Loading...
Double flap техник ашиглан ходоодны амсар хэсгийн хавдар тайрах мэс засал хийсэн тохиолдол
Зохиогч
Он
2024 оны дөрөвдүгээр сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
5
Start Page
25
End Page
30
ISSN
2959-6947
Хураангуй
Удиртгал: Ходоодны проксимал хэсгийн тайралт бусад ходоод тайрах мэс заслын хэлбэрүүдээс түгээмэл бус хийгддэг нь мэс заслын дараа гарч болох хүндрэлтэй холбоотой байдаг. Проксимал тайралтын дараа түгээмэл илэрдэг хүндрэлд сөөргөөт эзофагит болон анастомозын нарийсал багтдаг. Ходоодны амсар хэсгийн хорт хавдрын үед ходоодыг бүтэн тайрах, D2 бүлгийн тунгалагийн булчирхайнуудыг түүж авах нь эмчилгээний стандарт байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд ходоодны амсар хэсгийг тайрах (проксимал гастрэктоми) хийсэнээр ходоодны үйл ажиллагааг хадгалах улмаар амьдралын чанарт сайнаар нөлөөлж байна гэж үзэх болсон. Тохиолдлын танилцуулга: Эмчлүүлэгч П.Г 51 настай эмэгтэйд ходоодны салстын доод давхарга руу нэвчсэн дунд зэргийн ялгаралтай булчирхайлаг эдийн хавдар оношоор ходоодны проксимал хэсгийн тайрах, Double-flap техник ашиглан ходоод улаан хоолойг залгах мэс засал эмчилгээ хийгдсэн. Эмчилгээний үр дүн: Эмчлүүлэгчид мэс заслын дараах хүндрэл илрээгүй бөгөөд мэс заслын тасагт 8 хоног хэвтэн эмчлүүлэн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан. Эмчлүүлэгчид мэс заслаас хойш хяналтын үзлэг тогтмол хийгдэж байна. Дүгнэлт: Ходоодны проксимал хэсгийн тайралт хийсний дараа залгалтын нарийсал болон ходоод улаан хоолойн сөөргөө үүсэх зэрэг шинж тэмдгүүд үүсдэг учир double flap залгалтын техник ашигласанаар дээрх хүндрэлүүдээс зайлсхийж болох юм.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1052
Эшлэл
Б.Баатарсүрэн, М.Эрдэмтүлхүүр, С.Оюударь, Д.Хулан, K.Jungeun, Э.Нарантуяа нар. Double flap техник ашиглан ходоодны амсар хэсгийн хавдар тайрах мэс засал хийсэн тохиолдол. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(5):25-30.
