Loading...
Таргалалттай хүмүүсийн сийвэнгийн грелин, гтп-1 даавруудын түвшинг инсулин ба глюкозын хөдлөл зүйтэй харьцуулан судалсан нь
Зохиогч
Он
2020 оны дөрөвдүгээр сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
16
Issue
3
Start Page
28
End Page
32
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл:. Таргалалтын үед инсулины шүүрлийн зохицуулга алдагдан глюкозын солилцоо хямарч, цусанд глюкоз ихсэх, гиперинсулинеми болох цаашлаад инсулин дөжрөл үүссэнээр чихрийн жижин үүсэх гол шалтгаан болдог. Ходоодны дотоод шүүрлийн эсүүдээс ялгарах 28-аминхүчлээс тогтсон грелины глюкозоор идэвхижсэн инсулины шүүрэл ялгаралтыг дарангуйлдаг инсулиностатик үйлдэл, нарын гэдэсний дотоод шүүрлийн Л-эсээс ялгарах глюкагон төст пептид-1 (ГТП-1) дааварын инсулины шүүрэл ялгаралтыг идэвхжүүлдэг инсулинотропик үйлдлүүдийг олон судалгаагаар нотолсон. Таргалалттай хүнд өлөн үеийн ба глюкозын ачаалалтай сорил (ГАС) хийсний дараах үеийн цусанд дахь глюкозын ба инсулин дааврын шүүрлийн түвшинг инсулиностатик ба инсулинотропик даавруудын хөдлөл зүйтэй харьцуулсан судалгаа хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл болж байна. Арга зүй: Бид судалгаандаа Монгол Япон Сургалтын эмнэлэгийн амбулаторийн тасагт хандан шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс санамсаргүй түүврийн аргаар таргалалттай 14, эрүүл 14 гэсэн 2 бүлэг (n=28) хүмүүсийг сонгон авч өлөн үеийн ба ГАС дараах 15, 30, 60, 120 минутанд захын цусанд глюкозыг глюкометрээр хэмжин, ийлдсийн ГТП-1, грелин, инсулины түвшинг фермент холбоот урвал (ELISA)-аар тодорхойлж, HOMA-IR, HOMA-B индексийг тооцооллоо. Үр дүн: Хяналтын бүлэгтэй харьцуулахад таргалалттай хүмүүст глюкозын ачаалалтай сорил хийснээс хойш цусан дахь глюкозын хэмжээ 15-30 минутанд (p<0.05), глюкозоор идэвхжсэн инсулины шүүрэл ялгаралт 0-120 дахь минутанд тус тус статистикийн үнэн магадлалтай ихэссэн (p<0.05). Таргалалттай хүмүүст HOMA-IR индекс 5.31±0.89, HOMA-B индекс 259.82±54.5 тодорхойлогдсон нь Хяналтын бүлэгтэй харьцуулахад статистикийн үнэн магадлалтай өндөр байв (p<0.05).Өлөн үеийн болон ГАС хийснээс хойшхи 120 дахь минутанд сийвэнгийн идэвхтэй грелины түвшин түвшин таргалалттай хүмүүст хяналтын бүлэгтэй харьцуулахад статистикийн үнэн магадлалтай (p<0.05) бага тодорхойлогдсон. Харин сийвэнгийн ГТП-1 даавар таргалалттай хүмүүст багассан байв. Дүгнэлт: Таргалалттай хүмүүсийн цусан дахь идэвхтэй грелины хэмжээ багасах нь гипергликеми гиперинсулинеми болох, улмаар инсулины дөжрөл үүсч чихрийн шижингээр өвчлөх гол шалтгаан байж болох юм.
Background: Obesity is a major cause of diabetes due to impaired glucose metabolism, high blood glucose, loss of insulin secretion, hyperinsulinemia. According to research, gastric endocrine cell secretes ghrelin, which is insulinostatic and intestinal L cell secretes glucagon like peptide -1, which is insulinotropic hormone. it is significant to define Mongolian people’s insulin, glucose, insulinostatic and insulinotropic hormones level and how glucose is involving metabolism in normal weight and obese people before and after oral glucose tolerance test Methods and design: We made under the auspices of the Mongolia-Japan teaching hospital, along with, used case-control study method. We used Randomized controlled trials in 28 people who are obese (n=14) and normal weight (n=14), who visited in Mongolia-Japan teaching hospital on 2019 through 2020. Before and after took oral glucose tolerance test, we measured fasting state of glucose level, we estimated glucose, insulin, ghrelin, GLP-1 level from blood specimens every 30, 60 and 120 minutes. We used descriptive statistics, which includes Non-parametric statistics, for calculating research results calculate that if statistically significant p value meaning will p <0.05. The HOMA-IR, HOMA-B index were calculated. Result: Obese people’s blood glucose levels were significantly higher in 15, 30 minutes, and glucose induced insulin levels were significantly higher in 0, 120 minutes compared to normal weight people(p<0.05). In obese people, HOMA-IR index 5.31 ± 0.89 and HOMA-B index 259.82 ± 54.5 were defined, which was statistically higher than in the control group(p <0.05). Obese people’s ghrelin and GLP-1 level were low compared to normal weight people. Moreover, the statistical significance were lower at 0, 120 minutes in ghrelin, and 120 minutes in GLP-1. Conclusions: Decreased levels of active ghrelin in the blood of obese people may be a major cause of hyperglycemia, hyperinsulinemia, and it can lead insulin resistance, which acan be a major cause of diabetes.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1435
Эшлэл
Х.Анир, Б.Чойням, Baoyinbat, Wurihan, Х.Баттулга, Л.Баттүвшин нар. Таргалалттай хүмүүсийн сийвэнгийн грелин, гтп-1 даавруудын түвшинг инсулин ба глюкозын хөдлөл зүйтэй харьцуулан судалсан нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;16(3):28-32.
