Loading...
GPC3 уургийн нийлэгжилтийг агаарын нарийн ширхэгт PM2.5 тоосонцроор өдөөгдсөн элэгний эст өмөнгийн шугаман эсийн өсгөвөрт иммуноцитохимийн аргаар үнэлсэн нь
Зохиогч
Т.Одончимэг
Б.Батчимэг
Д.Юндэндаш
Н.Ням-Эрдэнэ
Б.Мөнхцэцэг
Э.Есүхэй
Л.Сугар
Э.Билгүүн
Н.Мөнхтүвшин
Ж.Сарантуяа
С.Мөнхбаяр
Он
2023 оны арван нэгдүгээр сарын 3
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
19
Issue
5
Start Page
178
End Page
182
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Монгол улсад 2022 онд нийт хорт хавдрын 6,885 шинэ тохиолдол оношлогдсоноос элэгний эст өмөн 2,286 буюу 33.2%-ийг дангаар эзэлж байна. PM2.5 нь тээврийн хэрэгсэл, үйлдвэрийн болон ахуйн гаралтай түлшний шатах процессын үед ялгардаг олон төрлийн химийн бодисын нэгдэл юм. PM2.5 нь гуурсан хоолой, түүнчлэн альвеолд нэвчиж, агаар цусны хоригийг нэвтрэн цусны эргэлтэд ордог. Ингэснээр амьсгалын замд нөлөөлөхөөс гадна эд эрхтэнд тархан байрлаж элэгний хатуурал, хавдар, зүрх судасны өвчин гэх мэт олон эмгэгт нөлөөлдөг талаар судалгаанууд хийгдсээр байна. Qian zhang (2017) нарын судалгаанд элэгний эст өмөнгийн эсийн үржил, нэвчилт, нүүн шилжилтэд PM2.5 тоосонцор нөлөөлж буйг дурджээ. Элэгний эст өмөнгийн үед GPC3 уураг ERK/MAPK дохио дамжилтын механизмыг идэвхжүүлснээр хавдрын эсийн хуваагдал, нэвчилт, нүүн шилжилтийг нэмэгдүүлдэг. Зорилго: GPC3 уургийн нийлэгжилтийг агаарын PM2.5 нарийн ширхэгт тоосонцроор өдөөгдсөн HepG2 шугаман эсийн өсгөвөрт үнэлэх. Арга, аргачлал: Анагаах Ухааны Хүрээлэн (АУХ)-ийн Эрдэм шинжилгээний төв лабораторийн эсийн банкинд хадгалагдаж буй элэгний эст өмөнгийн HepG2 шугаман эсийг ашиглаж дулбеккогийн эсийн тэжээлт орчинд 10% ургийн үхрийн ийлдэс, 1%ийн антибиотикийн холимог нэмэн 5%-ийн CO2-ийн агууламжтай 37oСийн орчинд өсгөвөрлөж, 4-5 удаагийн сэлгэн зорчуулалт хийсний дараа туршилтад ашигласан. PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын тунгуудаар HepG2 эсэд үйлчилж, МТТ шинжилгээний аргаар эсийн амьдрах чадварыг тодорхойлон сонгосон тунгаар HepG2 эсэд үйлчлэв. 24 цагийн дараа иммуноцитохимийн шинжилгээг туяаруулагч бодис (Alexa-488) болон өнгө үзүүлэгч бодис (AEC) ашиглан 2 төрлийн аргаар протоколын дагуу туршилтыг хийж гүйцэтгэсэн. Микроскопын тусламжтай зураг авч Image J программыг ашиглан үр дүнг боловсруулав. Үр, дүн: МТТ шинжилгээний үр дүнд PM2.5 тоосонцрын 5, 15 мкг/мл тунгууд эсийн амьдрах чадварыг нэмэгдүүлж (103.2, 108.1%) байсан бол 25 мкг/мл-ээс дээш тун хамааралтайгаар эсийн амьдрах чадварыг дарангуйлж байв. МТТ шинжилгээний үр дүнгээр сонгон авсан PM2.5 тоосонцрын 15мкг/мл тунгаар HepG2 эсийг 24 цаг үйлчилсний дараа GPC3 уургийн нийлэгжилтийг дархан туяаруулагчийн тусламжтайгаар илрүүлж харьцуулан үнэлэв. PM2.5 тоосонцроор үйлчилсэн бүлэгт GPC3 эерэг эсүүд хяналтын бүлгийнхээс 2-3 дахин их тоологдсон (p=0.034). Дүгнэлт: Агаарын бохирдол, ялангуяа PM2.5 нь in-vitro нөхцөлд GPC3 уургийн илэрцийг ихэсгэж байгаа бөгөөд судалгааны үр дүнтэй холбогдох механизмыг цаашид судлах шаардлагатай.
Background: Among the population of Mongolia, 6,885 new cancer cases were registered in 2022 and 33.2% of the new cases were hepatocellular carcinoma (HCC). PM2.5 is a mixture of various chemical substances that are released during the combustion of vehicles, and industrial and household fuels. It penetrates into the alveoli and enters the bloodstream. There are many studies conducted on diseases such as liver cirrhosis, cancer, and cardiovascular diseases. In the study of Qian Zhang et al., PM2.5 particles had an effect on the proliferation, invasion, and migration of HCC. During cancer, GPC3 increases proliferation, invasion, and migration by activating the ERK/MAPK signaling pathway. Therefore, we aimed to evaluate GPC3 expression in PM2.5-treated HepG2 cell lines using immunocytochemistry. Aim: To evaluate GPC3 protein expression in HepG2 cell lines that are treated by PM2.5 particulate matter. Materials and Methods: A human liver cancer cell line (HepG2), was obtained from the Central Scientific Research Laboratory at the Institute of Medical Sciences. HepG2 cell was seeded at a concentration of 1*105 cells/mL in a culture flask and cultured in DMEM medium supplemented with 10% FBS, and 1% antibiotic mix (penicillin, streptomycin) in a humidified atmosphere of 5% CO2 at 37 °C. The cytotoxic effect of PM 2.5 in HepG2 cells was evaluated by an MTT assay. After the MTT assay, HepG2 cells were seeded on cell culture dishes with prepared cover glasses and treated with the chosen PM 2.5 dosage. After 24 hours, GPC3 expression was evaluated by immunocytochemistry staining by Alexa-488 and AEC substrate method. Results were taken by fluorescence and biological microscopes and each photo was processed by the Image J program for positive cell quantification. Results: By MTT assay. PM2.5 doses of 5 and 15 μg/ml increased cell viability (103.2 and 108.1%), while doses above 25 μg/ml decreased cell viability. Then, HepG2 cells were treated with a 15 μg/ml dose of PM2.5 particles for 24 hours, and the expression of GPC3 protein was evaluated with immunocytochemistry by Alexa Fluor 488 dye and AEC substrate respectively. GPC3 positive cells were counted 2-3 times more in the PM2.5-treated group than the control group (p=0.034). Conclusions: Air pollution, especially PM2.5 induced higher GPC3 protein level in-vitro condition.These results require further study of related mechanisms.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/950
Эшлэл
Т.Одончимэг, Б.Батчимэг, Д.Юндэндаш, Н.Ням-Эрдэнэ, Б.Мөнхцэцэг, Э.Есүхэй нар. GPC3 уургийн нийлэгжилтийг агаарын нарийн ширхэгт PM2.5 тоосонцроор өдөөгдсөн элэгний эст өмөнгийн шугаман эсийн өсгөвөрт иммуноцитохимийн аргаар үнэлсэн нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2023;19(5):178-182.
