Loading...
Хүүхдийн шүд цоорох өвчинд амьдарч буй бүс нутгийн агаарын чанарын нөлөөллийг судалсан дүн
Зохиогч
Он
2024 оны дөрөвдүгээр сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
5
Start Page
59
End Page
64
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Агаарын бохирдлын сөрөг нөлөөлөл нь биеийн эрүүл мэнд, амьдралын чанарын чухал нэгэн хэсэг болох амны хөндийд сөргөөр нөлөөлдөг нь батлагдсаар байна. Шүд цоорох өвчин нь олон шалтгаант өвчин бөгөөд агаарыг бохирдуулагч бодисууд сүүн болон байнгын шүдний хатуу эдийн үүсэх, хөгжих явцад нөлөөлж, цооролд өртөмхий болгож байна. Мөн шүлсэнд ууссан байдлаар амны хөндийн амны хөндийн орчныг удаан хугацаагаар хүчиллэг төлөвт байлгаснаар шүд цоорох өвчин үүсэхэд шууд нөлөөлж байна. Зорилго: Хүүхдийн шүд цоорох өвчинд агаарыг бохирдуулагчдын агууламжийн хамаарлыг тодорхойлох. Арга, аргачлал: Монгол улсад хэрэгжиж буй “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх шинжилгээ, оношилгоо” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд амьдарч буй 5 настай 14564 хүүхдийн амны хөндийн үзлэг, мэдээллийг ашиглан гүйцэтгэв. Шүд цоорох өвчний эрчим, тархалтыг ДЭМБ-ын аргачлалын дагуу үнэлсэн. Улаанбаатар хотын агаарын чанарын харуулын 2018-2022 оны мэдээллийг цагийн нарийвчлалтайгаар, аймгийн төвийн мэдээллийг агаарын чанар хэмжих удирдамжийн дагуу цуглуулсан. Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10-р сарын 10-ны өдрийн А/387 тоот тушаалаар батлагдсан Агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журмын дагуу үнэлсэн. Шүд цоорох өвчинд амьдарч буй бүс нутгийн агаарын чанарын нөлөөллийг үнэлэхдээ SPSS-26 программ ашиглан шугаман регрессийн шинжилгээ хийв. Үр дүн: Шүд цоорох өвчин нь агаарыг бохирдуулагч PM2.5-аас 0.27% (R² = 0.0027), NO2-оос 7.93% (R² = 0.0793), SO2-оос 4.88% (R² = 0.0488) хамааралтай байна. Эмчилгээ шаардлагатай хүүхдийн эзлэх хувь хэмжээ агаарыг бохирдуулагч PM2.5 10 нэгжээр нэмэгдэхэд 0.4 хувиар, NO2 10 нэгжээр нэмэгдэхэд 4.7 хувиар, SO2 10 нэгжээр нэмэгдэхэд 0.9 хувиар тус тус өсөж байна. Дүгнэлт: Агаарыг бохирдуулагч PM2.5, Хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2)ийн хэмжээ агаарт их байх нь шүд цоорох өвчин үүсэхэд нөлөөлөх нэг хүчин зүйл болох хамаарал ажиглагдлаа.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1057
Эшлэл
Г.Батболд, Б.Энх-Орчлон, Б.Батзориг, Т.Болормаа, Д.Баярболд, Э.Оюунсүрэн нар. Хүүхдийн шүд цоорох өвчинд амьдарч буй бүс нутгийн агаарын чанарын нөлөөллийг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(5):59-64.
