Loading...
Хүүхдийн арьсны физиологийн зарим үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан дүн
Зохиогч
Он
2024 оны тавдугаар сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
6
Start Page
233
End Page
237
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Атопийн дерматит (АД) нь хүчтэй загатнаа, арьсны харшлын Атопийн тууралтаар илэрдэг, эмчлэхэд төвөгтэй, бүрэн эдгэрдэггүй, архаг өвчин дерматит төдийгүй арьсны өвчнүүдийн дотор хамгийн элбэг тохиолддог. АД-ын Арьсны хориг эмгэг жам нь хүний дархлаа тогтолцоо болон арьсны өнгөн хөрсний Арьсны эвэрших, гуужих үйл явц алдагдаж, арьсны хоригийн хамгаалах үйл чийгшил ажиллагааны өөрчлөлтөөр илэрдэг, удмын болон хүрээлэн буй орчны Арьсны рН харилцан үйлчлэлийн дүнд үүсдэг олон шалтгаант арьсны өвчин юм. ӨХЧА Иймд Монгол орны байгал цаг уурын нөхцөл эрс тэс уур амьсгал нь арьсны хориг алдагдах, өнгөн хөрсний чийг алдалт (ӨХЧА)-ын хэмжээ ихсэх, арьсны чийгшил буурахад нөлөөлдөг эпигенетикийн хүчин зүйл байх боломжтой юм. Иймд Монгол хүүхдийн арьсны физиологийн зарим үзүүлэлтүүд болох арьсны чийгшил, ӨХЧА, рН-ийг эрүүл болон атопийн дерматиттай хүүхдэд тодорхойлсон судалгааны ажил ховор байгаа нь бид энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Эрүүл болон атопийн дерматиттай хүүхдийн арьсны чийгшил, ӨХЧА, pH-ийг тодорхойлж, эдгээр үзүүлэлтийг харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид 2023 оны хаврын улиралд АӨСҮТ-д атопийн дерматит оношлогдсон 103 хүүхдийг туршилтын бүлэгт, харьцангуй эрүүл 104 хүүхдийг хяналтын бүлэгт хамруулан судалгааг тохиолдол хяналтын загвараар хийлээ. Арьсны физиологийн зарим үзүүлэлтүүд болох арьсны чийг, рН-ийг тодорхойлохдоо олон улсад мөрдөгдөж байгаа EEMCO (European Group on EfÏcacy Measurement of Cosmetics and Other Topical Products) удирдамжийг баримтлан, Multi skin test MC750 багажийг ашиглан /Коуредж+Казака Электроникс, ХБНГУ/ 9 байрлалд хэмжилт хийсэн. Судалгааны ажлын үр дүнгийн боловсруулалтыг Microsoft Excel болон Stata-14 программ ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эрүүл болон атопийн дерматиттай нийт 207 хүүхдээс 76 (36%) нь хэт хуурай арьстай, 131 (64%) нь хуурай арьстай тодорхойлогдсон. Эрүүл хүүхдийн арьсны чийгшлийн дундаж үзүүлэлт нь 45.47±6.85% харин атопийн дерматиттай хүүхдэд 36.27±7.25% байсан нь эрүүл хүүхдийнхээс статистик ач холбогдол бүхий бага тодорхойлогдлоо (р<0.001***). Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн арьсны гадаргуугийн 9 байрлалд ӨХЧА-ыг хэмжихэд атопийн дерматиттай хүүхдэд 7 байрлалд нь эрүүл хүүхдийнхээс статистик ач холбогдол бүхий их тодорхойлогдлоо (р<0.001***). Харин арьсны рН-ийг хэвлий, далны хооронд, шууны дотор тал, шууны гадна тал, тохойн урд хонхорт тодорхойлоход атопийн дерматиттай хүүхдэд, эрүүл хүүхдийнхээс статистик ач холбогдол бүхий бага байв (р<0.001***). Дүгнэлт: Атопийн дерматиттэй хүүхдийн арьсны чийгшил, ӨХЧА-ын хэмжээ эрүүл хүүхдийнхээс статистик ач холбогдол бүхий ялгаатай бага тодорхойлогдсон ба АД-тай хүүхдийн арьс эрүүл хүүхдийнхээс илүү хуурай байв. Арьсны рН үзүүлэлтийн хэмжээ атопийн дерматиттай хүүхдэд эрүүл хүүхдийнхээс илүү ихэссэн байгаа нь арьсны хориг алдагдаж хоёрдогч халдвар эсэргүүцэх үйл ажиллагаа буурсан байна гэж үзэж байна.
Background: Atopic dermatitis (AD) is a common chronic skin disease manifested by severe itching and skin lesion which is difÏcult to treat, does not heal completely. AD is a multifactorial, heterogenous disease that arises as a result of the interaction between both environmental and genetic factors. The pathophysiology is explained by a loss of keratinization and exfoliation of the skin, and changes in the protective function of the skin barrier and human immune system. The extreme continental climate can be an epigenetic factor that affects the loss of skin barrier, increase in TEWL, and decrease in skin moisture. Therefore, we studied the physiological parameters in Mongolian children with AD and healthy children. Aim: To determine and compare skin moisture, TEWL, skin pH in children with AD and healthy children. Materials and Methods: In the spring of 2023, we conducted a case-control study including 103 children diagnosed with atopic dermatitis in the experimental group and 104 relatively healthy children in the control group. Skin moisture, TEWL, skin pH measurements were determined in 9 specific areas of the skin surface, using the Multi skin test MC750 instrument (Courage+ Khazaka Electronic, Cologne, Germany) following the guidelines of EEMCO (European Group on EfÏcacy Measurement of Cosmetics and Other Topical Products). The data analysis was made using Microsoft Excel and Stata-14 software. Results: Of all 207 participants, 76 (36%) had very dry skin, and 131 (64%) had dry skin. The moisture in atopic dermatitis was significantly lower than in healthy children (p<0.001***). Out of a total of 207 healthy and children with atopic dermatitis who participated in the study, 76 (36%) had very dry skin and 131 (64%) had dry skin. The average index of skin moisture in healthy children was 45.47±6.85, while in children with atopic dermatitis it was 36.27±7.25, which is statistically significantly lower than in healthy children (p<0.001***). When measuring TEWL at 9 specific areas on the skin surface of all participants, was significantly higher in children with atopic dermatitis than in healthy children at 7 areas (p<0.01***). And we found skin pH is significantly higher in children with atopic dermatitis than in healthy children in most specific areas (p<0.001***). Conclusion: The skin moisture (p<0.001***) and TEWL (p<0.01***) levels of children with atopic dermatitis were significantly less than those of healthy children, so the skin of children with AD is drier than that of healthy children. The level of skin pH is higher in children with atopic dermatitis than in healthy children, indicating the need to prevent secondary infection (p<0.01***).
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1119
Эшлэл
Б.Лхамдарь, Д.Мөнгөнтүлхүүр, Н.Хүрэлбаатар, Я.Энхтөр, Б.Баасанжаргал. Хүүхдийн арьсны физиологийн зарим үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(6):233-237.
