Loading...
Сагсай чонон өргөс (Carduus crispus L)-т агуулагдах флавоноидын үрэвслийн эсрэг идэвхийн тойм судалгаа
Зохиогч
Он
2020 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
1
Start Page
87
End Page
88
ISSN
2959-6947
Хураангуй
Флавоноид нь олон талын фармакологийн шинж чанартай био идэвхит нэгдэл бөгөөд ургамлын аймагт өргөн тархсан байдаг. Флавоноид нь цус тогтоох, үрэвслийн эсрэг, антиоксидант, гипертензийг бууруулах, зүрхний хэм алдагдлыг сайжруулах, хаван бууруулах нөлөө үзүүлдэг ба зарим флавоноидууд нь хорт хавдрын эсрэг, харшлын эсрэг, элэг, цөс, ходоод, бөөрний үйл ажиллагааг сайжруулах идэвх үзүүлдэг. Байгаль дээр флавоноид нь ургамлын гаралтай бүтээгдэхүүн бөгөөд ургамлын бүхий л хэсэгт тодорхойлогддог байна. Сагсай чонон өргөс бол флавоноид нэгдэл бүхий ургамлын нэг бөгөөд удвал цэцгийн язгуурын хоёр настай өвслөг ургамал юм. Сагсай чонон өргөсийн цэцэг, навч, үндэс, судасны хэсэг гэх мэт бүх хэсгийг эмчилгээнд ашигладаг. Caгсай чонон өргөст кверцетин, рутин, лютеолин зэрэг флавоноид агуулагддаг. Эдгээр флавоноидууд нь үрэвслийн эсрэг өндөр үйлчилгээтэй циклооксигеназа-2 (COX-2), өдөөгч азотын оксид синтетаза (iNOS), липоксигеназа (LOX) зэрэг ферментүүд, простагландин, лейкотриен зэрэг үрэвслийн медиаторууд ба бусад үрэвслийн эсрэг урьдал цитокинуудыг дарангуйлж үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг болохыг судалгааны материалуудад мэдээлсэн байдаг. Бас эдгээр флавоноидууд нь NF-κB, АР-1 замыг дарангуйлдаг ба улмаар үрэвслийн эсрэг урьдал цитокиныг бууруулдаг байна. Тиймээс цаашид Сагсай чонон өргөсийн үрэвслийн эсрэг фармакологийн судалгаа хийх боломжтой.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1466
Эшлэл
М.Булган, Л.Мандухай, М.Сайнгэрэл, С.Идэр, Л.Цэрэндулам, Э.Энхсүрэн. Сагсай чонон өргөс (Carduus crispus L)-т агуулагдах флавоноидын үрэвслийн эсрэг идэвхийн тойм судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;17(1):87-88.
