Loading...
Диализ эмчилгээний өмнөх ба дараах гарын атгах хүчний хэмжээг шим тэжээлийн байдалтай холбон судалсан дүн
Зохиогч
Он
2024 оны нэгдүгээр сарын 28
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
2
Start Page
9
End Page
12
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Шим тэжээлийн алдагдлыг үнэлэх олон аргуудыг судлаачид судлан эмнэлзүй болон эрдэм шинжилгээний ажлуудад өргөнөөр ашиглаж байна. Тухайлбал гарын атгах хүч (ГАХ)-ийг хэмжих нь шим тэжээлийн үнэлгээний цаг хугацаа, өртөг хэмнэсэн нэг арга болох нь батлагдсаар байна. Манай улсын хувьд бөөр орлуулах, диализ эмчилгээний үеийн шим тэжээлийн байдлыг судалсан судалгаа хараахан хийгдээгүй байна. Зорилго: Чихрийн шижинтэй хүмүүст диализ эмчилгээний үеийн гарын атгах хүчний өөрчлөлтийг шим тэжээлийн байдалтай холбон судлах. Арга, аргачлал: Судалгаанд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2023 онд гемодиализ эмчилгээнд хамрагдсан нийт ЧШ-тэй 102 хүнийг хамруулав. Судалгааг нэг-агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Бид эмчилгээний өмнөх ба дараах биеийн жин, гарын атгах хүчийг хэмжин зөрүүг тус тус тооцоолсон. Үр дүн: Судалгаанд нийт 102 хүн хамрагдсан ба 65.1% (n=65) эрэгтэй, дундаж нас 51.2±14.8 жил, диализийн дундаж хугацаа 4.6±4.1 жил байв. Биеийн жингийн дундаж өөрчлөлт буюу хуурай жингийн дундаж 4.22 кг (0-17 кг хооронд хэлбэлзэж) байв. Биеийн жинд мэдэгдэхүйц өөрчлөлт орсон хүмүүст диализ эмчилгээний өмнөх ба дараах ГАХ-ыг хэмжихэд статистик ач холбогдол бүхий ялгаатай бага байв. Биеийн жин 5 кг хүртэл буурсан эрэгтэй оролцогчдын хувьд ГАХ 22 кг-аас 28 кг болж өссөн бол биеийн жин 5 кг-аас дээш буурсан тохиолдолд ГАХ 48 кг-аас 28 кг хүртэл буурсан байна. ГАХ ба бугалганы тойргийн хэмжээ хооронд эерэг хамаарал (Спирманы корреляцийн коэффициент, r=0.126, p=0.001)-тай байв. Дүгнэлт: Диализ эмчилгээ хийгдэж буй хүмүүст биеийн хуурай жин ба гарын атгах хүч хооронд сул урвуу хамааралтай байна. Гарын атгах хүчийг хэмжих нь диализ эмчилгээний үеийн шим тэжээлийн байдлыг илтгэх нэг үзүүлэлт болж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/988
Эшлэл
Б.Мөнх-Од, Д.Мөнхзаяа, Х.Алтайсайхан, Б.Оюунтөгс. Диализ эмчилгээний өмнөх ба дараах гарын атгах хүчний хэмжээг шим тэжээлийн байдалтай холбон судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(2):9-12.
