Loading...
Их тархины төвийн ховил, түүний орчмын бүтцийг компьютер томограмм ашиглан судалсан дүн
Зохиогч
Он
2022 оны арван нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
18
Issue
4
Start Page
59
End Page
62
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Тархины атираа, ховилын байрлал, хэмжээ, хувилбарын талаар судлаачид бодит тархинд хэмжилт хийсэн олон бүтээл байдаг бөгөөд орчин үед компьютер томограф (CT), соронзон үелзэлт томограф (MRI) зэрэг электрон төхөөрөмжийн тусламжтайгаар амьд хүний биед нарийн хэмжилт хийх боломжтой болсон билээ. Төвийн ховилын хэлбэр хэмжээ, төвийн өмнөх атираа ба духны дээд атирааны уулзварын хэлбэрийг тархины хөгжлийн үед тодорхойлох нь хөдөлгөөний идэвх, гарын давамгай байдал цаашилбал аутизмын хүрээний эмгэгийг эрт илрүүлэх шалгуур үзүүлэлт болж байна. Арга, аргачлал: Бид энэхүү судалгаандаа 0-5 настай хүүхдийн их тархины төвийн ховил, түүний орчмын бүтцийг компьютер томограмм дээр хэмжлээ. Титэм заадасны шугамаас төвийн ховил хүртэлх зай (C-CS), гол шугамаас 25 мм зайд титэм заадаснаас төвийн өмнөх ховил (PCS) ба төвийн ховил (CS) хүртэлх зай, төвийн өмнөх атираа ба духны дээд атирааны уулзварын урт (PCG-L), өргөнийг (PCG-W) баруун зүүн талд хэмжсэн. Үр дүн: CS үзүүлэлт C-CS (p<0.05) ба PCS (p<0.01) үзүүлэлтээс шууд хамаарч байлаа. Нийт хүйсийн үзүүлэлтүүдийн баруун, зүүн талын ялгааг шинжлэхэд ялгаа ажиглагдсангүй. Харин баруун талын PCG-L эмэгтэйд эрэгтэйнхээс урт байлаа (p<0.05). Дүгнэлт: 1. Төвийн ховил 50-55%д гол шугамд хүрсэн харин төвийн өмнөх ховил зөвхөн эмэгтэйд гол шугамдаа хүрсэн хэлбэр илэрлээ. 2. Төвийн өмнөх атираа ихэнхдээ (90100%) духны дээд атираатай холбогдсон хэлбэртэй, гогцоо маягийн нугалрал тал хувьд тохиолдлоо. 3. Төвийн өмнөх атираа ба духны дээд атирааны уулзварын урт баруун талдаа эмэгтэйд эрэгтэйнхээс урт байлаа (p<0.05).
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/691
Эшлэл
Ч.Лхамсүрэн, З.Сүнжидмаа, М.Лхагважаргал, Г.Үлэмжжаргал, О.Эрдэнэзаяа. Их тархины төвийн ховил, түүний орчмын бүтцийг компьютер томограмм ашиглан судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2022;18(4):59-62.
