Loading...
Артерийн гипертензийн үеийн зүрхний бүтцийн өөрчлөлтийг сийвэнгийн натри хөөгч пептидтэй харьцуулан судлах нь
Зохиогч
Он
2022 оны арван хоёрдугаар сарын 26
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
18
Issue
7
Start Page
16
End Page
20
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Монгол улсын зүрхний архаг дутагдлын оношилгоо, эмчилгээний зааварт сийвэнгийн натри хөөгч пептидийн түвшинг >125 пг/мл-ээс ихэссэн үед зүрхний хэт авиан шинжилгээг хийж зүрхний архаг дутагдлыг эрт илрүүлэхийг заасан. Сийвэнгийн натри хөөгч пептидийн өсөлт нь артерийн гипертензи, ЗСӨ, нас баралттай шууд хамааралтай бөгөөд зүрхний архаг дутагдлыг тодорхойлох гол оношлуур болж байгаа нь бидний судалгааны үндэслэл болж байна. Зорилго: Артерийн гипертензи оношлогдсон хүмүүст сийвэнгийн натри хөөгч пептидийг тодорхойлж, зүрхний хэт авиан шинжилгээний үзүүлэлтүүдтэй судлахад оршино. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар хотын 3 дүүргийн 112 хүнийг хамруулах шалгуурын дагуу сонгон авч, зүрхний архаг дутагдал болон зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэн, антропометрийн хэмжилт, өлөн үеийн цусны ийлдэст зүрхний дутагдлын биомаркер (NT-proBNP) болон зүрхний хэт авиан шинжилгээг тус тус хийсэн. Үр дүн: Судалгаанд оролцсон 112 хүнд түргэвчилсэн сорилыг Getein 11000 иммунофлуоресцентийн тоон анализаторын аппаратаар тодорхойлоход 19 тохиолдол буюу 16.9%-д сийвэнгийн натри хөөгч пептид 125 пг/мл-ээс их буюу эерэг илэрсэн. Судалгаанд хамрагдсан хүмүүст зүрхний хэт авиан шинжилгээгээр зүрхний зүүн ховдлын масс болон массын индексийг үнэлэхэд 22.0% (n=24) зүүн ховдлын ханын зузааралтай байсан бөгөөд үүнээс 5.3% (n=6) нь биомаркерийн хэмжээ ихэссэн, 24.8% (n=27) зүүн ховдлын ханын тэлэгдэлтэй байсан бөгөөд үүнээс биомаркерийн хэмжээ 4.5% (n=5)-д тус тус ихэссэн. Зүрхний зүүн ховдлын масс, массын индекс, зүүн ховдлын хөндийн систол болон диастолын төгсгөлийн үеийн хэмжээ, зүүн ховдлын хөндийн систол болон диастолын үеийн эзэлхүүн зэрэг үзүүлэлтүүдэд статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан. Дүгнэлт: Артерийн гипертензийн 2-р зэрэг оношлогдсон судалгаанд оролцогчдын 16.9%-д натри хөөгч пептидийн сорил эерэг илэрсэн. Судалгаанд оролцогсдын дунд зүрхний хэт авиан шинжилгээгээр зүүн ховдлын ханын тэлэгдэл ба ханын зузаарал, диастолын үйл ажиллагааны алдагдал илүү илэрч байв. Зүүн ховдлын тэлэгдэл, зүүн ховдлын масс (p>0.004) болон массын индекс (p>0.005) ихсэхэд натри хөөгч пептидийн түвшин нэмэгдэж байсан.
Background: The Mongolian guidelines for the diagnosis and treatment of chronic heart failure, early detection for heart failure by echocardiography is recommended from patients with elevated plasma natriuretic peptide >125 pg/mL. Elevated plasma natriuretic peptide is associated with arterial hypertension, cardiovascular disease and mortality; and have become important diagnostic tools for chronic heart failure. Aim: This study is purposed to determine plasma natriuretic peptide in patients who diagnosed with arterial hypertension and correlate with echocardiographic parameters. Materials and Methods: The study involved total 112 participants who met inclusion criteria and conducted in the 3 districts of Ulaanbaatar city. All subjects were evaluated by questionnaire contained chronic heart failure and cardiovascular risk factors. Moreover, we checked anthropometry measurements, plasma NT-proBNP and echocardiographic parameters. Results: We measured plasma natriuretic peptide by Getein 11000 immunofluorescence quantitative analyzer, the elevated level of natriuretic peptide >125 pg/mL was 19 (16.9%) among all study participants of 112. The left ventricular mass and left ventricular mass index were measured by echocardiography for all study participants. Elevated biomarkers were 5.3% (n=6) in patients with left ventricular hypertrophy 22.0% (n=24) and 4.5% (n=5) in patients with left ventricular dilatation 24.8% (n=27). Left ventricular mass and left ventricular mass index, left ventricular end-systolic diameter, left ventricular end-diastolic diameters, left ventricular end-systolic volume and left ventricular end-diastolic volume were differed significantly. Conclusion: 1. The natriuretic peptides is increased in 16.9% of patient with arterial hypertension, stage II and is the most promising early detection biomarker for heart failure. 2. Among the study participants who diagnosed with arterial hypertension, the left ventricular hypertrophy and the diastolic dysfunction were common by echocardiography. 3. The left ventricular dilatation (p>0.004) and the left ventricular mass index (p>0.005) are increased in participants with positive natriuretic test.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/752
Эшлэл
А.Наранчимэг, Б.Болортуул, Х.Чингэрэл, Ө.Цолмон. Артерийн гипертензийн үеийн зүрхний бүтцийн өөрчлөлтийг сийвэнгийн натри хөөгч пептидтэй харьцуулан судлах нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2022;18(7):16-20.
