Loading...
Тархины харвалттай өвчтөний залгих үйлийн алдагдлын стандарт үнэлгээ ба сэргээн засах эмчилгээний үр дүн
Зохиогч
Он
2019 оны арван нэгдүгээр сарын 18
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
16
Issue
2
Start Page
36
End Page
40
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Тархины харвалттай өвчтөний дунд залгих үйл ажиллагааны Сэргээн засах эмчилгээ алдагдал хамгийн их буюу 37-78%-д тохиолддог ба энэ нь өвчтөний Мэдрэл цочруул эмчилгээ тавиланг тодорхойлох бие даасан хүчин зүйл юм. Хүн амын нийгэм, Цахилгаан цочруул эмчилгээ эдийн засгийн байдал, хотжилт, амьдралын буруу хэв маяг, стресс Залгих үйлийг шалгах ихсэхийн хирээр зүрх судасны өвчлөл, харвалтын тохиолдол нэмэгдэж стандарт үнэлгээ байна. Үүнийг дагаад залгих үйлийн алдагдал эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал болж, оношилгоо эмчилгээ нь одоог хүртэл бүрэн шийдэгдээгүй байгаагийн улмаас бид энэхүү ажлыг хийх үндэслэл болж байна. Зорилго: Тархины харвалтын шалтгаант залгих үйлийн алдагдалтай өвчтөнд сэргээн засах-мэдрэл цочруул, сэргээн засах-булчин цочруул, мэдрэл-булчин цочруул-сэргээн засах эмчилгээг хавсруулан хийж үр дүнг тооцох. Судалгааны материал, арга зүй: Судалгааг эмнэлэгт суурилсан нэг агшингийн судалгааны загвараар гүйцэтгэв. Судалгааг БНХАУ-ын “Өвөр Монголын Үндэстний Их Сургууль”-ийн харъяа эмнэлгийн хорооны “Сэргээн Засах Эрүүлийг Хамгаалах Салбар Эмнэлэг”, “Тархи, Мэдрэлийн тасаг”, “Харвалтын тасаг”-аас санамсаргүй түүврийн аргаар 2018 оны 7 сараас 2019 оны 3 сарын хооронд үйлчлүүлсэн нийт 149 өвчтөнг хамруулав. Эмчилгээний өмнө өвчтөний залгих үйлийг стандарт үнэлгээгээр (SSA) үнэлсэн. Нийт өвчтөнг санамсаргүй байдлаар эмчилгээний 3 бүлэгт тэнцүү хувааж эхний бүлэгт сэргээн засах эмчилгээг мэдрэл цочруул, хоёр дахь бүлэгт сэргээн засах эмчилгээг булчин цочруул эмчилгээтэй хавсруулав. Харин гурав дахь бүлэгт мэдрэл-булчин цочруул, сэргээн засах эмчилгээг хавсруулан хийв. Эмчилгээ хийлгэснээс дөрвөн долоо хоногийн дараа 3 бүлгийн өвчтөний залгих үйлийг стандарт үнэлгээгээр (SSA) дахин үнэлж эмчилгээний өмнөх болон дараах үр дүнг харьцуулав. Судалгааны үр дүн: Бидний судалгаанд 34-77 (дундаж нас нь 59.70±9.55 жил) насны 149 өвчтөн хамрагдлаа. Судалгаанд хамрагдсан өвчтөний насыг 3 бүлэг хооронд харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (p=0.609). Эмчилгээний дараа 3 бүлэгт статистик ач холбогдол бүхий сайжрал ажиглагдав (p=0.0001). Стандарт үнэлгээг бүлэг хооронд харьцуулахад эмчилгээний өмнө дундаж SSA оноо 1-р үе шатанд A бүлэгт 12.35±1.45, B бүлэгт 12.40±1.03, C бүлэгт 12.64±1.91 байсан ба бүлэг хооронд статисик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (p=0.781). Эмчилгээний өмнө стандарт үнэлгээний оноо 2-р үе шатанд A бүлэгт 9.50±1.25, B бүлэгт 9.96±1.53, C бүлэгт 9.18±1.38 байсан бөгөөд бүлэг хооронд статисик ач холбогдол бүхий ялгаагүй байлаа (p=0.658). Эмчилгээний дараах стандарт үнэлгээний оноог бүлэг хооронд харьцуулахад SSA оноо 1-р үе шатанд A бүлэгт 9.05±1.33, B бүлэгт 9.48±1.55, C бүлэгт 7.90±1.12 байсан ба бүлэг хооронд статисик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p=0.0001). Эмчилгээний дараах стандарт үнэлгээний оноо 2-р үе шатанд A бүлэгт 6.94±0.64, B бүлэгт 7.22±0.97, C бүлэгт 6.56±0.76 байсан бөгөөд бүлэг хооронд статисик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдлаа (p=0.0001). Дүгнэлт: Тархины харвалттай өвчтөний залгих чадварыг сайжруулахад сэргээн засах эмчилгээг мэдрэл-булчингийн цахилгаан цочруултай хавсарч хийх нь мэдрэл болон булчингийн цахилгаан цочруулыг дангаар хийснээс илүү үр дүнтэй байна.
Introduction: Dysphagia occurs 37-78% of stroke patients and is an independent predictor of outcome. Following the rapidly changing lifestyles, socioeconomic status, stress, increasing cardiovascular diseases are a leading cause of stroke in the world and its diagnosis and treatment is one of the challenges in the health sector. Therefore, we aimed to study treatment outcome among stroke patients with dysphagia. Objective: To evaluate and compare the effects of nerve stimulation combined with rehabilitation, muscular stimulation combined with rehabilitation and neuromuscular stimulation combined with rehabilitation treatment in treating dysphagic patients with stroke. Materials and methods: The study was conducted on a hospital-based, cross-sectional method. Study participants were obtained from Affiliated Hospital of Inner Mongolian University for the Nationalities between July 2018 and March 2019. 149 dysphagic patients were evaluated by standardized swallowing assessment (SSA) score before the treatment. All patients were divided into the three treatment groups. A group of patients have treated by nerve stimulation combined with rehabilitation treatment, B group of patients have treated by muscular stimulation combined with rehabilitation treatment and C group of patients have treated by neuromuscular stimulation combined with rehabilitation treatment. Patients were re-evaluated by SSA score, 4 weeks after the treatment. SSA score was compared among 3 groups of patients, pre and post-treatment. Results: In total, 149 participants (mean age=59.70±9.55 years) aged between 34-77 were obtained in this study. There were no statistically significant differences between the three groups in age (p=0.609). The data showed statistically significant positive treatment effect for all three groups (p=0.0001). The first and second section score of SSA was 12.35±1.45 and 9.50±1.25 in A group, 12.40±1.03 and 9.96±1.53 in B group, 12.64±1.91 and 9.18±1.38 in C group before the treatment, respectively. The first (p=0.781) and second (p=0.658) section score of SSA shows no statistically significant difference, before the treatment. The first and second section score of SSA was 9.05±1.33 and 6.94±0.64 in A group, 9.48±1.55 and 7.22±0.97 in B group, 7.90±1.12 and 6.56±0.76 in C group after the treatment, respectively. The first (p=0.0001) and second (p=0.0001) section score of SSA shows statistically significant difference, after the treatment. Conclusion: Rehabilitation treatment combined with neuromuscular electrical simulation appears better outcome than nerve or muscular stimulation combined with rehabilitation among stroke patients with dysphagia.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1331
Эшлэл
Mandula, Г.Анхболд, З.Болорцэцэг, А.Балжинням, С.Мөнхбаярлах. Тархины харвалттай өвчтөний залгих үйлийн алдагдлын стандарт үнэлгээ ба сэргээн засах эмчилгээний үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2019;16(2):36-40.
