Loading...
Насанд хүрэгчдийн цус багадалтын тархалт, хүндийн зэргийг судалсан дүн
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
2
Start Page
97
End Page
101
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Дэлхийн олон улс оронд цус багадалт өвчин нь одоог хүртэл хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. 1999-2010 онуудад дэлхийн 187 оронд цус багадалтын тархалт, үндсэн шалтгааныг илрүүлэх судалгаагаар 100’000 хүн амд 23’176 хүн цус багадалттай байгааг тогтоожээ. Манай улсын хувьд 2017 онд хийгдсэн “Хоол тэжээлийн үндэсний У ”-р судалгаагаар 15-49 насны бүлгүүдэд таван жирэмсэн эмэгтэй тутмын нэг (21.4%), төрөх насны эхчүүдийн 16.2%, эрэгтэйчүүдийн 3.0% нь цус багадалтттай тэдгээрээс Хангайн, Баруун бүсэд төмөр дутлын цус багадалт ач холбогдол бүхий өндөр (р<0.001) гэсэн үр дүн гарчээ. Монголчуудын нас, хүйс, оршин суугаа байршил зэргээс хамааран цус багадалт өвчний тархалтыг судалж, эмнэлзүйн зэргийг тогтоох нь бүс нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний стратегийг боловсруулахад чухал юм. Монгол улсын хэмжээнд сүүлийн 10 орчим жилийн хугацаанд нийт хүн амын дундах цус багадалтын тархалтыг тогтоох судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо Зорилго: Насанд хүрсэн хүн амын дундах цус багадалт өвчний илрүүлэг, цус багадалтын хэлбэр, хүндийн зэргийг тогтоох. Арга аргачлал: Энэхүү судалгааг нэг-агшингийн загвараар 2022 оны 05 сараас 2023 оны 09 сарын хооронд эрт илрүүлгийн кабинетад хамрагдсан 18 ба түүнээс дээш насны үйлчлүүлэгчдийг хамруулан цусны дэлгэрэнгүй шинжилгээний үр дүнгээр цус багадалтыг илрүүлэн хүндийн зэргийг тооцсон. Судалгааны статистик боловсруулалтыг 8Р88-27 программыг ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 6.7%, эмэгтэйчүүдийн 9.9%, эрэгтэйчүүдийн 2.8% нь цус багадалттай байна. Хөнгөн зэргийн цус багадалт 66.7%, дунд зэргийн цус багадалт 30%, хүнд зэргийн цус багадалт 3.3% байв. Төрөх насны эмэгтэйчүүдийн дунд тархалт өндөр байсан бол эрэгтэйчүүдийн хувьд нас нэмэгдэх тусам цус багадалтын тархалт ихсэж байна. Улаанбаатарын бүсэд 583 (25.6%), Баруун бүсэд 171 (7.5%), Хангайн бүсэд 343 (15.1%), Төвийн бүсэд 921 (40.4%), Зүүн бүсэд 261 (11.4%)-ийн тархалттай байна. Бүс нутгийн байршлаар Төвийн бүс нутагт тархалт өндөр бусад бүсүүдэд харилцан адилгүй тархалттай байна. Дүгнэлт: Нийт судалгаанд оролцогчдын 6.7%, эмэгтэйчүүдийн 9.9%, эрэгтэйчүүдийн 2.8% нь цус багадалттай байна. Цус багадалт илэрсэн хүмүүсийн 66.7% нь хөнгөн, 30% нь дунд, 3.3% нь хүнд зэргийн цус багадалттай байв. Эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдэд дунд, хүнд зэргийн цус багадалт илүү тохиолдож байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/107
Эшлэл
Б.Энхмаа, П.Хулан, Э.Оюунсүрэн, Ц.Одгэрэл, Э.Уранбайгаль. Насанд хүрэгчдийн цус багадалтын тархалт, хүндийн зэргийг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(2):97-101.
