Loading...
Бамбай булчирхайн цуллаг зангилааны өндөр давтамжит радио долгион эмчилгээний үр дүн
Зохиогч
Он
2022 оны зургаадугаар сарын 12
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
18
Issue
3
Start Page
20
End Page
25
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Дэлхийн нийт хүн амын ойролцоогоор 4-7% тэмтрэгдэхүйц Бамбай булчирхай бамбай булчирхайн зангилаатай. Хэрэв хэт авиагаар 50-иас дээш насны Бамбайн зангилаа хүн амд тандалт хийвэл бамбай булчирхайн зангилаа бараг 50%-иас дээш Түлэх илэрч магадгүйг цөөнгүй бүтээлд тэмдэглэсэн байна1,2. Манай орны хүн Бахуу амын дунд бамбай булчирхайн өвчлөл сүүлийн 10 жилийн хугацаанд 10000 хүн ам тутамд 33.2-89.7 болж өссөн байна. Бамбай булчирхайн өвчлөлийн насаар стандартчилсан түвшин 10000 хүн ам тутамд мөн ойролцоо 33.5-91.1 болж өсчээ. Бамбай булчирхайн өвчлөлийн хэтийн төлөв 2026 он гэхэд 10000 хүн ам тутамд 158.9 болж өсөх хандлага байна. Бамбай булчирхайн мэс засал сүүлийн 10 жилийн хугацаанд бамбай булчирхайн нийт өвчлөлийн 6.7-1.8% болж багассан байна. Олон улсын сүүлийн үеийн эмнэл зүйн заавраар ямар нэгэн зовуургүй, гоо сайханд сөрөг нөлөөлөөгүй зангилааг ажиглах тактик баримтлахыг зөвлөдөг. Гэвч зарим тохиолдолд ямар нэгэн эмчилгээ шаардлагатай болдог. УНТЭ-т бамбай булчирхайн RFA эмчилгээний (2019) шинэ аргыг нэвтрүүлснээр дарах болон бусад зовууртай том (>2.0мл), жижиг (<2.0мл) бүх төрлийн хэмжээтэй зангилаанд энэхүү эмчилгээг хийх боломж бүрдсэн юм. Зорилго: Бамбай булчирхайн цуллаг зангилааны RFA эмчилгээний үр дүнг судлах. Арга, аргачлал: Судалгааг УНТЭ-ийн ЕМЗТ-т 2019 оны 01 сараас 2021 оны 10 сарын хооронд хийв. Судалгаанд 183 тохиолдол, 485 зангилаанд үнэлгээ хийснээс цуллаг зангилаатай 150 тохиолдол байсан. RFA эмчилгээний өмнө зангилааны хэмжээг гурван хэмжээсээр, зовуур (VAS 1-10 оноо), гоо сайханд нөлөөлж буйг (0-3 оноо) оноогоор үнэлэв. Эмчилгээний дараа 1, 3, 6, 12, 24 дэх саруудад тус тус хяналт хийсэн. Хяналт бүрт зангилааны хэмжээ, зовуур, гоо сайхны оноогоор үнэлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 49.4±10.5 жил байв. Хүйсийн хувьд эрэгтэй 5 (3.5%), эмэгтэй 145 (96.5%) байсан. Нэг зангилаа 67 (44.7%), олон зангилаа 83 (55.3%), зангилаа түлсэн дундаж хугацаа 2.05±2.20 минут тус тус байв. Зүүний дундаж урт 0.66 см байлаа (Хүснэгт 1). Эмчилгээний өмнөх медиан эзлэхүүн 1 сарын дараа 33.4 мл (CI 95%; 28.7-39.4), 3 сарын дараа 56.8 (CI 95%; 50.9-60.0), 6 сарын дараа 70.6 (CI 95%; 62.0-75.0), 12 сарын дараа 73.7 (CI 95%; 69.3-94.5), 24 сарын дараа 74.9 (CI 95%; 65.2-90.1) болж статистикийн хувьд ач холбогдол бүхий багассан (p=0.0001). Хэлцэмж: Che (2015) нарын судалгаагаар 12 сарын хугацаанд цуллаг зангилааны эзлэхүүн 84.8% багассан нь бидний судалгаатай харьцуулахад илүү их багассан бол Bernardi (2014) нарын судалгаагаа 68.4% багассан нь бидний үр дүнгээс бага хувиар жижгэрсэн байлаа. Aysan (2016), Kim (2006), Lim (2013) нарын цуллаг зангилаа түлсэний дараах дундаж эзэлхүүн багасалт 71.8% (54-92%) байгаа нь бидний судалгааны үр дүнтэй дүйж байна. Дүгнэлт: Бидний судалгаагаар RFA эмчилгээний дараах 24 сарын хугацаанд бамбай булчирхайн зангилааны эзлэхүүн 81.1% багасч, 12% бүрэн устаж, зовуур 62%, гоо сайхны үнэлгээ 48% сайжирсан ба амь насанд аюултай хүндрэл тохиолдоогүй нь энэхүү эмчилгээ үр дүн сайтай арга болох нь харагдлаа. Уг эмчилгээний давуу тал нь сорвигүй, ерөнхий унтуулга, даавар орлуулах эмчилгээ шаардлагагүй зэрэг олон давуу талтай гэж бид үзэж байна.
Background: Thyroid nodules (TNs) are a common clinical issue, and their prevalence has been increasing over the last 2 decades3 due to the widespread use of ultrasound (US) imaging. More than 50% of TNs are detected with US examination In the general population, while only 3–7% are detected with palpation18. Nodular goiter is the most common cause of thyroid disease in Mongolia, as in other countries. Recent guidelines suggest that a nodule without clinical symptoms should be treated with watchful waiting; however, some patients require treatment because of cosmetic problems or symptoms. There are several treatment options, but neither is perfect. The main treatment of the disease is still the traditional surgical resection. it still carries a 2–10% prevalence of complications, such as neck scarring, hypothyroidism, transient or definitive postoperative hypoparathyroidism, recurrent laryngeal nerve injury, and the recognized risks associated with general anesthesia19,20. Minimally invasive alternatives have been explored. Laser ablation, microwave ablation, HIFU, and radiofrequency ablation (RFA) are safe and effective techniques for the treatment of nodular goiter. it is possible to treat small nodules early and enlarge them before surgical intervention is indicated. We have introduced a new method of RFA treatment (2019) in our country. Aim: To assess the effectiveness of radiofrequency ablation (RFA) for solid thyroid nodules. Materials and Methods: This retrospective study was approved by the Research Ethics Committee of the Mongolian National University of Medical Sciences and informed consent was obtained from all patients before RFA. The study was conducted from 9th Jan 2019 to 15th Oct 2021, 485 nodules from 183 patients (M:F=5:145; mean age±SD=49.4±10.5 years) who met the eligibility criteria and provided written informed consent were enrolled at the First Central Hospital of Mongolia. Nodules were assessed pre-treatment and at 1, 3, 6, 12, and 24 months post-treatment. Nodule volume were recorded at each time point. The primary endpoint was the volume reduction ratio (percentage) at 1, 3, 6, 12, and 24 months follow-up. Results: For the primary outcome of nodule volume reduction, the absolute volume reduction at the 24-month follow-up was 266 (81.8%). Completely destroyed 39 (12%), volume increased by 20 (5.5%) (Table. 3). The median volume reductions at the 1, 3, 6, 12, and 24-months follow-ups were 33.4%, 56.8%, 70.6%, 73.7% and 74.9% respectively. Median volume statistically decreased by a significant p=0.0001. At 12 months follow up after RFA, the nodules decreased most. All study subjects recovered without sequelae. Therefore, no patient experienced a life-threatening or delayed complication during the follow-up. Conclusion: Our study demonstrates that RFA is a safe and effective treatment for solid thyroid nodules. Advantages of RFA include no surgical scars or general anesthesia, low complication rates, and avoiding lifelong thyroid hormone replacement.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/628
Эшлэл
С.Отгонбаяр, М.Баярмагнай, Б.Ботажан, М.Еркебулан, Ц.Ишдорж, Н.Хүдэрчулуун нар. Бамбай булчирхайн цуллаг зангилааны өндөр давтамжит радио долгион эмчилгээний үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2022;18(3):20-25.
