Loading...
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт шээсний замаар дамжих халдварын үүсгэгч болон антибиотик мэдрэг чанарыг тодорхойлсон үр дүн
Зохиогч
Б.Амартүвшин
Ц.Урангоо
С.Байгалмаа
Б.Сарантуяа
Х.Доржханд
Он
2020 оны тавдугаар сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
2
Start Page
91
End Page
93
ISSN
2959-6947
Хураангуй
Шээс дамжуулах замын халдвар нь дэлхий даяар өргөн тархсан, хэвтэн эмчлүүлэгчид болон амбулаторийн үйлчлүүлэгчдэд элбэг тохиолддог нянгийн гаралтай үрэвсэл бөгөөд эмнэлзүйн шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй хэлбэрээр илэрдэг. Дэлхийд жилд 150 сая хүн шээс дамжуулах замын халдвараар өвчилдөг ба эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдтэй харьцуулахад 5-6 дахин их тохиолддог байна. Шээс дамжуулах замын халдвар нь эмийн эмчилгээнд үр дүнтэй хэдий ч нийт эмэгтэйчүүдийн 30%-д дахилттай, 20% гаруйд олон дахилтат хэлбэрээр тохиолддог. Эмэгтэйчүүдийн цистит болон пиелонефритийн хүндрэл үүсээгүй нийт тохиолдлын 7595 хувийг Escherichia coli үүсгэж, Klebsiella pneumoniae зэрэг энтеробактериуд, Streptococcus agalactiae (В бүлгийн стрептококк), Entеrоcoccus faecalis, Staphylococcus saprophyticus зэрэг грам эерэг нянгууд удаах шалтгаан болж байна. УХТЭ-т шээсний замаар дамжих халдварын шалтгаанаар үйлчлүүлэгчдийн дунд E.coli нян нь тэргүүн шалтгаан болж эмийн эмчилгээнд фторхинолон, цефалоспориний бүлгийн антибиотикт мэдрэг байна гэж таамаглал дэвшүүлэж байна. УХТЭ-ийн нян судлалын лабораторит 2018, 2019 онуудад хийгдсэн шээсний нянгийн шинжилгээний хариунд эргэмж судалгааны загвараар судалгааг хийв. 2018-2019 онд хийгдсэн шээсний нянгийн шинжилгээний 21.7%д нян илэрсэн ба дийлэнх хувийг E.coli (67.3%) эзэлж байна. Мөн Enterococcus, Klebsiella, E.coli ESBL, Staphylacocc aureus, Candida, Acinetobacter –ийн халдвар зонхилон илэрч байв. Илэрсэн нянгуудын дийлэнх нь имипенем, меропенем болон ванкомицинд өндөр мэдрэг байв. Халдварын дийлэнх хувийг эзэлж буй E.coli-ийн халдварт нитрофурантоин, цефотаксим, цефтриаксон, гентамицин болон цефазолинд 75%-аас илүү мэдрэг байв.
Urinary tract infections (UTI) are the most common infections throughout the World, and it is common in inpatients and outpatients, with both clinical and asymptomatic signs. Globally, 150 million people are infected with urinary tract infections each year, which is 5-6 times more common in women than men. In women, uncomplicated forms of cystitis and pyelonephritis are caused by E.Coli in 75-95% of all cases. We aimed to define most common bacteria due to urinary tract infection and study antibiotic susceptibility. Retrospective cross-sectional study was used in this study. Data will be collected by the questionnaire from bacterial laboratory in Second state central hospital. In our study, E.Coli is most common cause of infection. 21.7% of all bacterial testing was E.Coli (67.3%), and Enterococcus, Klebsiella, E.Coli ESBL, Staphylococcus aureus, Candida, Acinetobacter were common cause of UTI in our department. Most of the bacteria detected were hypersensitive to imipenem, meropenem, and vancomycin. E.Coli, which is majority of infections, was hypersensitive nitrofurantoin, cefotaxime, ceftriaxone, gentamicin, and cefazoline.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1520
Эшлэл
Б.Амартүвшин, Ц.Урангоо, С.Байгалмаа, Б.Сарантуяа, Х.Доржханд. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт шээсний замаар дамжих халдварын үүсгэгч болон антибиотик мэдрэг чанарыг тодорхойлсон үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;17(2):91-93.
