Loading...
Кесар мэс заслын үед эхэд тархины гэмтэцийн биомаркер болон артерийн цусны хийн солилцоог үнэлсэн нь
Зохиогч
Он
2022 оны арван нэгдүгээр сарын 2
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
18
Issue
6
Start Page
34
End Page
38
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд кесар мэс заслаар төрөх S100B уураг хувь нэмэгдсээр байна. 2015-2019 онуудад ЭХЭМҮТ-д 11020-12813 Нугасны эх төрснөөс 3147-3355 эх кесар мэс заслаар төрж, кесар мэс засал 26мэдээгүйжүүлэг 29.5%-тай байна. S100B нь эмгэг өөрчлөлтийн биомаркер бөгөөд Артерийн гуурс биологийн шингэнүүдэд хэмжээ ихсэх нь ургийн тархины дистресс, Хэсгийн тархины гэмтэл, тархины хавдар, мэдрэлийн үрэвсэлт өөрчлөлт, мэдээгүйжүүлэгч сэтгэцийн эмгэг өөрчлөлтийг илэрхийлдэг. Иймээс кесар мэс заслын бодис нугасны мэдээгүйжүүлэг нь эхийн артерийн цусны хийн солилцоо болон тархины гэмтэцийн S100B биомаркерийн хэмжээнд хэрхэн нөлөөлж байгааг судлах нь анхаарал татаж байна. Зорилго: Кесар мэс заслын нугасны мэдээгүйжүүлэг нь эхийн артерийн цусны хийн солилцоо болон тархины гэмтэцийн S100B биомаркерийн хэмжээнд хэрхэн нөлөөлж байгааг судлах. Арга, аргачлал: Бид судалгаагаа АШУҮИСийн Судалгааны Ёс зүйн Хяналтын Хорооноос судалгааг эхлүүлэх зөвшөөрөл авсны үндсэн дээр хийж гүйцэтгэв. Ингэхдээ агшингийн судалгааны судалгааны загварыг ашигласан ба судалгаанд ЭХЭМҮТийн ЭБЭЭ-ийн Мэдээгүйжүүлэг Хагалгааны Нэгдсэн Тасагт 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 2022 оны 06 дугаар сарын 30 хооронд төлөвлөгөөт журмаар кесар мэс засалд орсон,судалгаандхамруулах шалгуурыг хангасан 50 эхчүүдийг хамрууллаа. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эхчүүдийн кесар мэс заслын өмнөх артерийн цусны S100B 276±93 ng/L байсан бол, мэс заслын дараа 275±135 ng/L байв. Эхийн артерийн цусан дахь S100B уургийн хэмжээнд кесар мэс заслын өмнө болон дараах байдалд ялгаатай байдал илэрсэнгүй (p=0.86) Мөн эхийн нас болон артерийн цусан дах S100B уургийн хэмжээнд хамаарал ажиглагдсангүй (r=0.03, p=0.83). Мэс засал дуусах үед артерийн цусны Clхэмжээ 105.1±1.88 (p<0.05) нэмэгдсэн бол Ca2+ 1.25±0.3 ммоль/л, Na+ 138.8±0.7 ммоль/л, Оsm 275±1.9 мOсм/кг болж нэмэгдэж, K+ 3.4±0.18 ммоль/л болж буурсан байна. Кесар мэс заслын дараа эхийн артерийн цусны рН хэмжээ статистик ач холбогдол бүхий буурсан бол (p=0.01), PCO2 ба Clхэмжээ статистик ач холбогдол бүхий ихэссэн байна (p<0.05). Дүгнэлт: Кесар мэс заслын нугасны мэдээгүйжүүлгийн үед эхийн артерийн цусны S100В уургийн хэмжээ нэмэгдээгүй байгаа нь мэс заслын үед эхчүүдийн тархинд гэмтэц үүсээгүй байна гэж бид үзэж байна. Энэ нь бодисын солилцооны хөнгөн хүчилшил үүсгэж, зарим ионы түвшинг өөрчилсөн байгаа нь шингэн сэлбэх эмчилгээтэй холбоотой байж болох юм. Цаашид мэдээгүйжүүлэг нь урагт хэрхэн нөлөөлж буйг эмнэлзүйн шинж тэмдгүүд, биомаркертэй холбооотой талаар илүү нарийн эмнэлзүйн судалгаанууд шаардлагатай байгаа гэж бид үзэж байна.
Background: Cesarean section is the most common surgery in the obstetrics department, and an incision is made in the abdomen and uterus of a pregnant woman to deliver the baby and the placenta. In recent years, the rate of cesarean delivery has been increasing worldwide. In the years 2015-2019, out of 11020-12813 mothers gave birth in the NCMCH, 3147-3355 mothers gave birth by cesarean section, and the rate of cesarean section is 26-29.5%. Elevated S100B levels in biological fluids are thus regarded as a biomarker of pathological conditions, including perinatal brain distress, acute brain injury, brain tumors, neuroinflammatory/neurodegenerative disorders, psychiatric disorders. It is interesting to investigate the effects of cesarean spinal anesthesia on maternal arterial blood gas exchange and brain injury biomarker S100B levels. Aim: To evaluate the effects of spinal anesthesia during cesarean section on maternal arterial blood gas exchange and brain injury biomarker S100B levels Materials and Methods: The parturient women who undergo C-section in ObGyn Hospital of The National Center of the Maternal and Child Health of Mongolia from January 2022 to June 2022 recruited in this study according to the inclusion and exclusion criteria. The 50 parturient women enrolled in this study. This study was approved by the Ethics Committee of The National Center of the Maternal and Child Health of Mongolia; Ethics Committee of Mongolian National University of Medical Sciences. Maternal blood samples collected from a.radialis via Arterial line. The blood gas analysis performed 3 times (before anesthesia, after delivery, at the end of surgery) using the blood gas analyzer. The concentration of S100B protein in the blood serum is determined by the enzyme-linked antibody reaction (ELISA) using the German DRG® S100B (Human) ELISA (EIA-4555) album. Results: Before surgery, mothers arterial S100B was 276±93 ng/L, after surgery was 275±135 ng/L. There was no significant difference in S100B levels before and after C-section under spinal anesthesia (p=0.86) and no correlation between age and the concentrations of S100B protein in blood (r=0.03, p=0.83). At the end of operation, the following ions increased to Cl105.1±1.88 (p<0.05), Ca2+ 1.25±0.3 mmol/l, Na+ 138.8±0.7 mmol/l, Osm 275±1.9 mOsm/kg. After caesarean section, maternal arterial blood pH significantly decreased (p=0.01), while PCO2 and Cllevels significantly increased (p<0.05). Conclusion: Serum S100b levels didn’t increase in maternal arterial blood during spinal anesthesia for C-section. There was no significant change in maternal arterial blood pH during spinal anesthesia, but altered other ion levels, possibly related to fluid management. More clinical trials in the future are needed to confirm the sensitivity and specificity of S100β to detect possible anesthesia-mediated harmful effects to the developing brain.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/733
Эшлэл
Б.Мөнгөн, Б.Энхжаргал, Э.Зандан, С.Оюунгэрэл, Т.Ягаанцэцэг, Ж.Энхцэцэг нар. Кесар мэс заслын үед эхэд тархины гэмтэцийн биомаркер болон артерийн цусны хийн солилцоог үнэлсэн нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2022;18(6):34-38.
