Loading...
Монголын уламжлалт анагаах ухааны “Увдисын далай” эх зохиол дахь Хүдрийн заар агуулсан эмүүдэд хийсэн дүн шинжилгээ
Зохиогч
Т.Халиунаа
Б.Ууганбаяр
Ч.Чимэдрагчаа
Он
2020 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
1
Start Page
209
End Page
211
ISSN
2959-6947
Хураангуй
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ байгалийн гаралтай эмт бодис, ургамлын эм, бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглэх нь ихээр нэмэгдэж байгаа бөгөөд ДЭМБ-аас уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн эмт бодис, жоруудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэхийг уриалж байгаа билээ. Хүдэр нь Монгол улсаас гадна Вьетнам, Энэтхэг, Хятад, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Орос, Казакстан, Киргизстан зэрэг дэлхийн 14 улсад 6 зүйлийн Хүдэр тархсан байх бөгөөд Монгол оронд Сибирийн хүдэр буюу Баданга хүдэр /Moschus мoschiferus Linnaeus/ амьдардаг байна. “Увдисын далай” эх зохиолд Хүдрийн заар агуулсан нийт 342 жор тэмдэглэгдсэнээс талх эм хамгийн олон буюу 259, үрэл эм 42, гадуур хэрэглэх эм 29, тан эм 7, хандан эм 4, тосон эм 1 байлаа. Мөн Хүдрийн заараас гадна түүний хорголыг эмчилгээнд хэрэглэх талаар дурдагдсан байгааг судлан илрүүллээ. Уг зохиолд нийт 29 төрлийн өвчин эмгэгийг анагаах жорын найрлагад Хүдрийн заар орсон байгаа бөгөөд оноож нэрлэсэн 214 жорын найрлагаас нян өвчин, халуун өвчин, нүдний өвчнийг засах жорууд хамгийн их байгаа бол нэргүй 128 жороос нян өвчин, аахар шаахар өвчин, толгойн өвчин, халуун өвчнийг засах жорууд хамгийн их байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1494
Эшлэл
Т.Халиунаа, Б.Ууганбаяр, Ч.Чимэдрагчаа. Монголын уламжлалт анагаах ухааны “Увдисын далай” эх зохиол дахь Хүдрийн заар агуулсан эмүүдэд хийсэн дүн шинжилгээ. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;17(1):209-211.
