Loading...
Солиорлын эсрэг эмийн гаж нөлөөний илрэлийг өөрийгөө хянах боломжгүйгээр хийдэг эмгэг хөдөлгөөнийг үнэлэх сорилоор үнэлсэн дүн
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
1
Start Page
125
End Page
129
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: ДЭМБ-ын судалгаагаар дэлхий дахинаа шизофренитэй 24 сая Шизофрени орчим хүн амьдарч байгаа бөгөөд шизофренийн үед солиорлын болон Паркинсонтөст солиорлын бус шинжүүд хавсран илэрдэг ба уг өвчний үүсэх шалтгаан хамшинж бүрэн тогтоогдоогүй учир эмчилгээнд шинж тэмдгийн эмчилгээ Үнэлгээ болох солиорлын эсрэг эмүүдийг хэрэглэдэг байна. Шизофренитэй Гаж нөлөөний эмчлүүлэгчдэд солиорлын эсрэг эмийн гаж нөлөө нь эмнэлзүйн олон менежмент хэлбэрээр илэрдэг тул эмчлүүлэгчид эмийн эмчилгээний дэглэм Хамаарал баримтлахгүй байх, үүний улмаас өвчин дахиж архагшдаг. СЭМҮТ-ийн 2022 оны статистик мэдээгээр Монгол улсын хэмжээнд шизофренитэй 718 хүн идэвхитэй хяналтанд эмчлүүлж байна. Өнөөгийн байдлаар Монгол улсад шизофренитэй эмчлүүлэгчдэд илэрч буй эмийн гаж нөлөөний илрэл болох хөдөлгөөний эмгэг өөрчлөлтийн илрэлийг судлаагүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Шизофренитэй эмчлүүлэгчдийн эмийн дэглэм баримтлах байдал, өөрийгөө хянах боломжгүйгээр хийдэг эмгэг хөдөлгөөний *79 хамаарлыг судлан тогтоох. Арга, аргачлал: Судалгааг дискрептив судалгааны агшингийн загвараар, зорилтот түүврийн аргаар, асуумж судалгаа болон стандарт сорилын тусламжтайгаар хийв. Судалгааг хийх ёс зүйн зөвшөөрлийг судалгааны түшиц байгууллага (СЭМҮТ, Шийдвэр № 2023.01.30-3/77), АШУҮИС-ийн Судалгааны Ёс зүйн хяналтын хорооноос (Шийдвэр № 2023/3-02) авсан. Судалгаанд оролцогч бүрээс 5 бүлэг, 36 асуумж авсан ба эмчлүүлэгчдийн эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдал (Мопкку §са1е), өөрийгөө хянах боломжгүйгээр хийдэг эмгэг хөдөлгөөнийг үнэлэх (АЬпогта1 т^о1ип!агу т о ^ ет еп ! 8са1е-А1М8) стандарт сорилыг ашигласан. Судалгааг 2023 оны 3-8-р сард хийж, 8ТАТА 14 программыг ашиглан судалгааны үр дүнд тойм болон нарийвчилсан статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд 1879 насны, шизофренитэй 209 эмчлүүлэгч хамрагдсанаас 47.4% (п=99) нь эрэгтэй, 52.6% (п=110) нь эмэгтэйчүүд байлаа (р=0.21). Судалгаанд хамрагдагчдын 28.2 % (п=59) нь бүрэн бус дунд боловсролтой, 76.5% (п=160) нь гэр бүл болоогүй ганц бие, 85.2% (п=178) нь сэтгэцийн эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон байв. Судалгаанд хамрагдсан шизофренитэй эмчлүүлэгчдийн 32.5% (п=68) нь уламжлалт болон хэвшинжит бус эмийг хольж хэрэглэдэг бөгөөд солиорлын эсрэг эмүүдээс галоперидол (30.6%), хлорпормазин (26.8%), левомепормазин (25.8%), рисперидон (24.4%), кветиапин (21.1%) зэрэг эмүүдийг илүүтэй хэрэглэдэг байна. Эмчлүүлэгчдийн 1.4% (п=3) нь сайн, 52.6% (п=110) нь дунд зэрэг, 45.9% (п=96) нь эмийн эмчилгээний дэглэмийг муу баримталдаг (Кронбах а=0.781) байна. Харин өөрийгөө хянах боломжгүйгээр хийдэг эмгэг хөдөлгөөнийг үнэлэх сорилын үр дүнгээр 49.76% (п=104) нь нүүр, ам орчмын хөдөлгөөн, 44.5% (п=93) нь мөчдийн хөдөлгөөнөө илүү мэдэрдэг гэж хариулжээ. Эмчлүүлэгчдийн эмчилгээний дэглэм баримтлах байдал нь нүүр, ам орчмын эмгэг хөдөлгөөн (п=104; р=0.036), биеийн ерөнхий хөдөлгөөний эмгэг шинжүүд (п=94; р=0.05)-тэй статистик ач холбогдолтой байв. Дүгнэлт: Шизофренитэй эмчлүүлэгчдийн 32.5% нь уламжлалт, хэвшинжит бус солиорлын эсрэг эмүүдийг хавсран хэрэглэдэг ба 45.9% нь эмийн эмчилгээний дэглэмийг муу баримталдаг, өөрийгөө хянах боломжгүйгээр хийдэг эмгэг хөдөлгөөний эмнэлзүйн хэлбэрүүдээс нүүр орчмын (р=0.036), биеийн ерөнхий хөдөлгөөний эмгэг шинжүүд (р=0.05) илүүтэй илэрдэг байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/63
Эшлэл
З.Хишигсүрэн, Х.Тэргэл, Э.Хонгорзул, М.Елик. Солиорлын эсрэг эмийн гаж нөлөөний илрэлийг өөрийгөө хянах боломжгүйгээр хийдэг эмгэг хөдөлгөөнийг үнэлэх сорилоор үнэлсэн дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(1):125-129.
