Loading...
Хавдрын болон хэвийн эсийн өсгөвөрт апигенин-7-О болон 6-С-глюкозидын үзүүлэх нөлөөг харьцуулан судалсан нь
Зохиогч
Он
2023 оны хоёрдугаар сарын 16
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
19
Issue
1
Start Page
115
End Page
119
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Судлаачдын тэмдэглэсэнээр хавдрын эсрэг эмийн бодисын 60% нь ургамлын гаралтай байдаг бөгөөд сонгомлоор хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах эмийн бодисын судалгаа эрчимтэй хийгдэсээр байгааг дурьджээ. Апигенин-7-О-глюкозид нь үрэвслийн эсрэг, исэлдэлтийн эсрэг, апигенин-6-С-глюкозид хавдрын эсрэг үйлдэлтэй талаар мэдээлэл байгаа боловч эдгээрийг хавдрын ба хэвийн эсийн өсгөвөрт харьцуулан судалсан баримт хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Хавдрын RAW264.7 лейкемийн эс ба хулганын хэвлийн хөндийн макрофаг эсийн өсгөвөрт апигенин-7-О болон 6-С-глюкозидын үзүүлэх нөлөөг харьцуулан судлалаа. Арга, аргачлал: Тус судалгааг харьцуулсан туршилт судалгааны загварын дагуу vitro орчинд хулганын хэвлийн хөндийн макрофаг эс болон хавдрын RAW 264.7 эсийн өсгөвөрт харьцуулан судлав. Дэгжин шиваантиг (Pyrethtum pulchrum) ургамлаас цэврээр нь ялган авсан Апигенин-7-О (А7О) болон апигенин-6-С-глюкозидыг (А6С) диметилсульфоксидод уусгаж туршилтад хэрэглэв. Эдгээр бодисын дараалсан тунгаар эсэд үйлчилж 24 цагийн дараа эсийн өсгөвөрт үзүүлэх нөлөөг МТТ урвалжаар амьд эсийн харьцангуй үзүүлэлтийг тооцлон гаргасан. Эсийн өсгөврийг 50% саатуулах идэвх IC50-ийг онлайн тооцоолуураар бодсон бөгөөд хавдрын эсийн өсөлтийг саатуулах сонгомол индекс (Selectivity Index -SI)-ийг тооцохдоо хавдрын эсийн өсгөврийг саатуулах IC50-ийг анхдагч хэвийн эсийн өсгөврийг саатуулах IC50-тай харьцуулан бодож гаргав. Үр дүн: А6С 10 мкМ-ээс дээш тунгаар харин А7О нь 2.5 мкМээс дээш тунгаар RAW264.7 хавдрын эсийг үхүүлж, А6С нь 200 мкМ-ээс дээш тунгаар, А7О-глюкозид 100 мкМ-ээс дээш тунгаар хэвлийн макрофаг эсийг тус тус үхүүлж байгааг тодорхойллоо. Хавдрын эсийн өсөлтийг 50% саатуулах идэвхийг тооцоход IC50 (А6С)=80 мкМ, IC50 (А7О)=14.31 мкМ байлаа. Хэвлийн хөндийн макрофаг эсийн өсөлтийг 50% саатуулах идэвх харьцангуй их буюу 184.2-228.2 мкМ байсан нь энэхүү бодисууд бага тунгаар хавдрын эсийг үхүүлж харин хэвийн эсийг үхүүлэхгүй байгааг тодорхойллоо. Хавдрын эсийн өсөлтийг саатуулах сонгомол индексийг бодоход SI(А6С)=2.85, SI(А7О)=13.1 байсан бөгөөд үүнээс харахад А7О илүү идэвхтэй байна. Дүгнэлт: Апигенин7-О болон 6-С-глюкозид хавдрын эсийн өсөлтийг сонгомлоор саатуулах үйлдэлтэйг тодорхойллоо.
Background: Researchers have noted that 60% of anti-tumor drugs are of plant origin, and research into drugs that selectively inhibit cancer cell growth is ongoing. There is information about apigenin-7-O-glucoside’s anti-inflammatory and anti-oxidative properties and apigenin-6-C-glucoside’s anti-tumor effects. Still, there is a lack of evidence comparing these in tumor and normal cell cultures, which is why this study is conducted. Aim: To compare the effects of apigenin-7-O and 6-C-glucoside on tumor RAW264.7 leukemia cells and murine peritoneal macrophage cell cultures. Purpose: We aimed to compare in vitro the antiproliferative effects of apigenin-7-O and apigenin-6-C-glucoside on RAW264.7 cancer cells and murine peritoneal macrophages. Materials and Methods: The study was conducted in a comparative experimental design in vitro in mouse peritoneal macrophage cells and RAW 264.7 tumor cell lines. Apigenin-7-O (A7O) and apigenin-6-C-glucoside (A6C) isolated from the Pyrethtum pulchrum plant were dissolved in dimethylsulfoxide and used in the experiment. After 24 hours of serial doses of these substances, the effect on cell culture was determined by calculating the relative parameters of live cells using the MTT reagent. The 50% inhibitory activity (IC50) for cell culture was calculated using an online calculator, and the selectivity index (SI) for inhibiting tumor cell growth was calculated by comparing the IC50 for inhibiting tumor cell culture with the IC50 for inhibiting primary normal cell culture. Results: A6C over 10 µM, A7O over 2.5 µM killed RAW264.7 tumor cells, A6C over 200 µM and A7O-glucoside over 100 µM killed peritoneal macrophages, respectively. they were determined that there is. IC50 (A6C)=80 μM and IC50 (A7O)=14.31 μM when calculating 50% tumor cell growth inhibitory activity. The 50% inhibitory activity of peritoneal macrophage cell growth was relatively high (184.2-228.2 μM), which indicated that these agents killed tumor cells at low doses but not normal cells—considering the selective index of tumor cell growth inhibition, SI(A6C)=2.85 and SI(A7O)=13.1, which shows that A7O is more active compound than A6C. Conclusion: Apigenin-7-O and 6-C-glucoside have been shown to selectively inhibit the growth of tumor cells.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/796
Эшлэл
О.Энххишиг, Н.Шижир, Э.Уугангэрэл, Д.Энхмаа, О.Эрдэнэзаяа. Хавдрын болон хэвийн эсийн өсгөвөрт апигенин-7-О болон 6-С-глюкозидын үзүүлэх нөлөөг харьцуулан судалсан нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2023;19(1):115-119.
