Loading...
Хонин арц (Juniperus sabina L.) ургамлын эфирийн тосны хоргүй тунг мэдрэлийн эсэд тодорхойлсон дүн
Зохиогч
Э.Урангоо
М.Барсболд
Б.Отгонсүрэн
Б.Маналжав
О.Мөнхтүшиг
С.Хашчулуун
Д.Энхмаа
Б.Хонгорзул
Б.Сувдаа
Он
2026 оны гуравдугаар сарын 30
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
2
Start Page
139
End Page
143
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Эфирийн тосоор баялаг ургамлууд нь Asteraceae, Rutaceae, Lamiaceae зэрэг 50 гаруй овогт хамаарагддаг бөгөөд эдгээр овогт багтах ургамлуудыг хүнс тэжээл, уламжлалт болон орчин үеийн анагаах ухаан, үнэртэн гоо сайхны болон эм бэлдмэлийн үйлдвэрлэлд өргөнөөр ашиглаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 3000 орчим төрлийн эфирийн тос тодорхойлогдсоноос ойролцоогоор 300 гаруйг нь үйлдвэрлэл, худалдааны зориулалтаар ашиглаж байгаа талаар судалгааны эх сурвалжуудад дурдсан байна. Эфирийн тосыг бичил биетний өсөлтийг дарангуйлах, үрэвслийг бууруулах, хавдрын эсрэг, эс хордуулах болон антиоксидант идэвхээр нь анагаах ухааны салбарт өргөнөөр ашиглаж байна. Монгол орны хувьд цаг уурын эрс тэс байдал, бүс нутгийн онцлог, бэлчээрийн мал аж ахуй их хөгжсөн зэрэг нь эфирийн тос агуулсан ургамлыг судлах, тэдгээрийн химийн найрлага болон биологийн идэвхийг тодорхойлох шинжлэх ухааны үндэслэл болж өгдөг. Иймд Монгол оронд ургадаг эфирийн тос агуулсан ургамлууд, тэр дундаа Хонин арц (Juniperus sabina L.) ургамлын эфирийн тосны биологийн идэвхийг судлах нь онолын болон практик ач холбогдолтой байсаар байна. Зорилго: Хонин арцны (Juniperus sabina L.) эфирийн тосны хоргүй тунг мэдрэлийн эсэд тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн хийж гүйцэтгэсэн гүйцэтгэсэн. АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2025 оны 11 сарын 21-ний өдрийн хурлаар (202526/03-01) хэлэлцүүлж уг судалгааг хийх зөвшөөрөл авсан. BV2 болон N2a мэдрэлийн эсийн шугамыг стандарт протоколын дагуу 370C, 5% CO₂ бүхий инкубаторт өсгөвөрлөв. Эсүүдийг тохирох тэжээлт орчинд хадгалж, туршилтад ашиглахын өмнө эсийн ургалт, морфологийг микроскопоор хянав. Эсийн хоруу чанарыг MTT аргаар үнэлэж 96 үүр бүхий бичил хавтанд BV2 микроглий эсийг 2×10⁴ эс/үүр нягттайгаар суулгаж, 24 цаг инкубац хийсний дараа эфирийн тосыг 50–500 мг/мл концентрацийн хүрээнд нэмж дахин 24 цаг инкубацлав. Үүний дараа MTT урвалж нэмж 3 цаг инкубац хийж, үүссэн формазины талстыг диметилсульфоксидоор (DMSO) уусган, 630 нм долгионы уртад шингээлтийг хэмжсэн. Шингээлтийн утгаар эсийн амьдрах чадварыг тооцож, эфирийн тосны эсэд хоргүй тунг тодорхойлов. Үр дүн: Эфирийн тосны эсэд үзүүлэх хоруу чанарыг MTT аргаар BV2 микроглий болон N2a мэдрэлийн эсүүдэд тодорхойлов. N2a мэдрэлийн эсийн хувьд 50, 100, 200 болон 300 мкг/мл тунгууд эсийн амьдрах чадварт сөрөг нөлөө үзүүлээгүй бол 400 болон 500 мкг/мл тунгууд эсийн амьдрах чадварыг бууруулж, хоруу чанартай нөлөө үзүүлсэн. Дүгнэлт: MTT шинжилгээний дүнгээр хонин арцны эфирийн тос нь N2a мэдрэлийн эсүүдэд 50, 100, 200, 300 мкг/мл концентрациудад эсэд хоргүй нөлөөтэй байсан бол 400 болон 500 мкг/мл тунгуудад цитотоксик нөлөө үзүүлсэн. Харин BV2 микроглий эсүүдэд 50, 100, 200 мкг/мл тунгуудад эсэд хоргүй нөлөөтэй байсан бөгөөд 300 мкг/мл-ээс дээш концентрациудад эс хордуулах нөлөөтэй нь тус тус тодорхойлогдлоо.
Background: Plants rich in essential oils belong to more than 50 families, including Asteraceae, Rutaceae, and Lamiaceae. These plants are widely used in food, traditional and modern medicine, perfumery, cosmetics, and pharmaceutical industries. Approximately 3,000 types of essential oils have been identified, of which more than 300 are utilized for industrial and commercial purposes. Essential oils exhibit antimicrobial, anti-inflammatory, anticancer, cytotoxic, and antioxidant activities and are therefore widely applied in medical research. In Mongolia, the extreme climate, distinct ecological regions, and the prevalence of pastoral livestock husbandry provide a scientific basis for investigating essential oil–containing plants, their chemical composition, and biological activities. Among them, Juniperus Sabina L. is of particular theoretical and practical interest. Aim: To determine the non-toxic dose of essential oil extracted from Juniper Sabina L. on neural cells. Materials and Methods: This study was conducted at the Institute of Bio-Medicine, MNUMS. Ethical approval was obtained from the Research Ethics Committee of MNUMS (Meeting date: November 21, 2025; Protocol No. 2025-26/0301). BV2 microglial and N2a neuronal cell lines were cultured under standard conditions at 37°C in a 5% CO₂ incubator. Cells were maintained in appropriate culture media, and their growth and morphology were monitored microscopically before experimentation. Cell viability was assessed using the MTT assay. BV2 microglial cells were seeded into 96-well plates at a density of 2×10⁴ cells/well and incubated for 24 hours. Essential oil was added at concentrations ranging from 50–500 µg/mL and incubated for an additional 24 hours. After treatment, MTT reagent was added and incubated for 3 hours. The resulting formazan crystals were dissolved in dimethyl sulfoxide (DMSO), and absorbance was measured at 630 nm. Cell viability was calculated based on absorbance values to determine the non-toxic concentration of the essential oil. Results: The cytotoxic effects of the essential oil were evaluated in BV2 microglial and N2a neuronal cells using the MTT assay. In N2a neuronal cells, concentrations of 50, 100, 200, and 300 µg/mL did not significantly affect cell viability, whereas 400 and 500 µg/mL reduced cell viability, indicating cytotoxic effects. Conclusion: According to MTT assay results, the essential oil of Juniperus sabina showed no cytotoxic effect on N2a neuronal cells at concentrations of 50, 100, 200, and 300 µg/mL, while cytotoxic effects were observed at 400 and 500 µg/mL. In BV2 microglial cells, concentrations of 50, 100, and 200 µg/mL were non-toxic, whereas concentrations above 300 µg/mL exhibited cytotoxic effects.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1637
Эшлэл
Б.Наранбат, Б.Мандах-Эрдэнэ, Э.Урангоо, М.Барсболд, Б.Отгонсүрэн, Б.Маналжав нар. Хонин арц (Juniperus sabina L.) ургамлын эфирийн тосны хоргүй тунг мэдрэлийн эсэд тодорхойлсон дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(2):139-143.
