Loading...
Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) ургамлын зарим биологийн идэвхт нэгдлийн бүтэц байгууламжийг тогтоосон дүн
Зохиогч
Он
2026 оны дөрөвдүгээр сарын 16
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
3
Start Page
186
End Page
193
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай эмт бодис, эмийн ургамлын судалгаа, хэрэглээ дэлхий дахинд нэмэгдэж, уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлэх бодлого олон улс оронд хэрэгжиж байна. Монголд 1100 орчим эмийн ургамал ургадгаас намуугийн овгийн 32 зүйл ургамал бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн нэг болох Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) нь Монгол орны олон ургамал газарзүйн бүсэд тархан ургадаг. Уламжлалт анагаах ухаанд уг ургамлыг толгой өвдөх, мэдрэлийн өвдөлт, сарын тэмдгийн өвдөлт, цусан суулга, ходоод гэдэсний үрэвсэл зэрэг өвчний үед хэрэглэж ирсэн боловч Нүцгэн намуу ургамлын химийн найрлага, биологийн идэвхт нэгдлийн талаарх судалгаа харьцангуй хязгаарлагдмал хэвээр байна. Иймээс тус ургамлын фитохимийн найрлагын судалгаа нь эмийн түүхий эдийн шинж чанар, биологийн идэвхт нэгдлийн бүрэлдэхүүнийг тодорхойлоход ач холбогдолтой. Зорилго: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) ургамлын газрын дээрх хэсгийн фитохимийн найрлагыг судлах. Арга, аргачлал: Ургамлын газрын дээрх хэсгийг ид цэцэглэлтийн үед түүж бэлтгэн Центрифугийн хуваагдлын хроматографи ашиглан фракцалсан. Ялгасан нэгдлүүдийн бүтэц байгууламжийг 1H NMR, 13C NMR, HSQC, COSY, HMBC спектроскопийн аргаар тодорхойлсон. Үр дүн: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) ургамлын газрын дээрх хэсгээс Центрифугийн хуваагдлын хроматографи, Шингэний хроматографи-Масс спектрометрийн аргаар 27 нэгдлийг илрүүлэн таньж, тодорхойлсон. Дүгнэлт: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) ургамлын газрын дээрх хэсгээс 27 нэгдлийг илрүүлэн таньж, бүтэц байгууламжийг тогтооход магнокурарин ((1R)-1-(4-гидроксифенил) метил-6-метокси-2,2-диметил-3,4-дигидро-1H изохинолин-2иум-7-ол), норкоклаурин (s-норкоклаурин), N-метилканадин л ((S)-N-метилканадин), канадин (N-метилхелантифолин), ютеолин (3′,4′,5,7-тетрагидроксифлавон), дигидрокриптопин (5,6,7,8-тетрагидрокриптопин) бодисууд нь тус ургамлаас анх удаа ялгагдсан болохыг тодорхойлов.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1672
Эшлэл
Б.Энхтуул, Д.Даваадагва, Ү.Отгонбаатар, Х.Даариймаа. Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) ургамлын зарим биологийн идэвхт нэгдлийн бүтэц байгууламжийг тогтоосон дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(3):186-193.
