Loading...
Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн үр дүнд өгөх суралцагчдийн үнэлгээ
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
3
Start Page
206
End Page
214
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Орчин үеийн анагаахын боловсролд үр дүнд суурилсан боловсрол (Ои^соте-Вавес! Ейисайоп, ОВЕ) болон асуудалд суурилсан сургалт (РгоЬ1е т-В а 5 ес1 ^ е а т т д , РВ^) хандлагыг хослуулан хэрэглэх нь сургалтын чанарыг сайжруулах гол чиг хандлага болоод байна. АШУҮИС нь 2013 оноос эхлэн ОВЕ хөтөлбөрийг нэвтрүүлсэн нь уг шинэчлэлийн үр нөлөө, сургалтын чанарт үнэлгээ хийх хэрэгцээг бий болгосон. Суралцагчдын сэтгэл ханамж нь боловсролын чанарыг хэмжих чухал шалгуур төдийгүй төгсөгчдийн мэдлэг, ур чадвар, хандлагад нөлөөлдөг тул энэ чиглэлээр судалгаа хийх шаардлагатай. Зорилго: Хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөрт суралцагчдын сэтгэл ханамжийн түвшин болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, сургалтын чанарыг сайжруулах үндэслэлийг гаргах. Арга, аргачлал: 2023-2024 онд АШУҮИС-ийн Хүний их эмчийн хөтөлбөрийн 3-6-р дамжааны 1167 оюутны дунд асуумжийн судалгаа явуулсан. Оролцогчдын дундаж нас 22.2±1.5 жил байсан бөгөөд 79.9% нь эмэгтэй суралцагчид байв. Суралцагчдын сургалтын чанарт өгч буй сэтгэл ханамжийг 23 асуулт бүхий асуумжаар (16 асуумж нь 5 онооны Ликертийн хэмжигдэхүүн) үнэлэн цуглуулсан. Өгөгдлийг ЗРЗЗ 26 програм ашиглан боловсруулж, дескриптив статистик, хамааралгүй хоёр бүлгийн {-шинжилгээ, нэг хүчин зүйлт дисперсийн шинжилгээ (А^О^А), Пирсоны корреляци, хүчин зүйлийн шинжилгээ болон олон хувьсагчийн регрессийн шинжилгээг хийв. Статистикийн хувьд р<0.05 утгыг ач холбогдолтойд тооцсон. Үр дүн: Сэтгэл ханамжийн асуумжийн найдвартай байдал маш өндөр (СгопЬасЬ' 5 а=0.927) байв. Нийт суралцагчдын ерөнхий сэтгэл ханамжийн дундаж үнэлгээ 3.51±0.84 байсан нь дунджаас дээш түвшнийг илтгэлээ. 4-р дамжааны суралцагчид багшийн заах аргын чанарт хамгийн өндөр үнэлгээ өгсөн (дундаж 3.97±0.67) бол 3-р дамжааны суралцагчид сургалтын материал, хэрэглэгдэхүүний хүрэлцээнийг хамгийн бага үнэлсэн (дундаж 2.98±1.01); эдгээр ялгаа нь статистикийн хувьд өндөр ач холбогдолтой байв (р<0.001). Түүнчлэн, эмнэлзүйн сургалтын үнэлгээ төгсөх дамжаанд буурч, 6 -р дамжааны үнэлгээ 3-р дамжааныхтай харьцуулахад доогуур байсан (дундаж 3-р дамжаанд 3.70, 6 -р дамжаанд 3.16; р<0.001). Нийт сэтгэл ханамжийн үнэлгээ хүйсийн ялгаагаар зөрүүгүй байсан (р>0.05). Хүчин зүйлийн шинжилгээгээр сургалтын чанарын үнэлгээнд нөлөөлөх хоёр үндсэн хүчин зүйл илэрсэн (КМО = 0.950; Ва|11ей-ийн тест р<0.001) ба эдгээр нь нийт вариацийн 55.83%-ийг тайлбарлаж байв. Нэгдүгээр хүчин зүйл нь сургалтын зохион байгуулалт, хичээлийн агуулга, багшийн арга зүй зэрэг сургалтын үйл явцын чанарт хамаарах үзүүлэлтүүдийг нэгтгэсэн бол хоёрдугаар хүчин зүйл нь сургалтын материаллаг орчин, нөөц боломж, ачаалал зэрэг орчны нөхцөлийн үзүүлэлтүүд байлаа. Мөн корреляци, регрессийн шинжилгээний дүнгээр сургалтын зохион байгуулалт сайтай байдал, багшийн идэвхтэй оролцоо зэрэг нь суралцагчдын сэтгэл ханамжид эерэг хамааралтай болох нь тогтоогдов (р< 0 .0 1 ). Дүгнэлт: Сургалтын чанарыг дээшлүүлэхийн тулд сургалтын хөтөлбөрийн агуулга, хичээлүүдийн уялдаа холбоо болон багшийн заах арга зүйг тасралтгүй сайжруулах шаардлагатай байна. Мөн төгсөх дамжааны (6 -р дамжаа) суралцагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд сургалтын орчны нөөц, материаллаг баазыг сайжруулж, сургалтын арга барилыг шинэчлэх нь чухал байна. Судалгааны дүн нь цаашдын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, чанарыг сайжруулах бодлого төлөвлөлтөд нотолгоонд суурилсан үндэслэл болох боломжтойг харуулж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/158
Эшлэл
М.Өсөхбаяр, Н.Эрдэнэхүү, Я.Энхтөр, Б.Оюунгоо. Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн үр дүнд өгөх суралцагчдийн үнэлгээ. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(3):206-214.
