруудын мэдрэг ба өвөрмөц байдлыг тодорхойлох ROC шинжилгээнээс үзэхэд илрүүлгийн босго утгыг СRL60.95 мм, NT1.45 мм, нас24.5, биеийн жингийн индекс (БЖИ)- 24.9-өөр тогтоох боломжтой. Тус босго утгаар үнэлэхэд таамаглагч үзүүлэлтээс хэт авиан оношилгооны NT хэмжээ мэдрэг чанар65.3%, өвөрмөц байдал66.6% байсан. Хэт авиан оношилгооны шилэн хүзүүний арын зайн шингэний хэмжээ (NT) мэдрэг чанар-65.3, өвөрмөц байдал-66.6 байв. Ургийн хамрын яс эрсдэл өндөр бүлгийн 1.86%д, эрсдэл бага бүлгийн 0.36%-д хэвийн бус тодорхойлогдсон. Нийт судалгаанд оролцогчдын 23.2%-д хавсарсан илрүүлэг шинжилгээгээр Дауны хамшинжийн эрсдэл өндөр тодорхойлогдов. Дауны хамшинжийн эрсдэл нь ургийн шилэн хүзүүний арын зайн шингэний хэмжээ (NT), хамрын яс (NB), ургийн зулай ахар сүүлний урт (CRL), эхийн нас, БЖИтэй шууд хамааралтай байв.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/345
Эшлэл
Б.Базарсүрэн, Л.Номин-Эрдэнэ, Б.Золзаяа, Э.Насантогтох, Ж.Энхцэцэг, Ш.Алтантуяа. Жирэмсний эхний гурван сард Дауны хамшинжийг илрүүлэхэд ургийн шилэн хүзүүний арын зайн шингэний хэмжилтийг ашиглах нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(5):25-29.
