Loading...
Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудал
Зохиогч
Он
2021 оны гуравдугаар сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
3
Start Page
33
End Page
36
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Манай улсын хөрш орнуудын хувьд мансууруулах бодистой Каннабиниод, амфетамин холбоотой гэмт хэрэг, холбогдогчийн тоо, эд мөрийн баримтаар хураагдаж Сэтгэцийн эмгэг буй бодисын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь Монгол Улсын Магадлан шинжилгээ үндэсний аюулгүй байдал, гэмт хэргийн гаралт, хүн амын эрүүл мэнд, удмын санд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Иймд хэрэглэж буй мансууруулах бодисын төрөл, мансууруулах бодис хэрэглэхэд нөлөөлж буй зарим эрсдэлт хүчин зүйлс болон эмнэлзүйн илрэлийг судлах нь нэн чухал хэрэгцээтэй байгаа тул бид энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсоны улмаас шүүх сэтгэц эмгэг судлалын магадлан шинжилгээ хийлгэгсдийн сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудлыг судлахад оршино. Судалгааны арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар зорилтот түүврийн аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд асуумж, тусгай боловсруулсан сорил, эмнэл зүйн үзлэг, баримтын судалгааны аргуудыг ашиглан судалгааны мэдээллийг цуглуулсан болно. Үр дүн: Бидний судалгаанд 18-41 насны, эрэгтэй 94, эмэгтэй 12, нийт 106 хүн хамрагдсан ба дундаж нас нь 24,5±6,1 байв. Насны бүлгээр нь авч үзвэл 18-35 насныхан 90.6%-ийг эзэлж байв. Судалгаанд хамрагдсан 106 оролцогчид хамаарах 34 хавтаст хэргийн материалаас үзэхэд судалгаанд хамрагдагсдын 83%-д нь шээсэнд мансууруулах, сэтгэц идэвхит эм бодисыг илрүүлэх шинжилгээгээр мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байлаа. Судалгаанд хамрагдагсдын 88.7% нь сэтгэцийн хувьд эрүүл, 11.3% нь мансууруулах бодисын шалтгаант сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогдсон. Хэлцэмж: Бидний судалгаанд 18-35 насны залуус, тэр дундаа оюутнууд зэрлэг олсны ургамал буюу каннабисыг өөрсдөө түүж бэлтгэн хэрэглэсэн байв. Үүнээс үзэхэд оюутан залуучууд каннабиноидын төрлийн мансууруулах бодисыг хямд төсөр аргаар олж хэрэглэн мансуурч байгааг харуулж байна. Иймээс холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж, мансууруулах бодис агуулсан ургамлуудыг устгах ажлыг үр дүнтэй явуулах нь маш чухал гэж үзлээ. Дүгнэлт: Мансууруулах бодисыг 18-35 насны, гэр бүл болоогүй хүмүүс мансууруулах бодисыг түлхүү хэрэглэж байгаа тул хүүхэд, залууст мансууруулах бодисын талаарх хор уршгийг ойлгуулах нь ач холбогдолтой гэж үзэж байна.
Background: The number of drug-related crimes, the number of accomplices and the amount of confiscated drugs are increasing year by year in neighboring countries, which may adversely affect our national security, rates of crime and public health and genetics. Therefore, we aimed to study the types of drugs which commonly used, some risk factors and their clinical manifestations. Aim: To examine the drugs which are commonly used and the relation in crime of drug-related offenders who were screened for forensic psychiatry examination. Material and method: The survey was conducted with cross sectional study design and data were collected by using questionnaires, specially designed tests, clinical examinations and documentary methods. Results: Our study included 94 men and 12 women aged 18-41, for a total of 106 people, with an average age of 24.5±6.1. By age group, 90.6% were aged 18-35. According to 34 case files involving 106 participants, 83% of those surveyed tested positive for narcotic drugs and psychoactive substances in their urine. 88.7% (n=94) of the respondents were mentally healthy and 11.3% were diagnosed with drug-induced mental illness. References: In our study, young people between the ages of 18 and 35, especially students, picked and used cannabis themselves. These results show that students and young people are becoming addicted to cannabinoids. Therefore, it is very important to implement the relevant legislation and effectively eradicate drug-containing plants. Conclusion: It is important to educate children and young people about the dangers of drugs, as unmarried people between the ages of 18 and 35 are more likely to use drugs.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/251
Эшлэл
С.Байгальмаа, Г.Юмжирдулам, Т.Ганцэцэг, Л.Насанцэнгэл. Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудал. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(3):33-36.
