Loading...
Сахалт дэгд (Gentiana barbata Froel.) эмийн ургамлын биологийн идэвхийн зарим үзүүлэлтийг судалсан дүн
Зохиогч
Ө.Хонгорзул
Н.Уянга
Он
2023 оны тавдугаар сарын 22
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
19
Issue
4
Start Page
102
End Page
105
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Манай орны эмийн ашигт ургамлуудын нэг дэгдийн төрөл зүйлүүдийг Монгол болон Хятадын уламжлалт анагаах ухаанд удаан хугацагаар хэрэглэж иржээ. 1960 оноос хойшхи судалгаагаар дэгдийн төрөл зүйлүүдээс ихэвчлэн газрын дээрх хэсгээс 200 орчим хоёрдогч метаболит ялгаж авсан бөгөөд ихэнх нь иридоид, секоиридоид, флавоноид, тритерпен агуулагддаг ба тэдгээр нь хүний биед элэг цөсний үйл ажиллагааг сайжруулах, зүрх судасны үйл ажиллагаанд агшилтыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулах, ходоод гэдэсний цочролыг сулруулахад голлох үүрэг гүйцэтгэдэг. Зорилго: Бид энэхүү судалгааны ажлаараа Сахалт дэгдийн газрын дээрх хэсэгт агуулагдах биологийн идэвхт зарим бодисыг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг хандлагдах бодис, С витамин, Р витамин болон полифенолт нэгдлийг титрийн аргаар, ерөнхий азот буюу уургийн агууламжийг кьельдалийн аргаар, нийлбэр флавоноидын агууламжийг сфектрофотометрийн аргаар, бактерийн эсрэг идэвхийг цаасан дискийн аргыг ашиглан тодорхойллоо. Үр дүн: Хандлагдах бодисын хэмжээ нь 40% этанолд 26.5%, полифенолт нэгдлийн хэмжээ 13.1±0.4%, P витамины агууламж 0.089±0.001%, С витамины агууламж 1.9±0.57, нийлбэр флавоноид 1.14±0.03%, нийлбэр алкалоид илэрсэнгүй. Бактерийн эсрэг идэвхийг цаасан дискийн аргаар Nutrient agar тэжээлт орчин дээр Pseudomonas aeruginosa, Staphylococcus aureus, Salmonella enterica typhi, Bacilius subtilus омгуудыг тарьж өсгөвөрлөхөд Salmonella enterica typhi-г бусад дээжтэй харьцуулахад идэвх дарангуйлж байна. Дүгнэлт: Сахалт дэгд (G.barbata) эмийн ургамалд нийлбэр флавоноид, С витамин, Р витамин агууламж илэрч байгаа нь элэг цөсний үйл ажиллагааг сайжруулах, хэт исэлдэлтийг бууруулах үйлдэлтэйг батлаж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/894
Эшлэл
Ө.Хонгорзул, Н.Уянга. Сахалт дэгд (Gentiana barbata Froel.) эмийн ургамлын биологийн идэвхийн зарим үзүүлэлтийг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2023;19(4):102-105.
