Loading...
Гадаадын зарим улс орнуудад элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн иргэдийн зардлын судалгаа
Зохиогч
Он
2024 оны нэгдүгээр сарын 28
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
2
Start Page
5
End Page
8
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: 2004 оноос манай улсын иргэд гадаадад элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар гадаадад Монгол улсын иргэд элэг шилжүүлэн суулгуулсан 305 тохиолдол бүртгэгдсэн байна. Монгол улсад 2011 онд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ нэвтэрч эхэлсэн бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2017 оны тушаалаар Элэгний вирусын идэвхжил өндөр болон өмөнтэй реципентэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад багтаасан ба гадаадад энэ төрлийн эмчилгээ хийлгэж буй иргэдийн тоо буурахгүй байна.1 Иймээс гадаад улс оронд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэсэн иргэдээс гарсан зардлын судалгааг хийж, гадагшаа урсах мөнгөн урсгалын тооцооллыг судлах нь судалгааны үндэслэл болсон. Зорилго: Гадаадад элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн иргэдийн зардлын тооцоог судлах. Арга, аргачлал: Асуумжийн аргаар судалгааны тоон мэдээллийг цуглуулсан. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хяналтад байгаа гадаад улсад Гадаадад элэг шилжүүлэн суулгуулсан үйлчлүүлэгчдээс санамсаргүй байдлаар түүвэрлэн бэлтгэсэн асуумжийн дагуу судалгааг авч, үр дүнг нэгтгэсэн. Үр дүн: Эмчилгээний дундаж зардал оноор харьцуулан үзвэл 20102015 онд гадаадад элэг шилжүүлэн суулгах эмчилгээний дундаж зардал 218 сая төгрөг, 2016-2020 онд дундаж зардал 253 сая төгрөг, 2021-2023 онд дундаж зардал 276 сая төгрөг байв. 2010 оноос 2023 оны хооронд гадаадад элэг шилжүүлэн суулгах эмчилгээний дундаж зардал 26%-иар өссөн байна. Монгол улсаас гадаадад элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн иргэдээс дунджаар 249 сая төгрөгийн зардал гарсан бөгөөд 19 жилийн хугацаанд дунджаар 76.0 тэрбум төгрөгийг тус эмчилгээ хийлгэхэд гадны зарим улсуудад зарцуулсан байна. Дүгнэлт: Гадаадад элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн иргэд дунджаар 249 сая төгрөгийг зарцуулсан бөгөөд 19 жилийн хугацаанд тооцож үзбэл нийт 76.0 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/987
Эшлэл
Ц.Амаржаргал, О.Сэргэлэн, Ю.Гантөгс. Гадаадын зарим улс орнуудад элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн иргэдийн зардлын судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(2):5-8.
