Loading...
Сэтгэлийн шалтгаант архины хамаарлын эмнэлзүйн тохиолдол
Зохиогч
Он
2023 оны арван нэгдүгээр сарын 3
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
19
Issue
5
Start Page
208
End Page
211
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Сэтгэцийн эмгэг судлалд стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг буюу сэтгэлийн шалтгаанаар үүсгэгдсэн сэтгэцийн бүлэг эмгэг байх бөгөөд үүнийг мөн завсрын эмгэг хэмээн нэрлэдэг. Сэтгэцийн эмгэг үүсэх шалтгааны талаас нь авч үзвэл стресс нь биемахбодын болон сэтгэцийн олон эмгэг үүсэх, өвчин сэдрэх шалтгаан болдог. Хүн амын дунд зонхилон тохиолдох эмгэгийн тоонд архины хамаарал, сэтгэлийн шалтгаант эмгэг нь аль аль нь орох боловч стрессийн улмаас согтууруулах ундааны хэрэглээ ихэсч хосолсон эмгэг илэрсэн тул эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд оношлогоо, ялган оношлогоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой хэмээн үзэж энэхүү тохиолдлыг танилцуулав. Зорилго: Сэтгэлийн шалтгаант эмгэг, согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой эмгэгийг ялган оношлох, эмчилгээг төлөвлөхөд оршино. Зорилт: Эмчлүүлэгчийн сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн эмнэлзүйг тогтоон оношийг баталгаажуулах, архины хэрэглээний түвшинг тогтоон, сэтгэлийн шалтгаант эмгэг, архины хамаарлын харилцан хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг чанарын судалгааны аргаар хийж, судалгаанд хамрагдах зөвшөөрлийг эмчлүүлэгчээс таниулсан зөвшөөрлийн хуудсаар авсан болно. Тохиолдлын танилцуулга: Эмчлүүлэгч 42 настай эмэгтэй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн стационарт 4 дэх удаагаа хэвтэн эмчлүүлж байна. Зовуурь: Өөрийн үгээр: Нойр муу, сэтгэл санаа тавгүй, заримдаа үхмээр санагдана. Байн байн санаа алдмаар санагдаж, хоолонд дургүй. Сүүлийн хагас жилд 10 гаруй кг турсан. Сэтгэл санаа тавгүй үедээ гэртээ архи бага хэмжээгээр уудаг гэнэ. Нөхрийн үгээр: Сүүлийн үед ааш зан нь эвдрээд уур уцаар ихтэй, гэртээ ганцаараа архи ууна. Гэр бүлдээ анхаарал халамж тавих нь муудсан. Нойр муутай. Намайг их хардаад, солиороод байна гэх. Хуучин түүхийн баяжилтаас үзвэл: 2018 оноос 2022 оны 11-р сар хүртэлх хугацаанд сэтгэлийн шалтгаант дасан зохицохуйн эмгэг, хий үзэгдэлт дэмийрлийн шизофрени, архины шалтаант солио, сэтгэл гутрал-сэтгэл түгшилтийн хамшинж зэрэг оношоор хэвтэн эмчлүүлсэн байна. Өвчин эхэлсэнээс хойш сэтгэл түгших, биемахбодод эвгүй мэдрэмж төрж зовууртай байсан учраас зүрхний цахилгаан бичлэг, тархины MPI, дотор эрхтэний ЭХО шинжилгээ, бамбай булчирхай, хөхний ЭХО зэрэг шинжилгээнүүдийг хийлгэсэн боловч ямар нэг өөрчлөлт илрээгүй. Дотрын эмч болон найзынхаа зөвлөснөөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтээд биеийн байдал сайжирч байсан. Сүүлийн хэвтэлтийн үеийн зовуурь: Нөхрийн үгээр: Уур ихтэй, архи нэхнэ, хүүхдүүдээ маш их загнана. Гэртээ орохгүй, гадаа суугаад байхаар нь цагдаа дуудаад хэвтүүлсэн гэх. 4 дэх удаагийн хэвтэлтэнд архины шалтгаант хий үзэгдэл дэмийрэл гэсэн оношоор 21 хоног эмчлүүлээд гарсан байна. Хэлцэмж: Эмчлүүлэгч нь биемахбодын болон сэтгэл санааны зовуурийн улмаас багажийн шинжилгээг 2021-2022 онд хийлгэсэн боловч ямар нэгэн эмгэг тогтоогдоогүй бөгөөд сэтгэцийн эмнэлэгт хэвтэн сэтгэл санаа тайвшруулах, нойр сайжруулах, сэтгэц нөлөөт солиорын эсрэг эмүүдийг бага тунгаар эмчилгээнд хэрэглэхэд биеийн байдал сайжирч зовуурь шаналгаа багассанаас үзвэл сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгтэй болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн үед вегетатив мэдрэлийн тогтолцооны хөөрлийн улмаас биемахбодын зовуурь буюу сэрэл мэдрэхүйн өөрчлөлт давамгайлсан синестопатийн шинжүүд илүүтэй илэрдэг боловч эдгээр зовуурь нь шинжилгээгээр батлагддаггүй онцлогтой. Дүгнэлт: Гэр бүлийн хүчирхийлэл нь хүчтэй стрессорын нэг хэлбэр бөгөөд стрессийг зохистой аргаар тайлаагүй тохиолдлууд нь согтууруулах ундааны хамааралд өртөхөд нөлөөлж байна. Эмчлүүлэгчид гэр бүлийн болон ганцаарчилсан сэтгэл засал, архины хамаарлаас гаргах эмийн эмчилгээ зайлшгүй шаардлагатай байна.
Background: Stress-related mental disorder, or mental group disorder caused by emotional reasons, is also known as borderline disorder in psychiatry. Many physical and mental disorders can be caused and relapsed by stress. From the perspective of mental disorders, stress is the primary cause. As alcohol addiction and mood disorders are among the most common diseases among the population, a combined disorder was discovered due to increased alcohol consumption caused by stress. We chose this case since it is important to solve the diagnosis, differential diagnosis and treatment problems. Aim: A differential diagnosis of stress-related disorders and alcohol-related disorders is made, and treatment is planned. Purpose: The purpose of this study is to confirm the clinical diagnosis of stress-related mental illness, determine the level of alcohol consumption, and determine the relationship between stress-related disorder and alcohol dependence. Materials and Methods: An informed consent form was obtained from the physician to participate in the study, which was conducted using a qualitative research method. Case report: A 42-year-old woman. This is the 4th time she has been hospitalized at the National Mental Health Center. Current problem: In patients’ words: Poor sleep, feeling unwell, sometimes feeling like dying. I often feel like sighing and don’t have appetite. I have lost more than 10 kg in the last six months. She drinks a small amount of alcohol at home when she is in a bad mood. In the husband’s words: Lately, her temper gotten worse, angry all the time and she drinks alcohol alone at home. Does not care about the family. Poor sleep. She says that I got jealous and turning crazy. According to past psychiatric history: from 2018 to November 2022, she was hospitalized with the diagnosis of mood-induced adjustment disorder, delusional schizophrenia, alcohol-induced delirium, and depression-anxiety syndrome. Since the onset of the disease, she has been suffering from anxiety and discomfort in her body, so she underwent tests such as electrocardiogram, MRI of the brain, ultrasound of internal organs, ultrasound of the thyroid and breast, but no changes were found. On the advice of an internal doctor and a friend, she was admitted to the National Mental Health Center and her condition improved. Problems during the last hospitalization: In the words of the husband: She gets furious, demands alcohol, and scolds the children. She refused to go home and sit outside, so they called the police and made her admit. A diagnosis of alcohol-induced delirium was made after 21 days of treatment in her 4th hospitalization. Discussion: Physical and emotional problems caused the patient to undergo diagnostic tests in 2021-2022, but no changes were found. She improved when she was treated in a psychiatric hospital with low-dose sedatives, sleep-enhancing drugs, and psychoactive antidementia drugs. She appears to be suffering from a mental disorder based on that. In other words, in the case of mood-induced mental disorders, symptoms of synestopathy dominated by body pains or arousal changes due to excitation of the autonomic nervous system are more common, but these problem are not confirmed by diagnostic tools. Conclusions: Domestic violence is a form of severe stressor, and cases of inadequate stress relief contribute to the development of alcohol dependence. Family and individual psychotherapy and drug addiction treatment are essential for patient.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/956
Эшлэл
З.Хишигсүрэн, Д.Оюунсүрэн, Н.Билгүүн, Б.Баасандорж, Э.Бат-Эрдэнэ. Сэтгэлийн шалтгаант архины хамаарлын эмнэлзүйн тохиолдол. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2023;19(5):208-211.
