Loading...
Мембраноз нефропатийн эмгэг бүтэцзүйн өөрчлөлтийг судалсан нь
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
2
Start Page
84
End Page
90
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Мембраноз нефропати (МН) нь насанд хүрэгчдийн дунд Бөөрний биопси нефроз хамшинжийн хамгийн түгээмэл шалтгаан болдог. Бөөрний Гэрлийн микроскопи биопсийн шинжилгээ нь МН оношилгооны алтан стандарт бөгөөд, өвчний Иммунофлюоресцент хүндийн зэргийг тогтоох, эмчилгээний шийдвэр, горим сонгох явцад Түүдгэнцрийн чухал үүрэгтэй. Иймээс Монгол улсад хийгдэж буй энэ шинжилгээний шүүлтийн хурд талаар хийгдсэн судалгаа хомс байдал нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: Бөөрний эдийн шинжилгээгээр онош батлагдсан анхдагч мембраноз нефропатийн бөөрний эмгэг бүтэцзүйн өөрчлөлтийг судлах. Арга, аргачлал: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт 2011 оноос 2023 оны хооронд нийт 12 жилийн хугацаанд хийгдсэн бөөрний биопсийн шинжилгээнд мембраноз нефропати оношлогдсон тохиолдлуудад ретроспектив судалгаа хийв. Бөөрний үйл ажиллагааны байдлыг сийвэнгийн креатинины хэмжээгээр СКИ-ЕР1 (2021 он) томъёо ашиглан тооцоолон тТШХ-аар БАӨ-ны үе шатаар ангилан судалсан. Бөөрний биопсийн шинжилгээнд гэрлийн микроскопи 4 будалтын -------------------------------------аргаар болон иммунофлюресцент микроскопи 8 төрлийн будалт хийж шинжилгээгээр илэрч байгаа өөрчлөлтийг судлав. Үүний зэрэгцээ вирусын маркер, хавдрын маркер, серологийн шинжилгээний дүнд үндэслэн хоёрдогч МН-ийг үгүйсгэв. Статистик боловсруулалтыг 8Р88, 8ТАТА 15.0 программ ашиглан Т-тест, Пирсоны хи-квадрат тест, А^ОҮА болон КтккаЬ^аШк аргаар үр дүнгийн боловсруулалт хийв. Үр дүн: УНТЭ, Бөөрний төвд 2011 оноос 2023 оны хооронд хийгдсэн нийт бөөрний 305 биопсийн шинжилгээгээр 51 тохиолдол (16.72%) мембраноз нефропати оношлогдсон. Мембраноз нефропатитай өвчтөнүүдийн дундаж нас 40.6±9.3 (хамгийн өндөр нас 65, хамгийн залуу нас 22), эрэгтэй 36 (70.59%), эмэгтэй 15 (29.41%) байв. Бөөрний биопсийн эд авах үед шинжлэх боломжтой түүдгэнцрийн тоо 16.51±7.82, (хамгийн бага-хамгийн их, 3-54) байсан. Гематоксилин-эозин аргаар будалт хийж гэрлийн микроскопи хийхэд 33.3%-д түүдгэнцэр бүхэлдээ сорвижсон өөрчлөлт, 94.12%-д түүдгэнцрийн хялгасан судасны суурин мембраны зузаарал, метинамин-мөнгөлөх будалтаар 31.2%-д субэпительд дархан бүрдлийн хуримтлал хоёрчлогдож харагдах (йоиЫе соиЫег), 88.24%д суурин мембраны нүхжилтэт (йо1е§) өөрчлөлт илэрсэн бол массонтрихром будалт хийхэд 54.9%-д спайк төст (кр^ке-йке) өөрчлөлт илэрсэн. Гэрлийн микроскопид завсрын эдийн үрэвсэл 21 (41.18%), завсрын эдийн сорвижилт 15 (29.41%), сувганцрын атрофи 20 (39.22%)-д илрэв. Иммунофлюоресцент микроскопид 1дО 37.3%-д 3+, 39.2%-д 2+, 13.7%-д 1+, 9.8%-д үлдэц тодролтой будагдсан бол 74.5%-д хавсаргын С3, 93.1%-д каппа, 79.5%-д лямбда бүтэц эерэг будагдав. Гэрлийн микроскопид түүдгэнцрийн суурин мембраны зузаарал илрэх (ОК 23.5, 95% С1 0.093-0.53, р утга= 0.007), завсрын эдийн сорвижилт (95% С1 6.98-31.07 р утга= 0.003) зэрэг өөрчлөлт нь тТШХ үзүүлэлт буурах байдалтай уялдаатай байв. Дүгнэлт: Бөөрний биопсийн шинжилгээгээр онош батлагдсан мембраноз нефропатийн эмгэг бүтэцзүйн гэрлийн микроскопид түүдгэнцрийн суурин мембраны зузаарал 94.12%, бүхэлдээ сорвижсон түүдгэнцэр 33.3% болон суурин мембраны нүхжилт 88.2% илэрч байна. Иммунофлюресцентийн микроскопид 1§0 100% будагдсан бол хавсаргын С3 74.5%д, каппа 93.1%-д, лямбда 79.5%-д эерэг илэрч байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/105
Эшлэл
Б.Халиун, Н.Өлзий-Орших, Ж.Ариунболд, Д.Хурцбаяр, Д.Чулуунцэцэг, Э.Энхтамир нар. Мембраноз нефропатийн эмгэг бүтэцзүйн өөрчлөлтийг судалсан нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(2):84-90.
