Loading...
Нарийн навчит цахилдаг (Iris tenuifolia Pall.) ургамлын химийн бүрэлдэхүүний бүтэц болон био-идэвхийн харилцан хамаарлыг судалсан дүн
Зохиогч
Он
2022 оны дөрөвдүгээр сарын 28
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
18
Issue
2
Start Page
41
End Page
49
ISSN
2959-6947
Хураангуй
Нарийн навчит цахилдаг ургамлын газрын доод хэсгээс байгалийн шинэ 5 бодис, мэдэгдэж буй 7 бодисыг химийн цэвэр төлөв байдлаар ялган авч молекулын бүтэц байгуулалтыг 1D, 2D-ЦСР болон өндөр нарийвчлалт масс спектрометрийн аргаар тогтоов. Мөн тус ургамлын газрын доод хэсгээс 7 тосны хүчлийг анх удаа ялган химийн бүрэлдэхүүний бүтцийг хийн хроматограф-масс спектрометрийн аргаар тодорхойлов. Химийн бүтэц болон био-идэвхийн харилцан хамаарлыг циклофлаван, флаванон, изофлавон бүтэцтэй молекулуудыг харьцуулан судлахад А цагираг дээр метокси болон метилендиокси бүлэг, эсвэл В цагираг дээр орто-дигидрокси бүлэг холбогдоход биологийн идэвхэд чухал болохыг батлав.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/602
Эшлэл
О.Олдох, Н.Сувд, К.Фаец, В.Боланд, Д.Энхмаа. Нарийн навчит цахилдаг (Iris tenuifolia Pall.) ургамлын химийн бүрэлдэхүүний бүтэц болон био-идэвхийн харилцан хамаарлыг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2022;18(2):41-49.
