Loading...
Улаанбаатар хотын хүн амын дундах хөл тавгүйтэх хамшинжийн тархалтыг судалсан нь
Зохиогч
Он
2021 оны гуравдугаар сарын 21
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
4
Start Page
152
End Page
154
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Хөл тавгүйтэх хамшинжтэй (ХТХ) хүмүүсийн дийлэнхи нь эмч, эрүүл мэндийн байгууллагад хандах нь ховор, ихэвчлэн урьдчилсан үзлэгээр илэрдэг. Энэ нь аажмаар нойрны чанарт нөлөөлж, улмаар амьдралын чанарыг бууруулдаг болох нь тогтоогдсон. Зорилго: Улаанбаатар хотын хүн амын дунд тохиолдох хөл тавгүйтэх хамшинжийг тархалтыг тогтоох. Материал, арга зүй: Улаанбаатар хотын 18-65 насны нийт хүн амын төлөөлөл бүхий түүвэр хүн ам (n=826)-ын дунд хөл тавгүйтэх хамшинжийг илрүүлэх асуумжийг ашиглан тархалтыг судалсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дунд 6.7% (n=55) нь ХТХ-тэй байв. ХТХ илэрсэн ба илрээгүй хүмүүсийн хүн амзүйн үзүүлэлтүүдийг харьцуулахад дундаж нас, хүйсийн хувьд статистик үнэн магадлал бүхий ялгаатай байв (p<0.01). Эрэгтэйчүүдийн 5.9% (n=12), харин эмэгтэйчүүдийн 7.2% (n=43)-д ХТХ илэрсэн нь статистикийн хувьд үнэн магадалтай буюу эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байна (p<0.01). Насны хувьд ХТХ нь ахимаг насны (35-55 насны) аль хүйсийн хүмүүст давамгай тохиолдож байна. Дүгнэлт: Улаанбаатар хотын хүн амын дунд хөл тавгүйтэх хамшинжийн тархалт 6.7% байна. Хүйсийн хувьд эмэгтэйчүүдэд, харин насны хувьд 35-55 насны аль ч хүйсийн хувьд хөл тавгүйтэх хамшинжийн тархалт өндөр байна.
Background: The most of people with restless leg syndrome (RLS) rarely seek medical attention, usually through a screening. Accordingly, it has a significant impact on the quality of life. Objective: To determine the prevalence of restlessness syndrome in Ulaanbaatar. Methods: A total of 826 adults aged 18-65 years were included and screened by a questionnaire. Results: 6.7% (n=55) of the people had a RLS. There was a statistically significant difference in mean age and sex between the demographics of those who were diagnosed and those who were not (p<0.01). 5.9% of men (n=12) and 7.2% of women (n=43) were found to have RLS, which is statistically more likely to frequent in women (p<0.01). In terms of age, RLS is more prevalent in the elderly (35-55 years old). Conclusion: The prevalence of RLS in Ulaanbaatar is 6.7% which is higher in women and in both sexes aged 35-55 and older.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/315
Эшлэл
Д.Анужин, Б.Пунцагдулам, Б.Оюунтөгс, Ж.Цолмон, Д.Бямбасүрэн. Улаанбаатар хотын хүн амын дундах хөл тавгүйтэх хамшинжийн тархалтыг судалсан нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(4):152-154.
