Loading...
Мөр эргүүлэгч булчингийн шөрмөсний эмгэгт сэргээн засах эмчилгээ хийсэн үр дүн
Зохиогч
О.Золзаяа
Он
2020 оны тавдугаар сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
2
Start Page
127
End Page
132
ISSN
2959-6947
Хураангуй
Мөр эргүүлэгч булчингийн шөрмөсний эмгэг нь таван хүн тутмын нэгэнд тохиолддог бөгөөд мөрний архаг өвдөлт, үе мөчний хөдөлгөөн хязгаарлагдалын гол шалтгаан болдог. Өвчин нь ихэвчлэн 30-60 насны эрэгтэйчүүдэд тохиолддог. Консерватив эмчилгээнд тайвшруулах, стероид бус үрэвслийн эсрэг эм, физик эмчилгээ, хэсэг газрын кортико-стероидын тарилга ордог. Гэхдээ эдгээр эмчилгээ нь үе мөчний дурангийн мэс засалын дараа үр нөлөө үзүүлэхгүй. Орчин үед цохилтот долгион эмчилгээг өргөнөөр ашиглаж ирсэн бөгөөд энэ төрлийн эмчилгээ нь эд эсийн нөхөн төлжилтийг түргэсгэх, шохойжуулж, уусгах, өндөр далайцтай дууны долгионоор өвдөлт намдаахад үр дүнтэй болох нь батлагдсан. Энэ нь мэс заслын хүндрэл болон дараах өвдөлтөөс зайлсхийсэн шинэ мэс заслын бус эмчилгээ юм. Энэ төрлийн эмчилгээ гадны орнуудад нэвтрээд удаж байгаа боловч Монголын практикт нэвтрээгүй байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл боллоо. Бид Мөр эргүүлэгч булчингийн шөрмөсний эмгэгийг сэргээн засах эмчилгээний хэрэглэн үр дүнг судлахыг зорьсон. Энэ судалгааг нь 2019 оны 1-р сараас эхлэн 18 сарын хугацаанд санамсаргүй хяналтат, дан нууцлалт, эмнэл зүйн туршилт судалгааны аргаар хийсэн. Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон Жоинтмед эмнэлэгт "Мөр эргүүлэгч булчингийн шөрмөсний эмгэг" оношлогдсон өвчтөнүүдээс 45 оролцогчийг түүврээр сонгосон. Цохилтот долгион эмчилгээний үр дүнг ердийн физик эмчилгээний үр дүнтэй харьцууллаа. Үр дүнг STATA 12.0 программаар боловсруулж тоон болон чанарын хувьсагчаар тооцоолсон. Цохилтот долгион эмчилгээ нь өвдөлт намдаах, мөрний болон үйл ажиллагааны байдлыг сайжруулахад уламжлалт физик эмчилгээнээс илүү үр дүнтэй болохыг харуулсан.
Rotator cuff tendinopathy occurs in one out of every five people and the leading causes of chronic shoulder pain, joint movement restriction. The disease mainly affects individuals aged 30-60 years and males. Conservative treatment has been regarded including rest, nonsteroidal anti-inflammatory drugs (NSAIDs), physiotherapy, local cortico-steroid injections. But these treatments have no effect on arthroscopic surgery performed. In modern times, shock wave therapy has been widely used and this kind of therapy has been proven to be effective to accelerate the tissue regeneration process, dissolve and dissolute calcification, and alleviate pain through high-amplitude sound waves. It is a relatively new noninvasive therapeutic intervention, without the dangers of a surgical procedure and postoperative pain. However, this kind of therapy has been used in foreign countries for a longer period, there have still been no practical usage in Mongolia, which can be considered to be a proper ground to conduct this research. We aimed to examine the result of using rehabilitation therapy for rotator cuff tendinopathy. We conducted randomized control, blinded, clinical trial study designed for 18 months starting from January 2019. 45 participants were sampled from patients diagnosed with “Rotator cuff tendinopathy” at the Second State Central Hospital and Jointmed hospital. We compared Shockwave therapy with conventional physiotherapy. STATA 12.0 program was used for statistical analysis calculated by quantitative and qualitative variables. Our result showed that Shockwave therapy was more effective than conventional physiotherapy on reducing pain, improving ROM of shoulder and functional status.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1529
Эшлэл
О.Золзаяа, Б.Жавзандулам. Мөр эргүүлэгч булчингийн шөрмөсний эмгэгт сэргээн засах эмчилгээ хийсэн үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;17(2):127-132.
