Loading...
Чихрийн шижин хэвшинж 2-той ба чихрийн шижингүй эрэгтэйчүүдийн шодойн хөвчрөл сулралыг харьцуулсан дүн
Зохиогч
Он
2020 оны хоёрдугаар сарын 15
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
16
Issue
1
Start Page
103
End Page
105
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Чихрийн шижин өвчний үед тохиолдох захын мэдрэлийн эмгэг болон вегататив мэдрэлийн эмгэг нь шодойн хөвчрөл сулралын алдагдалд хүрэхэд шууд нөлөөлдөг3 төдийгүй энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил манай оронд харьцангуй хомс байгаа судалгаа хийх үндэслэл боллоо. Зорилго: Чихрийн шижин хэв шинж 2-той, чихрийн шижингүй эрэгтэйчүүдийн шодойн хөвчрөл сулралыг харьцуулан судлах Судалгааны материал, арга зүй: Судалгаанд агшингийн, дескриптив судалгааны арга ашигласан. Судалгаанд 2017-2018 онд Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Диабетийн төвөөр үйлчлүүлсэн, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн ЧШХШ 2-той 30 эрэгтэй, ЧШ-гүй 30 эрэгтэй үйлчлүүлэгчийг сонгон хамруулсан. Үр дүн: ЧШХШ 2-той эрэгтэйчүүдийн ШХОУҮ дундаж оноо 17.13±3.64, харин ЧШ-гүй эрэгтэйчүүдийн ШХОУҮ дундаж оноо 20.07±2.35 байна. ЧШХШ 2-той эрэгтэйчүүдийн 13.3% нь ШХОУҮ-ний оноогоор үнэлэхэд хэвийн, 86.7% ШХС-тай үнэлэгдлээ. Дүгнэлт: Чихрийн шижинтэй эрэгтэйчүүдийн 13.3% нь ШХОУҮ-ний оноогоор үнэлэхэд хэвийн, 86.7% ШХС-тай байв. ЧШ-гүй эрэгтэйчүүдийг ШХОУҮ-ний оноогоор үнэлэхэд 26.6 %хэвийн, 73.4% ШХС-тай үнэлэгдлээ. ЧШ-тэй эрэгтэйчүүдэд хөнгөн, дунд, хүндэвтэр зэргийн ШХС тохиолдож байгаа бол ЧШ-гүй эрэгтэйчүүдэд хөнгөн зэрэг илүү байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1375
Эшлэл
Ж.Пүрэвдолгор, Н.Нансалмаа, С.Сайнбилэг. Чихрийн шижин хэвшинж 2-той ба чихрийн шижингүй эрэгтэйчүүдийн шодойн хөвчрөл сулралыг харьцуулсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;16(1):103-105.
Түлхүүр үг
