Loading...
Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвд хандсан үйлчлүүлэгсдээс ялгасан метициллинд тэсвэржсэн стафилококк ауриусийн хоруу чанарын ген болон эмийн мэдрэг чанарыг тодорхойлсон дүн
Зохиогч
Он
2023 оны тавдугаар сарын 18
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
19
Issue
3
Start Page
11
End Page
15
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Staphylococcus aureus (S.aureus) нь эрүүл хүмүүсийн 2530% нь арьс, хамрын хөндийд оршдог бичил биетний нэг ба ихэвчлэн арьс зөөлөн эдийн халдвар үүсгэнэ. Метициллинд тэсвэртэй S.aureus-ийн омог бүргэгдсэнээс хойш уг халдвар эрчимтэй нэмэгдсэн ба ДЭМБ-аас гаргадаг эмэнд тэсвэртэй бичил биетний жагсаалтны өндөр ач холбогдолтой бүлэгт багтдаг. Арьсны халдвар үүсгэгч S.aureus-ийн метициллинд тэсвэржилтийг mecA ген, хоруу чанарын хүчин зүйлийг PVL ген тус тус хариуцдаг. Монгол улсад хийгдсэн S.aureus-ийн тархалтын судалгаагаар 2006 оноос хойш МТСА тархалт сүүлийн 14 жилийн дотор эрчимтэй нэмэгдэж байна. Зорилго: АӨСҮТ-өөр үйлчлүүлж буй арьсны идээт халдвартай 300 үйлчлүүлэгчийн идээт шарх болон хамрын үүдэвч хэсгийн шинжлэгдэхүүн цуглуулж mecA болон PVL генүүдийг скрининг болон баталгаажуулах шинжилгээгээр илрүүлэх. Арга, аргачлал: Нийт 300 хүний арьсны идээт шархны болон хамрын үүдэвчнээс арчдас авч S.aureus өсгөвөрлөн, МТСА илрүүлэх цефокситины диск болон mecA ген илрүүлэх ПГУ-ын шилжигээгээр баталсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгсдээс эмэнд тэсвэржсэн бактери илрүүлэх шинжилгээний дүнгээр арьсны үрэвсэлтэй хэсгээс Staphylococcus aureus 71.7%-д өсгөвөрлөгдсөн. Үүнээс метициллинд тэсвэржсэн омог болох нь скрининг болон баталгаажуулах шинжилгээгээр нотлогдсон омог нийт үйлчлүүлэгсдийн 51.1%-иас илэрсэн. Харин хамрын үүдэвч хэсгээс Staphylococcus aureus 23.3%-д өсгөвөрлөгдсөн. Үүнээс метициллинд тэсвэржсэн омог болох нь скрининг болон баталгаажуулах шинжилгээгээр нотлогдсон омог нийт үйлчлүүлэгсдийн 47.1%-иас илэрсэн байлаа. Үүнээс үзэхэд Монгол улсын хэмжээнд МТСА тархалт 2006 онтой харьцуулахад маш их нэмэгдсэн байна. Дүгнэлт: Шархны идээт халдвар болон хамрын үүдэвч хэсгийн шинжлэгдэхүүн хооронд хамаарал байгааг судлахад S.aureus-ийн халдвар нь колонизаци бус бие даасан халдвар болох нь ажиглагдсан ба идээт шархны болон колонизаци хэлбэрээр орших омгийн эмэнд тэсвэржилт ялгаагүй өндөр байна.
Background: Staphylococcus aureus (S.aureus) is one of the microorganisms that inhabit the skin and nasal cavity of 25-30% of all healthy adults. This pathogen mainly causes skin and soft tissue infections. Since the discovery of methicillin-resistant strains of S.aureus, the infection has spread rapidly throughout the globe, and it is included as a high-priority micoorganism on the list of drug-resistant microorganisms issued by the WHO. In S.aureus strains associated with skin and soft tissue, mecA and PVL genes encode the methicillin-resistance and virulence factor exotoxin respectively. According to S.aureus prevalence study conducted in Ulaanbaatar since 2006, there has been a rapid increase in the prevalence of MRSA in the last 14 years. Aim: Our purpose was to collect samples from skin infection site and nasal swabs of 300 clients, performed detected mecA and PVL genes by screening and confirmatory tests. Materials and Methods: We collected samples from skin infection site and nasal swabs of 300 clients, performed detected mecA and PVL genes by screening and confirmatory tests. Results: In the current study the results of the drug-resistant bacteria detection test, Staphylococcus aureus was cultured in 71.7% of the affected skin lesions. Of these, methicillin-resistant strains were found in 51.1% of all patients, which were confirmed by screening and confirmatory tests. Also, 23.3% of nasal swabs cultured positive for S.aureus. Of these, methicillin-resistant strains were found in 47.1% of all patients, which were confirmed by screening and confirmatory tests. According to our findings, the prevalence of MRSA in Mongolia has increased significantly compared to 2009. Conclusion: Upon investigating the relationship between purulent wound infection and nasal swab findings, S. aureus infection was observed to be an independent infection rather than as nasal colonization, S.aureus strains isolated both from the skin lesion and nasal swab showed similar high rates of drug-resistance.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/831
Эшлэл
Х.Чаминчимэг, Н.Энхгэрэл, Я.Энхтөр, Ч.Баттогтох. Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвд хандсан үйлчлүүлэгсдээс ялгасан метициллинд тэсвэржсэн стафилококк ауриусийн хоруу чанарын ген болон эмийн мэдрэг чанарыг тодорхойлсон дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2023;19(3):11-15.
