Loading...
Улаанбаатар хотын эмэгтэй биеэ үнэлэгч нарын дунд ХДХВ, БЗДХ-ыг илрүүлсэн дүн
Зохиогч
Д.Мөнхзул
Б.Нямсүрэн
Х.Энхтүвшин
Ж.Даваалхам
Д.Гантуяа
Ц.Батболд
М.Лхагва
М.Хишигжаргал
Г.Булган
Ч.Ганчимэг
Х.Авирмэд
Б.Лүндэгжанцан
С.Сарангэрэл
Ш.Мягмарсүрэн
Ч.Эрдэнэчимэг
Ө.Энх-Амгалан
Б.Мөнхцэцэг
Он
2024 оны нэгдүгээр сарын 21
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
1
Start Page
108
End Page
112
ISSN
2959-6947
Хураангуй
Удиртгал: Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) нь дэлхий дахинд Эрсдэлт бүлгийн хүн тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байгаа бөгөөд эрсдэлтэй бүлгийн ам хүн амын дунд тархалтыг тодорхойлох судалгаа хийх нь ХДХВ/ДОХ, Оролцогчид БЗДХ-аас сэргийлэх, халдварын тархалтыг тогтоон барих, бууруулах суурилсан түүвэрлэлт, үйл ажиллагааг төлөвлөхөд шаардлагатай мэдээллийн үндсэн эх сурвалж тархалт болдог. Зорилго: Хүн амын өндөр эрсдэлтэй бүлэг болох эмэгтэй биеэ Бодит хугацааны үнэлэгчдийн дунд ХДХВ, БЗДХ-ын тархалтыг серологийн болон ПГУполимеразын гинжин ын шинжилгээний аргыг ашиглан тодорхойлох. Арга, аргачлал: Бид урвал судалгаандаа агшингийн судалгааны загвар, оролцогчид суурилсан түүвэрлэлт (Respondent Driven Sampling)-ийн арга ашиглав. Судалгаанд Улаанбаатар хотод оршин сууж буй нийт 373 оролцогчийг хамруулж, асуумж судалгаа болон лабораторийн шинжилгээний аргыг ашиглав. Ийлдэс судлалын шинжилгээнд ХДХВ-1/ХДХВ-2 вируст өвөрмөц эсрэг биеийг илрүүлэх хурдавчилсан оношлуур, ийлдсийн уургийн түргэн урвалын сорил (RPR), цайвар спирохетийг илрүүлэх цус наалдуулах урвал (ТРНА)-ыг ашигласан. Судалгаанд оролцогч үтрээний арчдасыг үстэй бамбар ашиглан өөрөө авч (self-collection of vaginal swab) UTM тээвэрлэх орчин (Copan Inc, Italy)-д хийж тээвэрлэлээ. STARMag 96 ProPrepC оношлуур, Seeprep 32 (Seegene Inc, Korea) автомат анализатор ашиглан нуклейн хүчлийг ялгасны дараа Allplex™ STI Essential Assay (Seegene Inc, Korea) оношлуур, CFX-96 (BioRad Inc, АНУ) машинаар бодит хугацааны полимеразын гинжин урвал (бх-ПГУ)-ын шинжилгээ хийлээ. Ёс зүй: Судалгааны батлагдсан аргачлалыг ЭМЯ-ны АУ-ы ёс зүйн хяналтын хороонд танилцуулж зөвшөөрөл (2022 оны 06 дугаар сарын 24-ний №263, 2022 оны 10 дугаар сарын 17-ны №290) авсан. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 32±9 жил байсан ба судалгаанд нийт хамрагдагсдын 81.8 % нь 20-39 насныхан байв. Боловсролын түвшингээр авч үзвэл бүрэн дунд боловсролтой оролцогчид (65%) давамгайлж байлаа. Судалгаанд хамрагдагсдын 53% нь гэрлээгүй, 17% нь гэрлэлтээ цуцлуулсан болон салсан эмэгтэйчүүд байв. Судалгаанд хамрагдсан эрсдэлт бүлгийн хүн амын 60% нь ажил эрхэлдэггүй байв. Нийт оролцогчдын 67%д сарын орлого нь 510 мянгаас 3 сая төгрөгний хооронд, 63% нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй, 19% нь хувиараа шимтгэл төлдөг эмэгтэйчүүд байв. Судалгаанд оролцогчдоос ХДХВ-ын халдвар илрээгүй. Тэмбүүгийн халдварын тархалт ерөнхий дүнгээр 11.5% (n=43) байв. Судалгаанд оролцогчдын дунд БЗДХ-ын тархалт T.vaginalis 8.1% (n=24), N.gonorrhoeae 3.7% (n=11), C.trachomatis 17.1% (n=51), M.genitalium 18.1% (n=54) тус тус тодорхойлогдлоо. Харин нөхцөлт эмгэг төрөгчид болох M.hominis 57% (n=170), U.urealyticum 48.3% (n=144), U.parvum 67.8% (n=202) тус тус илэрлээ. ЭБҮ-ийн дунд тэмбүү өвчний тархалтын хувь 2014 оноос 2022 он хүртэл тасралтгүй буурч байгаа нь ажиглагдлаа. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дунд ХДХВ-ийн халдвар илрээгүй (0%), N.gonorrhoeae халдвар хамгийн бага (3.7%), T.vaginalis, тэмбүү, C.trachomatis, M.genitalium-ийн халдварын тархалт 8.1%-18.1% байна. Харин нөхцөлт эмгэг төрөгчид болох U.urealyticum, M.hominis, U.parvum-ийн халдвар 48.3%- 67.8% тус тус илэрсэн байна.
Background: Sexually transmitted infection (STI) has a profound impact on sexual and reproductive health worldwide. Conducting studies to determine the prevalence of STDs among population groups at risk is the leading resource of information needed to plan activities to prevent HIV/AIDS and STIs and control and reduce the spread of infection. Aim: To determine the prevalence of HIV and STIs in the FSW population using serological and PCR methods Materials and Methods: The study was cross-sectional and used Respondent-Driven Sampling methods. A total of 373 FSWs were enrolled in this study, and serological and molecular biological methods were used to determine HIV, syphilis and other STIs. Data were gathered by interviews using standardized questionnaires and through laboratory tests to check for HIV and Syphilis. In addition, PCR tests to determine seven additional infectious pathogens, such as N.gonorrheae, C.trachomatis, T.vaginalis, M.genitalis, M.hominis, U.urealiticum, and U.parvum were used to determine STDs among FSWs. The respondent-driven Sampling (RDS) approach was applied to recruit participants in this study. Results: The average age of FSWs was 32±9, and most respondents (81.8%) were aged between 20 and 39. According to the level of education, respondents with secondary education were predominant (65%). Regarding marital status, most women were never married (53%) or divorced (17%). The percentage of unemployed women was 60%. For 67% of respondents, monthly income ranged from 510 thousand to 3 million MNT. The average percentage of women without health insurance was 63%, and private health insurance coverage was 19%. HIV infection was not detected among FSWs. The crude prevalence of syphilis infection was 11.5% (95% CI 8.6-15.1%). The prevalence of T.vaginalis was 8.1% (n=24), N.gonorrhoeae was 3.7% (n=11), C.trachomatis was 17.1% (n=51), and M.genitalium was 18.1% (n=54), respectively. The rates were M.hominis 57% (n=170), U.urealyticum 48.3% (n=144), U.parvum 67.8% (n=202), respectively. The prevalence rate of syphilis among FSWs has been continuously decreasing from 2014 to 2022. Conclusion: No HIV infection was detected among FSWs who participated in this study. N.gonorrhoeae infection is the lowest (3.7%); syphilis, T.vaginalis, C. trachomatis, and M. genitalium infection prevalence is 8.1%-18.1%. On the other hand, U.urealyticum, M.hominis, and U.parvum infections were detected from 48.3% to 67.8%.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/976
Эшлэл
Д.Нямаахүү, Д.Мөнхзул, Б.Нямсүрэн, Х.Энхтүвшин, Ж.Даваалхам, Б.Оюунбэлэг нар. Улаанбаатар хотын эмэгтэй биеэ үнэлэгч нарын дунд ХДХВ, БЗДХ-ыг илрүүлсэн дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(1):108-112.
