Loading...
Коронавируст халдвар (COVID-19) батлагдсан эмчлүүлэгчдэд зүрхний хэм алдагдлыг илрүүлж, нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан үр дүн
Зохиогч
Он
2023 оны хоёрдугаар сарын 16
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
19
Issue
1
Start Page
50
End Page
54
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Коронавируст халдварт өвчин нь амьсгалын замын хүнд Коронавируст халдвар хэлбэрийн цочмог хам шинж үүсгэгч SARS-CoV-2 вирусээр үүсгэгддэг Зүрхний цахилгаан бөгөөд уг вирус анхдагчаар уушгины эдийг үрэвсүүлж улмаар бичлэг амьсгалын дутагдалд хүргэхээс гадна зүрх судасны тогтолцоонд Хавсарсан өвчин нөлөөлж цусны бүлэн үүсэх, хэм алдагдал зэрэг хүндрэлийг үүсгэж Лабораторийн байна. Зорилго: Коронавируст халдвар батлагдсан эмчлүүлэгчдэд шинжилгээ зүрхний хэм алдагдлыг илрүүлэх, хэм алдагдал үүсэхэд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Бид судалгаагаа эмнэлэгт суурилсан нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Улаан бүсийн тасагт 2021.11.01-нээс 2022.03.01-ийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлэгчдээс судалгаанд хамруулах шалгуур хангасан 85 эмчлүүлэгчийг хамруулсан. Эмчлүүлэгчдээс асуумж авч, амин үзүүлэлтүүдийг хэмжин, лабораторийн шинжилгээ (цусны дэлгэрэнгүй шинжилгээ, С-урвалж уураг, цус бүлэгнэлтийн шинжилгээ, тропонин, электролит гэх мэт), зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ)-ийг тус тус 1 удаа хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагсадын дундаж нас нь 50±15.1 жил, хүйсийн хувьд эмэгтэй44, эрэгтэй41 эмчлүүлэгч байв. Зүрхний хэм алдагдал 27.1% (23)-д, дамжуулалтын алдагдал 12.9% (11)-д илэрсэн, хэм алдагдлын төрлүүдээр авч үзвэл: 15.3% (13) нь синусийн брадикарди, 4.7% (4) нь синусийн тахикарди, 2.4% (2) нь тосгуурын жирвэгнээ, 2.4% (2) нь тосгуурын экстрасистол, 1.2% (1) нь ховдлын экстрасистол, 1.2% (1)-д ховдлын тогтворгүй тахикарди тус тус тохиолдсон. Хэм алдагдалтай эмчлүүлэгчдийн лабораторийн шинжилгээний үзүүлэлтүүдээс: цусны цагаан эсийн тоо, Д-димер, ЛДГ-лактатдегидрогенеза, АЛАТ (аланинаминотрансфераз), нийт холестерол, сийвэнгийн калийн хэмжээ хэм алдагдалгүй эмчлүүлэгчээс статистик үнэн магадлалтай их байв. Биеийн байдал хүндрэхэд ЗЦБ дэх өөрчлөлт (хэм алдагдал, дамжуулалтын алдагдал) нэмэгдэж байлаа (p=0.029). Биеийн байдал хүндрэхэд насжилт нэмэгдэх (p=0.005), зүрх судасны хавсарсан өвчинтэй байх (p=0.03), бусад архаг эмгэгтэй байх (p=0.001) нь нөлөөлж байна. Дүгнэлт: Коронавируст халдвартай эмчлүүлэгчдэд зүрх судасны эмгэгүүдээс: синусийн гаралтай брадикарди, тахикарди, тосгуурын хэм алдагдлууд зонхилон илэрч байв. Зүрхний хэм алдагдал болон дамжуулалтын алдагдал үүсэхэд хэвтэх үеийн биеийн байдал хүнд байх, хавсарсан архаг өвчин эмгэгтэй байх нь ковидын халдвартай хавсран нөлөөлж байна гэж үзэж байна. Харин насжилт өндөр байх, зүрх судасны хавсарсан өвчин, бусад архаг эмгэг нь эмчлүүлэгчийн биеийн байдал хүндрэх эрсдэлт хүчин зүйлс болж байна.
Background: The COVID-19 infection primarily inflames the lung tissue, leading to respiratory failure, as well as affecting the cardiovascular system and causing complications such as blood clots and arrhythmias. Therefore, this study was conducted to investigate some risk factors affecting cardiac arrhythmias in patients with Covid-19 infection. Materials and Methods: In this hospital based cross sectional study, included 85 inpatients who were hospitalized due to COVID-19 infection in the red zone department of the Mongolia-Japan Hospital of MNUMS from 01.11.2021 to 01.03.2022. Questionnaires were taken from the participants, vital parameters were measured, laboratory tests (complete blood test, CRP, coagulation test, troponin I, electrolytes, etc.) and electrocardiogram (ECG) were performed 1 time respectively. Results: The average age of the participants was 50±15.1 years, 44 women and 41 men, or similar in terms of gender. Cardiac arrhythmia was found in 27.1%(23), conduction defects in 12.9%(11), by arrhythmia type: 15.3% (13) sinus bradycardia, 4.7%(4) sinus tachycardia, 2.4%(2) atrial fibrillation, 2.4% (2) atrial extrasystole, 1.2% (1) ventricular extrasystole, 1.2%(1) nonsustained ventricular tachycardia, respectively. Comparing laboratory tests in patients with and without arrhythmias: white blood cell count (7.1±2.6; 5.4±1.9, p-0.002), D-dimer (0.65±1.2; 0.32±0.28, p-0.04), LDHlactate dehydrogenase (300±265.2; 205±90.9, p-0.015), ALT (alanine aminotransferase) (109.9±283.7; 35.2±26.6, p-0.04), total cholesterol (5.3±0.94; 4.9±0.7, p-0.02), and serum potassium (4.0±0.41; 3.8±0.26, p-0.04) levels were statistically significantly higher in patients with arrhythmias. As the condition worsened, changes in the electrocardiogram increased (p=0.029). Increasing age (p=0.005), having co-existing cardiovascular disease (CVD) (p=0.03), and having other chronic diseases (p=0.001) affect the deterioration of physical condition. Conclusion: Sinus bradycardia, sinus tachycardia, and atrial arrhythmias were prevalent in patients infected with COVID-19. Cardiac arrhythmias and conduction defects are caused by the patient condition is serious and co-existing chronic diseases in combination with covid infection. Advanced age, combined cardiovascular disease, and other chronic diseases are risk factors for worsening the patient’s condition.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/783
Эшлэл
Ж.Өлзийбуян, Ц.Сумъяа, Ө.Цолмон. Коронавируст халдвар (COVID-19) батлагдсан эмчлүүлэгчдэд зүрхний хэм алдагдлыг илрүүлж, нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2023;19(1):50-54.
