Loading...
Элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдлын тархалт ба үр дүн (Монгол-Япон эмнэлгийн жишээ дээр)
Зохиогч
Л.Тамир
Он
2025 оны тавдугаар сарын 5
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
4
Start Page
100
End Page
104
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдал (ACLF) нь ээнэгшил алдагдсан элэгний циррозын хүндрэлийн нэг хэлбэр ба 28 хоног доторх нас баралтын хувь өндөр байдаг. Монгол Улсад элэгний цирроз болон архаг элэгний өвчин нь нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг бөгөөд дэлхийн дунджаас дөрөв дахин өндөр нас баралтын түвшинтэй байна. Гэсэн хэдий ч ACLF-ийн талаарх иж бүрэн судалгаа хангалтгүй байна. Иймээс энэхүү судалгаагаар цочмог хүндрэлтэй элэгний циррозын шалтгаант эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүдийн дундах ACLF-ийн тархалт, шалтгаан, үр дүнг тодорхойлох шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдлын тархалтыг тогтоож, эмнэлэгт хандах үеийн хүндийн зэргийг тодорхойлон тавиланг судлах. Арга, аргачлал: Уг судалгааг 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний хооронд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ээнэгшил алдагдсан элэгний цирроз оношоор хэвтэн эмчлүүлсэн нийт тохиолдлуудыг хамруулан ретроспектив бичиглэлийн загвараар хийж гүйцэтгэсэн. Элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдлын тодорхойлолтод Европын элэгний архаг дутагдлын судлалын холбооноос гаргасан шалгуурыг ашигласан ба эрхтэн тогтолцооны алдагдлыг “элэгний архаг дутагдал-эрхтэн дутагдлын үнэлгээ CLIF-C-OF” үнэлгээгээр үнэлэв. Судалгааны хасах шалгуурт Mиланы шалгуурын дагуу элэгний хавдартай эмчлүүлэгчдийг хамруулсан. Үр дүн: Судалгаанд ээнэгшил алдагдсан элэгний цирроз, элэгний архаг дутагдал оношоор хэвтэн эмчлүүлсэн нийт 83 тохиолдол байсан ба үүнээс элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдал 41% (n=34) илэрсэн. ACLF илэрсэн нийт эмчлүүлэгчдийн 58.8% нь эрэгтэй, дундаж нас 51+11.8 жил байв. Эмнэлэгт хэвтэх үеийн элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдлын зэрэг нь ACLF I -29.4%, ACLF II - 29.4%, ACLF III - 41.1% тус бүр эзэлж байв. Судалгаанд хамрагдсан нийт эмчлүүлэгчдийн эмнэлэг дэх нас баралт 28.9% байсан бөгөөд ACLF илэрсэн бүлэгт 52.9%, ACLF илрээгүй бүлэгт 12.2% тус бүр байсан. Эмнэлэг дэх нас баралтын хувь нь ACLF-ийн гурван зэрэгт 20%, 50%, 78% тус бүр нэмэгдсэн байв (p < 0.00001). Дүгнэлт: 1. Ээнэгшил алдагдсан элэгний циррозтой өвчтөнүүдийн дундах элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдлын (ACLF) тархалт 41% байсан ба эмнэлэгт доторх нас баралтын хувь өндөр (52.9%) байв. 2. ACLF-ийн урьдал хүчин зүйлсийн дийлэнх нь (50%) элэгний дутагдлын шалтгаант бус, харин нянгийн халдвар байгаа нь тогтоогдлоо.
Aim: This study aims to determine the prevalence, etiology, and outcomes of ACLF in patients admitted with acute decompensated liver cirrhosis. Materials and Methods: This retrospective registry study analyzed all hospital admissions at the Mongolia-Japan Hospital from Jan 1, 2022, to Dec 31, 2024. Definitions from the European Association for the Study of the Liver (EASL) and the Chronic Liver Failure Consortium (EASL-CLIF) were used. Organ failure was assessed using the adapted Chronic Liver Failure-Organ Failure (CLIF-OF) score. Patients with malignancies meeting the Milan criteria were excluded. Results: A total of 83 patients were included, of whom 41% (n=34) met the ACLF criteria. Among ACLF patients, 58.8% were male, with a median age of 52 years. The most common underlying cause of cirrhosis was viral hepatitis B and D. The main triggers for ACLF were infection (50%) and alcoholic hepatitis (20.6%). ACLF grades were as follows: 29.4% for Grade 1, 29.4% for Grade 2, and 41.1% for Grade 3. The overall in-hospital mortality rate was 28.9%, but it was significantly higher in the ACLF group (75%) compared to the non-ACLF group (25%). Mortality rates increased with ACLF grade: 20% for Grade 1, 50% for Grade 2, and 78.6% for Grade 3 (p < 0.00001). Conclusions: 1. The prevalence of acute-on-chronic liver failure (ACLF) among patients with decompensated cirrhosis was 41%, with a notably high in-hospital mortality rate of 52.9%. 2. Bacterial infections, rather than hepatic insults, were the leading precipitating factors for ACLF, accounting for 50% of the cases.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1223
Эшлэл
Л.Тамир, М.Наранпүрэв. Элэгний архаг дутмагшлын суурин дээр үүссэн цочмог дутагдлын тархалт ба үр дүн (Монгол-Япон эмнэлгийн жишээ дээр). Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(4):100-104.
