Loading...
Гэдэсний түгжрэлийн дараах гэдэс саажих эмгэгт Уламжлалт анагаах ухааны эм засал, зүү эмчилгээний нөлөөг судалсан үр дүн
Зохиогч
Б.Ундармаа
Д.Насанхишиг
У.Оюун-Эрдэнэ
Г.Цэрэндулам
М.Анударь
М.Алзахгүй
Ю.Оюунбилэг
Н.Батчимэг
В.Энхтуяа
Он
2026 оны дөрөвдүгээр сарын 16
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
3
Start Page
221
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Гэдэсний түгжрэлийн дараах гэдэс саажих эмгэг нь мэс заслын дараах түгээмэл тохиолдох хүндрэлүүдийн нэг бөгөөд өвчтөний эдгэрэлтийг удаашруулж, эмчилгээний үр дүнд сөрөг нөлөө үзүүлдэг. Иймээс уг эмгэгийн эмчилгээний үр нөлөөг сайжруулах шинэ, үр ашигтай аргуудыг судлах хэрэгцээ өндөр байна. Зорилго: Наалдцын шалтгаант нарийн гэдэсний түгжрэлийн дараах гэдэс саажих эмгэгт уламжлалт анагаах ухааны эм засал болон зүү эмчилгээний эмнэлзүйн үр нөлөөг үнэлэх. Арга, аргачлал: Эмнэлзүйн тохиолдлын судалгааны аргаар 47 настай, эмэгтэй өвчтөнд мэс заслын дараа үүссэн гэдэс саажих эмгэгт уламжлалт анагаах ухааны эм засал болон цахилгаан зүү эмчилгээг хийж (3 удаагийн курс эмчилгээ), багажийн болон лабораторийн шинжилгээний үзүүлэлтүүд болон эмнэлзүйн шинж тэмдгийн өөрчлөлтийг харьцуулж үр дүнг тооцлоо. Үр дүн: Эмчилгээний дараа өвчтөний хэвлийн өвдөлт мэдэгдэхүйц буурч, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сэргэн, өтгөн болон хий гадагшлах үйл ажиллагаа хэвийн болсон. Дүгнэлт: Гэдэсний саажилтын үед уламжлалт анагаах ухааны эм засал, зүү эмчилгээ нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, эмнэлзүйн шинж тэмдгүүдийг мэдэгдэхүйц бууруулах, дахин наалдац үүсэхээс сэргийлэхэд эерэг нөлөө үзүүлж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1676
Эшлэл
Б.Ундармаа, Д.Насанхишиг, У.Оюун-Эрдэнэ, Г.Цэрэндулам, М.Анударь, М.Алзахгүй нар. Гэдэсний түгжрэлийн дараах гэдэс саажих эмгэгт Уламжлалт анагаах ухааны эм засал, зүү эмчилгээний нөлөөг судалсан үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(3):221.
