Loading...
Эпилепситэй эмчлүүлэгчдийн ой тогтоолтын өөрчлөлтийг үнэлсэн дүнгээс
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
1
Start Page
214
End Page
218
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Ой тогтоолт гэдэг нь мэдээллийг тогтоох, хадгалах, сэргээн санах үйл ажиллагааны цогц нэгдэл бөгөөд сэтгэцийн органик Үг цээжлэх шалтгааны улмаас тооны болон чанарын өөрчлөлтүүдээр илэрдэг. Санах ой Эпилепси нь мэдрэл, сэтгэцийн шинжүүд хавсран илэрдэг эмгэг Анхаарал бөгөөд өвчний явц, эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдал, Илүү үг уналт таталтын давтамжаас хамааран ой тогтоолт буурч, хагас, бүтэн Эмийн дэглэм тэнэгрэлийн байдалд ордог. Ой тогтоолтын тооны болон чанарын баримтлах байдал өөрчлөлтийг тодорхойлох олон арга байдаг боловч эпилепсийн үеийн ойн өөрчлөлтийг А.Я.Луриягийн сорилыг ашиглан тогтоосон судалгаа одоогоор хангалтгүй байгаа тул бид механик ой тогтоолтыг шалгах энэхүү сорилыг цаашид нутагшуулах зорилгоор судалгаанд ашиглав. Зорилго: Эпилепситэй эмчлүүлэгчдийн ой тогтоолтын өөрчлөлтийг стандарт асуумжаар илрүүлэхэд оршино. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан, дискрептив судалгааны агшингийн загвараар, асуумж судалгааны арга, 10 үг цээжлэх стандарт (А.Я. Луриягийн сорил) сорилыг ашиглан хийв. Судалгааг СЭМҮТ-ийг түшиглэн 2023 оны 7-р сарын 1-нээс 8-р сарын 1 хүртэлх хугацаанд хийсэн ба судалгааны Ёс зүйн зөвшөөрлийг түшиц байгууллага болох СЭМҮТ (2023 оны 06.14ний өдрийн 3/603) авсан ба мөн АШУҮИС-ийн Судалгааны Ёс зүйн Хяналтын Хорооны хурлаар хэлэлцүүлж судалгаа хийх зөвшөөрөл (2023.06.16-ны 2023/3-08) тус тус авсан болно. Цуглуулсан мэдээлэлд Мшгөкой ЩэМ, Мшгөкой Ехсе1 программуудыг ашиглан график дүрслэл, хүснэгт хийж, үр дүнгийн тоон үзүүлэлтүүдийг боловсруулахдаа 8Р8821.0 программыг тус тус ашиглав. Үр дүн: Судалгаанд өвчин нь 4-59 жил үргэлжилсэн, 25-59 насны эрэгтэй 19 (62.5%), эмэгтэй 11(36.3%) нийт 30 эмчлүүлэгч хамрагдсан бөгөөд тэдгээрийн 60%-д өвчин нь тархины гэмтлийн улмаас үүссэн, 18 нь бүрэн дундаас доош боловсролтой, 26 буюу 86.6% нь хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон байв. Судалгаанд хамрагдагсдын 73.2% нь 7 хоногт 2-3 удаа унадаг, 73.3% нь эмийг эмчийн заавраар хэрэглэдэггүй, харин 56.7% нь эмийн эмчилгээний дэглэм баримталдаггүй байна. 10 үг тогтоох сорилын үр дүнг тооцвол давталт бүрд 1-9 үг хэлсэн байх бөгөөд давталт бүрийн дундаж утга нь 3.2-3.9, илүү үг хэлсэн давтамж 0.8 байна. Үг тогтоох сорилын үзүүлэлт нь өвчний үргэлжлэх хугацаанаас хамаарч буй эсэхийг судлан үзвэл өвчин нь 59 хүртэлх жил үргэлжилсэн эмчлүүлэгчдийн эргэн санасан үгийн тоо 1-3 байгаа нь өвчин удаан хугацаагаар үргэлжлэх нь ой тогтоолтыг бууруулдаг болохыг харуулж байна. Дүгнэлт: Эмчлүүлэгчдийн 73.3% эмийг эмчийн заалтаар хэрэглэдэггүй (р=0.35), 56.7% нь эмийн эмчилгээний дэглэм баримталдаггүй, механик ой тогтоолтын сорилын дундаж утга 3.2-3.9, өвчин удаан хугацаагаар үргэлжлэх тутам ой тогтоолт буурч байгаа үр дүнгээс үзвэл эмчлүүлэгчдийн ой тогтоолт буурахад олон шалтгаан нөлөөлж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/79
Эшлэл
Х.Тэргэл, Su Fanna, А.Товуудорж, З.Хишигсүрэн. Эпилепситэй эмчлүүлэгчдийн ой тогтоолтын өөрчлөлтийг үнэлсэн дүнгээс. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(1):214-218.
