Loading...
Коронавируст халдвар (COVID-19)-ын үед эрхтэн тогтолцооны аутоиммун өвчний үеийн оношилгоо, эмчилгээний удирдамж
Зохиогч
Он
2021 оны зургаадугаар сарын 10
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
2
Start Page
22
End Page
24
ISSN
2959-6947
Хураангуй
. КОВИД-19 вирусын үед эрхтэн тогтолцооны аутоиммун өвчтэй өвчтөнүүдийг өндөр эрсдэлтэй бүлэгт хамруулж байна. Эрхтэн тогтолцооны аутоиммун архаг өвчний үед дархлааг дарангуйлах эмийг тогтмол хэрэглэдэг ба ихэнхидээ дааврын эмтэй хавсрах нь зонхиолдог. Иймд дархлаа дарангуйлах, дааврын эм хэрэглэдэг эрхтэн тогтолцооны аутоиммун өвчтэй өвчтөнүүдийг аливаа халдварт өндөр эрсдэлтэй гэж үздэг. КОВИД-19 вирусын болон эрхтэн тогтолцооны аутоиммун өвчний зарим эмнэлзүйн давхцал, үүнд халуурах, ханиалгах, хоёр талын хатгалгааны шинжүүд ижил төстэй байх нь энэ хоёр өвчний оношилгоог будлиулах болон вирус нь архаг өвчнийг сэдрээх, өвчний явцыг хүндрүүлэх эрсдэлтэй байна. Ревматологийн Олон улсын нийгэмлэг холбоодын КОВИД-19–ийн үед эрхтэн тогтолцооны аутоиммун өвчнийг удирдах зөвлөмжийг шүүн нэгтгэв.
The impact of the COVID-19 pandemic on patients with systemic autoimmune diseases may have a higher risk. Patients with autoimmune systemic diseases undergoing immunosuppressive drugs and most of the taking high dose of glucocorticosteroids. Therefore immunosuppressive drugs and glucocorticosteroids usage is related to the high risk for any kind of infections. Due to the overlapped symptoms of both COVID-19 and the autoimmune systemic diseases: such as fever, cough, bilateral pneumonia, could lead to misdiagnosis and the virus is at risk of exacerbating chronic diseases and aggravating the process. There are the analyses of recommendations for the management of autoimmune systemic diseases during COVID-19 pandemic of the International League of Rheumatology.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/227
Эшлэл
Д. Зулгэрэл, Д.Цолмон, З.Дэвшил, Д. Нандин-Эрдэнэ. Коронавируст халдвар (COVID-19)-ын үед эрхтэн тогтолцооны аутоиммун өвчний үеийн оношилгоо, эмчилгээний удирдамж. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(2):22-24.
