Loading...
Мөлхөө холтсон цэцэг (Ranunculus repens L.) ургамлын цэцэг, газрын дээд хэсгийн нийт фенолт нэгдэл, нийт флавоноид, антиоксидант идэвхийн судалгаа
Зохиогч
Он
2020 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
1
Start Page
189
End Page
192
ISSN
2959-6947
Хураангуй
Мөлхөө холтсон цэцэг ургамлын газрын дээд хэсгийг идээт үрэвсэл, ил шарх, хорт хавдар, усан хаван, ходоод гэдэсний архаг үрэвсэл зэрэг олон өвчнийг анагаахад хэрэглэж ирсэн уламжлалтай. Манай оронд ургадаг Мөлхөө холтсон цэцэг ургамлын цэцэг, газрын дээд хэсэг эмийн түүхий эдэд нийт фенолт нэгдэл, нийт флавоноидын тоо хэмжээ, антиоксидант идэвхийг DPPH радикалыг зайлуулах спектрофотометрийн аргаар тодорхойлов. Мөлхөө холтсон цэцэг ургамлын цэцгэнд нийт фенолт нэгдэл 5.86±0.14% газрын дээд хэсэгт 4.29±0.02%, нийт флавоноид цэцгэнд 2.15±0.05%, газрын дээд хэсэгт 3.17±0.42% тус тус агуулагдаж байна. Цэцгийн этилацетатын ханд DPPH радикалыг хамгийн сайн идэвхтэй (IC50=76.65±1.26 мкг/мл), газрын дээд хэсгийн этилацетат ханд, n-бутанолын ханд (IC50=110.23±1.78 мкг/мл, IC50=152.92±0.32 мкг/мл) сул идэвхтэй зайлуулсан бол харин бусад ханд идэвхгүй үр дүн үзүүлэв. Туйлтай ханданд фенол, флавоноидын нэгдлүүд илүү их хэмжээтэй агуулагддаг тул эдгээр ханд нь антиоксидант идэвх үзүүлж байна гэж дүгнэв.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1490
Эшлэл
Б.Уранбилэг, Г.Одонтуяа, Д.Энхмаа, Б.Цэрэнцоо, Д.Цэрэндагва. Мөлхөө холтсон цэцэг (Ranunculus repens L.) ургамлын цэцэг, газрын дээд хэсгийн нийт фенолт нэгдэл, нийт флавоноид, антиоксидант идэвхийн судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;17(1):189-192.
